Бодолцор хайлмаг...

01 August 2010

 Өдөр өдөрт мянган мянган мэдээлэл авсаар толгой тархи ядарч байна... Хэрэгцээтэй хэрэгцээгүй мэдээллээс онцлог содон нь толгойд үлдэнцэр аядаж, тархины чадал тултлаа ажиллаж байх юм.

 Хэн нэгэн гайхамшигтай зүйл сонирхож байгаа нь надад огтоос хамаагүй миний жижиг ертөнц наддаа л болоо, солиорол ч байж магадгүй гээл хүмүүсийн айхтэр майхтэр юмнуудыг уншаад л эргүүтэж ч байх шиг.../

 Эсүүл хэсэг бүлэг өөртэйгээ адилхан хүнийг хараад тэдэн дунд орох гэж савсагнасан далчгар бацааны дүрд тоглосон хүмүүнцэрүүдийг хараад комныхоо урд инээж ч байх шиг.../

 Ганцаараа тольны өмнө зогсоод бурханаас надад өгсөн харамгүй бэлэг гээд өөрийгөө шүтэж байгаа, бүүр тэнэгтүүл улайж минчийсэн царайгаа дараад уйлахгүй гутрахгүй сайхан зүйл хажууд байна гээд хамгийн ойрын траншааны нүхэнд унаж байгаа тэр нэг тэнэг шиг.../

 Цаашлуул хөдөөний амьдралаас хотын амьдралийг илүүд үзээд Жавхлан ахыг ажилгүй болгоод байгаа хүмүүнцэрүүдийг хараад бодлын далай, тэнгис, ерөөл, сав, гүн хөх, ногоон бодолд умбаж ч байх шиг. Мэдрэлтэй тархи минь мэдрэлгүй болтлоо мэдрэлгүй бодлууд дунд явжаах шиг 

Үүнд :
 Хачин эрээн хүмүүс дунд гэнэт нэг тод өнгөлөг улаан, цэнхэр, шар ч юмуу эсүүл цагаан хүн орж ирээд сайхан харагдаж бусдыгаа өөр шигээ болгох гэж байгаа баатар болж байдгийг аль ч гудамжны  аль нэг хэсгээс амархан олж харж ч болох юм шиг санагдаж.\

 Харааны шилтэй ч, хажуудах сохроос муу хардаг харалган нөхдүүдийн харааны шил нь 1300доллар байж нааг гайхуулж, эгээл тэр шилийг галд шатааж, чулуугаар цохиод, хутгаар зураад,, аа заа боллоо... ийм л байж тийм үнэ хүрнэ гэжаахшиг.../ 

  Бүтэн өдөржин хэнд ч хэрэггүй юм хийчихээд бүх хүмүүсийн төлөө амьдралын алтан цагаа зориулав, нааг үхэхээр ... гэх гэжаамшиг түүншиг шааж байгаа, тэр нэгэн нүдэнд өртсөн бодит амьдралын сонгодог жүжигийн баатар залуу шиг.../

Энийг уншаад нааг муулах, дүгнэх гээд байгаа хэн нэгэн ухаантан шиг, толгойд нь байгаа бодлууд өөрөөс нь өөр, хэнд ч хэрэггүй гэдгийг мэдэхгүй өрөвдөлтэй хүн чамд, би хэнийг ч дуурайгүй.... дуйрааж ингэжийвэл , чи бас нэг дуурайх гээд үздээ. Барахгүй нуу, барахгүй байгааз. Барахгүй нь тодорхой энэ бол галзуурал биш зохиомол биш шүүдээ гэжаахшиг..../

Гайхалтай төгсгөл хийхгүй бол бичсэн юмаа чамд ойлгуулж чадахгүй.. зохиолч сдакийн 9500төгрөгний номны арын хуудас шиг.../

........................................Үргэлжлэл асар олон бий төгсгөл харин байхгүй........................

Хэн нэгний хийсэн тэнэглэл дунд хэсэгхэн саатах амьдралаа хий дэмий үрэгсэд минь сэр сэр !!!
Чи ч бас хэн нэгний амьдралыг утгагүй болгох гэж ирсэн хэн нэгэн тэнэглэгчдийн нэг нь  шүү  !!! сэр сэр


0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!