Хэлний талаарх - Миний бодол

02 July 2010

Ойрын хэдэн өдөр үнэн монгол хэлээ мартах хэмжээнд очиж байна гэвүүл яахуу... Өглөөнөөс орой хүртэл солонгос залуустаа ярилцаад сонирхсон, асуусан зүйлд хариулсаар байтал толгой гэж монгол солонгос хэлэн дунд будлиад бөөн хачин хаанах нь мэдэгдэхээ байцан хүн болчхийн... Урьд нь ердөөс хэлтэй болчуул гоё байнадаа гэж боддог байсан чинь хэл жоохон мэддэг байх чинь бас бөөн гашлин юм байнаа. Нээх сүртэй лаг биш ч гэсэн өөрийгөө боломжийн хэмжээнд бэлддэг, хичээдэг байсан нь мэдэгдэж л байна... хүмүүс юу гэж бодох нь хамаа алга өөртөө л лав сэтгэл өндөр байнадаг. Яриагаа хөгжүүлэе гэж бодоод нилээд хичээгээд байсны минь үр дүн юмдаа. Хүмүүсийн ярьжаагааг бүүр гаргаахгүй гэж хэлэхгүй ч гэсэн сайн хангалттай хэмжээнд ойчиж байна гэхээр дажгүй шүү... Бүүр байна аа аялга маялга болцон хөгийн яриаг нь ч бас ойчоод байгаа болхоор сэтгэл хангалуун байна ооо. 

Одоо нээрэн эргэн тойронд байгаа хэл сурч байгаа хүүхдүүдийг хархаар хэлийг хүмүүс сурахдаа өөрсдийн зан характер, өөрийн унаган хэлээр хэр үгийн баялагтай ярьдаг, хажуудах хүмүүсийн яриаг хэр дэмждэг нтр ээс их шалтгаалж өөр өөр арга барил, өөр өөр хэв маягтай байхын... зарим нэг нь их тэнэгдүү яриатай, зарим нь аягүй хөгжилтэй, зарим нэг нь хөгийн хөгийн үгийн сонголтой , зарим учираа мэдэхгүй шаацан хэлэнцэртэй, бүүр зарим нь яг өөрийн эх хэл шигээ болгоцон юм шиг дууриамтгай нтр... хэхэ Гэхдээ миний нүдэнд л харагдаж байгаагаар ийм байгаа юм шүү. Гэхдээ бас энийг би гаргаж хэлэх ч юмуу, илэрхийлэх гэж боддоггүй ийн.

Хүмүүс зөндөө л ярьдагдаа монгол хүний онцлог гээд л  өөрсдийгөө хэзээч муу гэж боддоггүй мөртлөө хүнийг дандаа муу гэж хардаг нтр гээд нэгнээ дэмждэггүй, үнэлдэггүй нтр гээд - энэ бол аймар аймар. Бидний болон миний үеийн залуус бүгд лаг өөрчлөгдөж байгаа энээ тэрээ гэдэг ч харин ч илүүтэй ийм хөгийн зан нь бидний үеийн залуус дунд харин ч бүүр ихээр байх шиг энгийн зүйлээс эхлээд бүх зүйл дээр өөрсдийгөө л гээл... бусдадаа хандах хандлага нь үнэн алиа санагдах юм. Миний хувьд бол аль багаасаа бусдаас арай зожиг өөрийн гэсэн ертөнцтэй гэх талтай болхоор их өөр бодолтой байх гэж хичээдийн нтр. Тэгж чаддаг эсэхээ мэдэхгүй ч өөртөө бол тэгхийг хүсдийн. За энэ бол бас дотроо л бодож явах зүйл л дээ ер нь бол.

Саяхан нээрэн аймар лаг лаг монгол хэлтэй ойролцоо настай гадаад хүмүүстэй уулзаж хэсэг ярилцаж суулаа... Тэр хүмүүсийнхээр бол монгол хэлийг сурсан, сурч байгаа шалтгаан нь түүх талдаа л байдын юм шиг тэрнээс өөр шалтгаан ердөөс харагдахгүй байлаа. Нэг хүн харин монголд төрчөөд буцаж ирээд хэлээ сурч байга нтр элчин сайдын хүүхэд байсан. Өөр чинь нээх гоё шалтаг ч байхгүй байлээ. Бизнес нтр хийж байгаа ч монгол хэл сурах шаардлага байхгүй гэж байсан нь ойлгомжтой, сонирхолтой санагдсан. Угасс монгол хэлээр бизнес хийх гадаад хүнд огтхон ч таалагдахгүй нь тодорхой байх... бөөн сүржигнэсэн худлаа яриануудтай болхоор бас хэлсэнээсээ байнга буцдаг, гэнэтийн өөрчлөлт байнга хийгддэг болхоор шүүдээ. Сонирхолтойгийн хувьд бол монголд амьдарч энэ газар нутагт бизнес хийж байж яагаад сурчиж болохгүй гэж гэсэн бодол л доо. 

Миний бас нэгэн бодол гэвэл бүгд сурхыг хүсдэг, сурах ёстой зайлшгүй нэгэн хэл болох англи хэлний талаар... Юу вэ гэхээр ? байна аа Англи хэлийг би одоо хүртэл олигтой сайн мэддэггүй юм. Мэддэггүй шалтгаан сурах гэж хичээдэггүй, арга барил аа олоогүй байгаатай холбоотой юм шиг байгаам. Ойлгомжгүй зүйл гараал бол хаячдаг нь их асуудал үүсгэдэг тал ч бий. Ер нь бол солонгос хэлийг сурахдаа хичнээн их цаг зарж суудаг, юм хум харч өөрийгөө хөгжүүлдэг байлаа... Гэтэл англи хэлэнд болхоор тэгж хандахгүй байгаа нь их сонин байгаам. Заавал нэг англи хэлтэй улс руу явж тэр оронд нь дуртай, хүмүүст нь дуртай, хэлэнд нь сонирхолтой болж байж л болох ч юм шиг ээ хэхэ. Ингэж боддог хүмүүс ч их олон байгаадаа нтр.

Заза энэ бодол маань энэ хүрээд цэглэгдэж байна доо... дараа үргэлжлүүлмээр санагдуул өөртөө зориулж бичхээс нтр.










1 comments:

Галзуу Залхуу ♛ said...

ХэХэ би бас яаг тэгэж байж л энэ Солонгос Англи хэлийг сурах бх гэж бодды шд этр ХэХэ

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!