Дууг дуустал нь сонс !!!

28 June 2010

Сайн уу. Би өөрийн нэгэн бодлоо бичмээр санагдлаа. Энэ юу вэ? гэхээр хүмүүстэй дуу хөгжим, хамтлагуудын талаар яриад суужаахад тэр хамтлагын, тэр дууны тийм юм нь гоё, энэ нь гоё гээл аймар мэддийн... тэгээл яриад суужаахад гоё байдаг ч. Дараа нь хаа нэгтээ санаандгүй нөгөө ярижийсан дуу нь эхлээд л явангуут энэ яасан гоё дуу вэ ? би урьд сонсжийсон юм байна гэх маягтай юм яриал явчдийн тэгснээ бүүр энэ хоолой хэнийхтэй төстэй ч гэх шиг. Уг нь учиргүй л мэдээд байсан хүн биздээ. хэхэ 

Бас чинь хэт их хуучинсаг хүмүүс байдын аль тэртээх 1970-1980 хөгжимнөөсөө одоо хүртэл гарч чадахгүй тэрүүндээ хүлэгдчихсэн бодолтой... Тэдгээр хүмүүс бол өнөөгийн энэ хамтлагууд ердөөсөө хуучин сайхан дуунууд шиг чанарлаг байж чадахгүй байна, юу ч дуулаад байгаам гэжаах шиг. Одоогийн дуулж байгаа хамтлагууд, тэдгээрийг сонсогчид  дараа нь бас хөгшрөөл адилхан л юм ярина гэдэгт би эргэлзэхгүй байна. Нөгөө нэг ийм үг байдагдаа "Одоогийн залуус болохгүй байна"гэж аль хэдэн зууны өмнө нь яригджийсан гэдэг биздээ одоо ч хэвээрээ тэрүүн шиг л зүйл юмдаа. Ер нь тэгээд дуу хөгжмийг сонирхогч төдийд сонсчоод сайхан буу халах бол найзууд дундаа өөрийн сонсголын хүрээндээ л яриж байсан нь дээр байдым дөө. Юм мэддэг хүний хажууд ярьж их мэдэгчийн дүрд тоглоод яахуудээ тээ.



Iggy Pop - I am a Passenger


За тэгээд амьд хөгжимд дуртай гэхээр л хэн нэгэн шиг харагдах, хэн нэгний араас явах, хэн нэгэнтэй харьцуулагдах шаардлагатай ч юмуудаа гэсэн нэг бодол байдын... Энэ бодол маань гадаад имиж болон өөрийн ярьж байгаа зүйлээ хэт их уянгалуулахыг хэлээд байгаам л даа. 

Урьд нь хэд хэдэн газар залуустаа хандаж янзан бүрийн уриалга санаачлага гаргаж байсан удаатайтай л даа. Нийгмийн идэвхи өндөртэйм болхоороо янз бүрийн юмыг хараад энэ байгаагаасаа арай дээр болоосой, болгохын тулд жоохон ч гэсэн хийж болох зүйл юу байна гэж хайж л явдийн... ийм бодолтой залуус ч их байгаа гэдэгт итгэдийн. Одоо нээх сүртэй сүртэй юм ярихгүйгээр зүгээр л ардынхаа сайхан үг шиг "Ажил хийвэл дуустал, Давс хийвэл уустал "гэдэг шиг л "Дуу хөгжимд дуртай бол ядаж та өөрийн сонсож байгаа зүйлээ дуустал нь сонсчиж бай" ингэснээрээ таны дуу хөгжимд хандах хандлага жоохон ч гэсэн дээшлэх болно шүү. Хөгжим таны амьдралын хэдэн хувь ч байж болно...гэхдээ та хөгжимийг хэзээч хагас дутуу үнэлэж цэгнэх хэрэггүй юм. Хэн нэгэнд таалагдах гэж юу ч хийдэггүй гэдэг шигээ, хэн нэгэнд харагдах гэж ямарч зүйлийг өнгөцхөн харж, хөнгөхөн дүгнэх хэрэггүй шүү дээ.

Дууг дуустал нь Сонс !!!    




1 comments:

Anonymous said...

Saihan l helj dee zarim humuustei uulzhad jigteihen aihtar nuh suw bolchood barag l toriin duullaa medq bh jisheetei :P

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!