Дууг дуустал нь сонс !!!

28 June 2010

Сайн уу. Би өөрийн нэгэн бодлоо бичмээр санагдлаа. Энэ юу вэ? гэхээр хүмүүстэй дуу хөгжим, хамтлагуудын талаар яриад суужаахад тэр хамтлагын, тэр дууны тийм юм нь гоё, энэ нь гоё гээл аймар мэддийн... тэгээл яриад суужаахад гоё байдаг ч. Дараа нь хаа нэгтээ санаандгүй нөгөө ярижийсан дуу нь эхлээд л явангуут энэ яасан гоё дуу вэ ? би урьд сонсжийсон юм байна гэх маягтай юм яриал явчдийн тэгснээ бүүр энэ хоолой хэнийхтэй төстэй ч гэх шиг. Уг нь учиргүй л мэдээд байсан хүн биздээ. хэхэ 

Бас чинь хэт их хуучинсаг хүмүүс байдын аль тэртээх 1970-1980 хөгжимнөөсөө одоо хүртэл гарч чадахгүй тэрүүндээ хүлэгдчихсэн бодолтой... Тэдгээр хүмүүс бол өнөөгийн энэ хамтлагууд ердөөсөө хуучин сайхан дуунууд шиг чанарлаг байж чадахгүй байна, юу ч дуулаад байгаам гэжаах шиг. Одоогийн дуулж байгаа хамтлагууд, тэдгээрийг сонсогчид  дараа нь бас хөгшрөөл адилхан л юм ярина гэдэгт би эргэлзэхгүй байна. Нөгөө нэг ийм үг байдагдаа "Одоогийн залуус болохгүй байна"гэж аль хэдэн зууны өмнө нь яригджийсан гэдэг биздээ одоо ч хэвээрээ тэрүүн шиг л зүйл юмдаа. Ер нь тэгээд дуу хөгжмийг сонирхогч төдийд сонсчоод сайхан буу халах бол найзууд дундаа өөрийн сонсголын хүрээндээ л яриж байсан нь дээр байдым дөө. Юм мэддэг хүний хажууд ярьж их мэдэгчийн дүрд тоглоод яахуудээ тээ.



Iggy Pop - I am a Passenger


За тэгээд амьд хөгжимд дуртай гэхээр л хэн нэгэн шиг харагдах, хэн нэгний араас явах, хэн нэгэнтэй харьцуулагдах шаардлагатай ч юмуудаа гэсэн нэг бодол байдын... Энэ бодол маань гадаад имиж болон өөрийн ярьж байгаа зүйлээ хэт их уянгалуулахыг хэлээд байгаам л даа. 

Урьд нь хэд хэдэн газар залуустаа хандаж янзан бүрийн уриалга санаачлага гаргаж байсан удаатайтай л даа. Нийгмийн идэвхи өндөртэйм болхоороо янз бүрийн юмыг хараад энэ байгаагаасаа арай дээр болоосой, болгохын тулд жоохон ч гэсэн хийж болох зүйл юу байна гэж хайж л явдийн... ийм бодолтой залуус ч их байгаа гэдэгт итгэдийн. Одоо нээх сүртэй сүртэй юм ярихгүйгээр зүгээр л ардынхаа сайхан үг шиг "Ажил хийвэл дуустал, Давс хийвэл уустал "гэдэг шиг л "Дуу хөгжимд дуртай бол ядаж та өөрийн сонсож байгаа зүйлээ дуустал нь сонсчиж бай" ингэснээрээ таны дуу хөгжимд хандах хандлага жоохон ч гэсэн дээшлэх болно шүү. Хөгжим таны амьдралын хэдэн хувь ч байж болно...гэхдээ та хөгжимийг хэзээч хагас дутуу үнэлэж цэгнэх хэрэггүй юм. Хэн нэгэнд таалагдах гэж юу ч хийдэггүй гэдэг шигээ, хэн нэгэнд харагдах гэж ямарч зүйлийг өнгөцхөн харж, хөнгөхөн дүгнэх хэрэггүй шүү дээ.

Дууг дуустал нь Сонс !!!    




READ MORE - Дууг дуустал нь сонс !!!

Хөлбөмбөг & Хөгжим

22 June 2010


Хөлбөмбөг & Хөгжим 2 хоорондоо их зохицдог шүү тээ. Миний мэдэх ихэнх амьд хөгжимийн фанатууд маань бүгд л хөлбөмбөгт ухаангүй дуртай хүмүүс байдын... нтр. Энэ дэлхийн аварга эхэлснээс хойш бүгд л нэг их завгүй хүмүүс болцон суужаагаадаа. За энэ ч яахуу ойрдоо ажил гээд нэтэд орохгүй байсан чинь дуу хөгжимнөөс их хөндийрлөө дөө. Ойрд хэдхэн л дуу сонсож өдрийг өнгөрөөдөг боллоо... Өнөөдөр хэдэн цаг комны ард суусийм чинь харин энэ тэндээс хэдэн дуу оруулчдийн муу... энэ хэдэн дуу нилээн таалагдаад байхымдаа. Нээрэн энэ блогыг нэг гоё завтай цагтаа сайхан дүүргэх юмсан уг нь бодсон юм их байхымдаа нтр ....


Wild Nothing - Chinatown
Ceo - Come With Me
Kendal Johansson - Blue Moon
DOM - Burn Bridge
Tokyo Police Club - Breakneck Speed
READ MORE - Хөлбөмбөг & Хөгжим

Top Ten Songs

03 June 2010

IndieRockCafe.com рүү орж шагайдаг хүмүүс байдаг бол долоо хоног бүрийн  Top Ten Songs ийг сонирхдог нь гарцаагүй. Миний хувьд эндээс нилээд олон мэдэхгүй хамтлаг уран бүтээлчидтэй танилцдаг юм. Нилээд дажгүй өргөн хүрээг хамардаг жагсаалт юм  шиг санагддаг . Уг нь өөрийн блог дээрээ 7хоног бүрээр нь нэрлээд оруулаад  явдиймуу гэж бодосноо санаагаа өөрчилжлөө. Бүх дууг нь бүгдээрэнг нь  мэдээж олоход хэцүү дээр нь тэнд бэлэн байсаар байтал би дахин хуулбар хийгээд ч яах юм дэ. Яахуу сайт нь нүсэрдээд сонс ч чадахгүй хүмүүст зориулж  зарим нэг дууг нь оруулж байж болох л юм.  Ер нь бол хааяадаа сонсох юм олдохгүй бол ийшээ ороод сонголтгүй дарааллаар нь сонсоод л суужаахаад хөөрхөн цаг авчдийн.




READ MORE - Top Ten Songs

Club 8 - The People's Record (татах)


Энэ жил Labrador Records ийн жил болжийно гэхэд хэлсдэхгүй байноо... Учир нь Sambassadeur , The Radio Dept  хамтлагуудын шилдэг шинэ цомгуудын дараагаар төлөвлөсөн ёсоороо Club 8 ийн шинэ цомгийг гаргаж байна. Цомгийн нээлт болсон Westren Hospitality синглийг сонсохыг, татахыг хүсүүл энд дар.  Ойрдоо сонсоогүй Швед хөгжим гайхалтай мэдрэмж төрүүлж байна шүү... Энэ цомгийг анхны сэтгэгдлээр хүлээж авах хэрэггүй шүү гэдгийг анхааруулж хэлий нтр. Аа бас хамтад нь миний хувьд дажгүй санагддаг хэдэн дууг нь оруулчлаа. татаад аваарай.
Цомог Татах


READ MORE - Club 8 - The People's Record (татах)

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!