Монгол хүн та юугаар бахархдаг вэ?

25 July 2010


Монгол хүн та юугаар бахархдаг вэ? энэ асуултын хариулт янз янз байдаг. Гэхдээ хамгийн түрүүнд таньд Чингис Хаан гэдэг хариулт орж ирэх байх. Тэгүүл та өөрөөсөө Чингис Хааныхаа талаар юу мэдэх вэ? гээд асуугаад үзээрэй. Өөрт чинь шууд л бүгдийг нь мэддэг юм шиг санагдаж байна уу? яг л над шиг та ч гэсэн ингэж бодож байгаа гэдэгтэй би эргэлзэхгүй байна. Та нааг яагаад  ингэж элийрээд байгаа вэ? гэж яг одоо гайхаж байна уу?... 

Учир нь хэд хоногын өмнө би Хэнтий аймаг Их Эзэн Чингис Хааны төрсөн газраар яваад ирлээ. Аялал эхлэхэд нээх юм бодохгүй  гадаадуудад сайхан бахархах юмтай, сайхан аялал болно гэж л бодож байлаадаа. Тэгсэн зорьсон газраа очлоо, үзлээ миний байгаа байдал тэнд очоод энэ бол Чингис хааны төрсөн газар юм гэдгээс цааш юу ч хэлж чадахгүй хөөрхийхэлтэй байдал байлаадаа. Юу  ч мэдэхгүй нэг бацаан  Хэнтий яваад орчуулга хийж байгаа нэг киноны баатар л болчлоо. Замаар явжаагаад нэг түүхэн дурсгалт газар очно энэ юу гэхээр нь энэ бол тэр юм гээд хэлчих олигтой үг ч байхгүй... үнэн элэглэл наасан. (би ч үнэндээ орчуулагч хийж яваагүй л дээ. дагаж л аялал хийсэн) Хамт явжийсан монгол хүүхдүүд надаасаа ч долоон доор байх нь энүүхэнд. Бид чинь яачваа гэмээр өрөвдөлтэй царайрууд.  

Хамт явсан нэг орчуулагч хийж байсан нэг хэлэнцэр гар Эзэн богд Чингис Хаан гэж авсан... би хэдийгээр юу ч мэдэхгүй байж болох ч тэр хүний хажууд ядаж нэг ном олж уншсан ч юм шиг сэтгэгдэл тэр үед төрсөн шүү. Яагаад гэвэл "богд" гэдэг тодорхойлолт чинь шашны үг хэллэг бөгөөд Чингис Хааныг хэзээч "богд" гэж нэрлэж байгаагүй гэж нэгэн акидемч, түүхч хүн ярьж байхыг сонссын байна. За энэ ч яахуу гэхэд орчууланцар маань их олон газарт Чингис Хааныг маань төрүүлээд, оршуулаад, хуралдуулаад, байлдуулаад авсан. Яг энэ орчуулгар явагдаж байхад хажууд байсан монгол хүмүүс маань тийм л юм байх гээд дагаж сонсож нтр. Монгол хүн нь мэдэхгүй байхад гадаад хүмүүс юу гэж тэрийг мэдхэвдээ. хаха 

Өдөрт 270-350км явж байсан хүмүүст худлаа мэдээлэл өгнө. Дээр нь бас шаал худлаа сэргээн босголтын үед баригдсан зүйлсийг 13р зууных гэж ярина. Бас чинь нээх айхтэр юм үзүүлэх гэж байгаам шиг хамаг үйл лайг нь барж барж  нэг Хөшөө, чулуу үзүүлэнэ. Тэнд нь очонгуут нээх сүрхий юм хөшөө ч байхгүй, хашаа ч байхгүй байх нь энгийн зүйл. Гэхдээ Хэнтийд байдаг хэдэн газрууд бол бас ч гэж өнгө үзэмжээ зассан л байлээ. Зассан ч байлээ гэж ямартай ч байж болох хэмжээндээ харуулах гэж хичээсэн байлээ. Тэхдээ нэгдсэн цогцолбор үйлчилгээ хариуцсан бодлого гэдиймүү тиймэрхүү юм түүч байхгүй байлээдээ.  

Аялал дуусгаад хамт явсан гадаад нөхдүүдээс аялал ямар байв гэсэн яахуудээ их урт байлаа, ядарлаа дахиж хэзээч Хэнтий явахгүй гэж авсиймдаг. Яаад тэгж хэлж байгааг хамт явсан хүний хувьд би маш сайн ойлгож байлаа. Байгалийн үзэсгэлэн , өвөрмөц тогтоц, онгон төрхөөрөө бол Хэнтий хойд талын Дадал сум, Биндэр сум бол гоё юм билээ, тасархай юм билээ гол нь тэр байгалийн төрхөөс илүү Чингис Хааны төрсөн нутаг гэдэг л онц сонирхолтой аялалын зорилго байсан боловч энэ зорилго маань миний хувьд ч, гадаад нөхдүүдийн хувьд үр дүнгүй байлаа. 

Монгол хүн та юугаар бахархдаг вэ? хэнээр бахархдаг вэ? Мэдээж бид бүгдээр Чингис Хаанаар, Эх орныхоо түүхээр бахархдаг байж таараа... Тийм учраас бахархдаг хүнийхээ, бахархах ёстой түүхийнхээ талаар мэддэг байх хэрэгтэй.!!!

(Монгол улсын түүх гэдэг чинь таны 10жилд халтар мултар үзсэн түүх биш шүү. Бас Их эзэн Чингис хааны түүх гэдэг бол ӨвөрМонголын Чингис Хаан кинон дээр гардаг баатар эрийн дан ганц түүх биш юм шүү.) 

/// Монголын Нууц Товчоо/// - г дахиад нэг уншихад илүүдэхгүй байх шүү. !!! гэдэг бодол эцэст нь үлдлээдээ.
   

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!