Анхаарал татсан... Монгол!!!

18 August 2010

Эрхэм Монгол таньд дэлхийгээс, бас хаа нэгтэйгээс захиа иржээ.

"Дэлхийн хаа нэгтээ суугаа ч гэж хэлхээр болцон мянга түмэн монголчууд минь энэ өдрийн мэнд гэж нэг сайхан хэлээд авий. Бүгдээрээ та нар надтай нэг Монгол гэдэг 6-н үсэгэнд дотор багтдаг ийн шүү. Тиймээс дахиад нэг мэнд хүргэчий " 

"Таны нэрийг би мэдэхгүй, таныг би тоож судлахгүй, таны хэн байх чинь надад хамаагүй. Гэвч та Монгол бол надтай адилхан улаан цустай, хөх бөгстэй, Чингис хаантай, хүлэг морио дээдэлдэг л юм байна гэж бас нэг аваадхий"

"Хорвоогын нэгэн хэсэг хумхын тоос хүртэл хаанаас үүсч гардаг ийг олж илрүүлчих гээд байхад та ер нь хаанаас гараад ирсэн хүн гээч юу вэ? Та үүслээ нэг судлаад яваач хаа хүрч дуусах нуу. Хаа ч хүрсэн бай, та ер нь Монгол гээд эхлээд хайгаад үз. Магадгүй та Монгол ч байхийм билүү. Дэлхийн хумхын тоосны эхлэл Монголоос үүсэлтэй байх ч магадгүй учир та зүгээр өөрийгөө Монгол гэж тооцуул бие ээ тоо, хамраа сөх, ид уу, нарги цэнгэ за юу. Учир нь та Монгол шүү дээ."

"Мартаж ердөөс болохгүй таныг Тэнгэр адислацан байгаа шүү. Та бол Тэнгэрийн хүчит эрэхлэг эзэн богд Чингис хааны угсааны үе удам шүү. Гэвч бас тэгж хөөрч байхаар зүгээр л босгоных шороо нь, боолынх нь боол гээд л бодоод авчих. Дагалдан яваа тэр нэг их Тэнгэр заяатныг чинь дагаад тэнэг чамайг ч бас тэнгэр харахаа мартдаггүй ийн шүү"

"Их омог бардам Монгол чи өнөөдөр дэлхийг хэдэн улстай гэдгийг мэдэх үү. Тэрийг мэдэх хэрэггүй  байлаа гэхэд Дэлхийн хэн нэгэн улсийн хэн нэгэн пиз чамайг Монгол гэдгийг чинь мэдэх болуу. Аяаа чи мэдүүлэх гээд тэр нэг балай амьтныг зод нүд, ал хяд. Гэвч чамайг Монгол гэдгийг мэдэхгүй, Мэдэхгүйгээр барахгүй мэдэх ч шаардлага байхгүй байдгийн ийн шүү"

"Монгол чи өөртөө хайртай дэлхийн хүн шүү гэдгээ одоо хүртэл ухаараагүй байгаа. Энийг хэлээд л байхад чи ойлгохгүй ийн. Чамайг л Тэнгэр ивээснийг эрхэм Монгол та яаж мэдвээ.Чиний тэр Тэнгэр чинь Аллах, есүс 2оос өөр холын тэнгэр үү, үгүй юу. Дэлхийн хүмүүс лав ялгахгүй л байх даа. яахийн болдоо"

"Таны хажуухан холын холоос ирээд би Монгол гэж цээж дагадаг нөхдүүдийн Монгол нь хаа яваа болдоо гэхээс Монгол чиний Монгол зан хөдөлж барьж аваад, барьцалдаж наалдмаар болдийн шүү "

"Улаан цустай, хөх бөгстэй дэлхийн Монгол чи эргэн тойрноо харалдаа. Хөдөө тал чинь усгүй байна, хээр тал чинь ан амьтангүй болж, уул мод чинь эзэн савдаггүй болж... Хөөрхийдөө Монгол чи Монгол гэж хэлхээс өөр үггүй хоосон Монгол болждээ"

Эрхэм Монгол та надтай яг л адилхан Монгол шүү. 

Үүнтэй ижлээр дэлхийн ХХХ орнуудын ХХХ үүд бас бүгд л ХХХ шүү... Та дэлхийн хүн бас Монгол шүү.
Анхаарал Татсан Монгол!!! 
  



0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!