Анударь - "4 биш 4"

19 March 2010

САНЖААСҮРЭНГИЙН АНУДАРЬ (1973-1995)

С. Анударь 1973 онд Улаанбаатарт төржээ.

1990-1994 онуудад МУИС-ийн философич мэргэжлээр төгсч

1994-1995 онд МУИС-ийн магистрантурт суралцаж байлаа.

Тэр багаасаа уран зохиол, сонгодог болон рок хөгжим сонирхдог байв.

Амьдралынхаа богино хугацаанд эрх чөлөөт, ариун, тайван амьдралыг мөрөөдөж өсөх тусмаа түүний хүсэл мөрөөдөл нь улам баяжин түүнийгээ илэрхийлэх үүднээс зохиолч болохыг хүсч байлаа. Тэр ганцхан ном бүтээжээ.

"4 биш 4" гэдэг энэ эмхэтгэлд түүний 1989-1993 онуудад бичсэн зүйлүүд орсон бөгөөд энд Анударь өнөөгийн бидний амьдралын бодит үнэнийг идеалист гүн ухааны үүднээс сэтгэн мэдэрч өөрийнхөө товч, тодорхой, өвөрмөц аргаар дүрсэлжээ. Түүний зохиолын гол баатрууд бол амьдралд дуртай, маш хүмүүнлэг, цэвэр ариун. чөлөөт амьдралыг мөрөөдсөн хүмүүс юм.(http://weatherman.blog.banjig.net -нэтээс авсан болно.баярлалаа)
Татах : С.Анударь-4 биш 4 (тууж)



< Эвтэй дөрвөн амьтан >

Энэтхэг. Ой мод. Дөрвөн амьтан-тагтаа, туулай, сармагчин, заан. Товчлоод: тагтаа ТГ-1, туулай ТЛ-2, сармагчин СМ-3, заан ЗН-4. Дүү нь ахыгаа хүндлэн өргөж явах талаар Асуудал: хэн ах болох. Том мод. ЗН-4 би тугал байхдаа энэ модтой чацуу байсан. СМ-3 намайг жаахан байхад энэ мод тоглож дүүлэх мөчиргүй байсан. ТЛ-2 намайг байга байхад мод сая үндэслэж байсан. Үндэснээс нь би малтаж иддэг байв. ТГ-1 би энэ модны үрийг нэд унагаачихсан юм. Хамгийн ахмад нь ТГ-1 дараа нь ТЛ-2 дараа нь СМ-3 хамгийн сүүлд нь ЗН-4 болов. Дүү нь ахигаа хүндлэх учраас ЗН-4 дээр СМ-3 гарч дээр ТЛ-2 дээр ТГ-1 гарч модны жимсэнд хүрч дүү нартаа тараав. Энэ дөрвөн амьтан хүндлэх тэтгэж ёс төгс...жаргалтай болов.
Хожсон амьтан ТЛ-2. Модны үндсийг малтаж идэхээр барахгүй ганцаараа хэзээ ч чадахгүй жимсэнд хүрсэн. Тэгтэл бусад ЗН-4 урт хошуугаараа энэ өндөр модонд хүрдэггүй гэхэд хажууд ургаж байгаа залуу модонд хүрнэ. СМ-3 модонд чөлөөтэй авичнэ. ТГ-1 далавчтай. Ойд энэ хэдээс өөр эвтэй ЗН, СМ, ТЛ, ТГ байгаагүй юм уу? Байсан. Харамсалтай нь ах дүүгээ тогтоогоод бие бие дээрээ авирч эхлээд эвтэй дөрөв биш эвтэй гурваас эвтэй нэг болж харагдаад сайха үлгэрт орж чадаагүй.
ЗН ядаж нэгнийхээ ах болонгуут дүү нь бяцраад үгүй болнон. ЗН-н ахмадаас шалтгаалан эвтэй гурав, эвтэй хоёр, эвтэй нэг заан гэдэг үлгэр гарна. Агуулга нь яахав?

( Viky-гийн тусаар "Эвтэй 4 амьтан" өгүүллэгийг орууллаа. баярлалаа. )

3 comments:

Уншсаан. Яг юуг илэрхийлсэн гэдгийг нь сайн ойлгоогүй ч таалагдсан... Энд залгаад оруулчдаг ч юм билүү.( надад уг сэтгүүл байсан олуул оруулчнаа )

Anonymous said...

oruulchkuyu goyshd.. baga angid bhda zohiojisan geluu.. ali dr neg yumnaas unshjisin.Ene setguul deer ch bna.

Viky

luna said...

би унших гээд зав гарахгүймаа..ккк

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!