Инээмсэглэл Хамтлаг

21 August 2010

Инээмсэглэл хамтлагийн дуунуудаас Та бүхний сонорыг мялаая.
(Зургийн тайлбар: хамгийн ард: Н.Ганбат, МХЗЭ-ын төв хорооны үзэл суртлын хэлтсийн зааварлагч, дунд эгнээ, зүүн гар талаас: Б.Долгион, гитарчин, Р.Энхбазар, уран сайхны удирдагч, Т.Энхболд, бөмбөрчин, нүүрийн эгнээ, зүүн гар талаас: Ч.Ганболд, дуучин, Д.Цогдэлгэр, дуучин, Б.Бадрууган, гитарчин, дуучин, П.Батчимэг)
1981 оны 2 сард Зүүн Германд зохиогдсон “Улаан дуу” улс төрийн дууны наадамд тус хамтлагынхан оролцож байсан үеэр авхуулсан фото зураг, фестивалын сэтгүүлд гарсан материалыг толилуулж байна.
Уг өгүүллийг цаг зав гарган хурдан шуурхай орчуулж ирүүлсэн манай сайтын хэрэглэгч Г.Очирмаад нийт хэрэглэгчдийнхээ нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлье.

Инээмсэглэл


(БНМАУ-аас ирсэн найзууддаа зочилсон нь)
Тэд надтай инээмсэглэж мэндчилсэн, тэд надад инээмсэглэж архи хундагласан, тэд надад өргөн уудам нутаг, бидний хязгааргүй их ирээдүйг илтгэн харуулсан монгол эмэгтэйн бүхий л үзэсгэлэн гоог нүдэндээ шингээсэн найз бүсгүйнхээ харцны тухай хайрын дууг хүндэтгэн дуулж өгсөн юм.
Тус хамтлагын улс төрийн удирдагч хэлэхдээ “Инээмсэглэл гэдэг бол зөвхөн нэг нэр төдий бус энэ хамтлагын дүр төрх, хөтөлбөрийг илтгэсэн юм” гэсэн.
Хамтлагын 8 залуу, тэдний найрсаг орчуулагч бүсгүй надад, 1978 онд үндэс суурь нь тавигдаж итгэмээргүй хурднаар тус оронд дэлгэрэн тархсан улс төрийн дууны үндэсний хөдөлгөөний талаар болон дууны 2000 хамтлагын тэмцээний дундаас “Инээмсэглэл” шалгарсан тухай ярьсан. Тэд орон нутагтаа айлчлан тоглолт хийж явахдаа үйлдвэрүүд, малчид, уурхайчдад ая дуугаа өргөн барьж явжээ. БНМАУ дах улс төрийн дууны хөдөлгөөний цуурай олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, ялангуяа залуучуудын нэвтрүүлгүүдэд Улаан дуучдын дуу хоолой болж чаджээ.
“Инээмсэглэл”-ийн дууны сэдэвт хайр дурлалаас ажил хөдөлмөр, өөрийн орон дахь Социализмын бүтээн байгуулалтын явцын үйл ажиллагааны тухай дуунууд болон дэлхийн 2-р дайны үеийн Монгол-Зөвлөлтийн цэргийн баатарлаг үйлсэд зориулсан Партизанууд, цэргийн сэдэвтэй дуунууд багтсан байдаг.
БНМАУ бол залуусын орон. Хүн амын 70% нь 35-аас доош настай. Ийм учраас МАХН-ын 1-р нарийн бичгийн дарга нөхөр. Юмжаагийн Цэдэнбал өнгөрсөн онд болсон улс төрийн дууны анхны наадмыг нээж мэндчилэхдээ тус орны дууны клубүүдын залуучууд-улс төрийн ажлын ач холбогдолыг онцлон тэмдэглэсэн юм.
“Инээмсэглэл” уйгагүй чармайлт оролдлогынхоо үрээр тэргүүн байр эзэлж, БНАГУ-д хүрэлцэн ирж, олон улсын энэ туршлага солилцоонд оролцож байгаадаа их бахархаж байна гэж тэд хэлсэн юм. Дууныхаа үг, аяыг өөрсдөө зохион хийдэг сайн дурынхан нэгдэж энэ хамтлагыг 1979 оны 12-р сард байгуулжээ. Хамтлагын бүх гишүүд их дээд сургууль төгссөн хүмүүс. Тэдний эзэмшсэн мэргэжлийн цар хүрээ нь МАХН-ын төв байгууллагын сэтгүүлчээс эхлээд хөгжмийн зохиолч, Улаанбаатар хотын циркийн найруулагч хүртэл янз бүр.
Өөрийнхөө оронд 3 аялан тоглолт амжилттай хийж БНАГУ-д аялах бэлтгэлээ хийснийхээ дараа тэд өөрийн эх нутаг, өөрсдийн ажил үйлс, хайр дурлалаа дуулахаар энд хүрэлцэн ирээд байна. Тэд мөн хүмүүс, улс үндэстнүүдэд зайлшгүй чухал энх тайвны тухай дуу дуулах болно.
Орчуулсан: Г.Очирмаа (Герман улс)























 
Мэдээллийг сонин.мн-ээс

1 comments:

Viky said...

Tnx tnx tnx! Enh ugluug sonsson chin neeh goy bolchloo hehe.Aaimr goy duu...

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!