Энэ цомог бол миний мэдхийн надад лав алтернатив хип-хоп гэдгийг бүрэн ойлгуулсан. Инди болон реп 2 яаж хосолж андерграунд болдгийг харуулсан айхтэр сүрхий цомог байгам. Магадгүй өөрийн урсгал чиглэлтэй бүх цаг үеийн рекорд байдаг байж ч магад. Ерөнхийдөө энэ цомгийн гол онцлог нь тэдний хийсэн бүх шинэчлэл, өөрчлөлтөнд байсан. Одоогоос 6жилийн өмнөх гэхээр тэр үед та юу болж байснийг нэг төсөөлөөд үздээ. Гарсан даруйдаа л бүх мэргэжилтэн, шүүмжлэгчдээс анхаарал татсан шилдэг цомогт орж байсан байдийн. За тэгээд татаж аваад скиплэхгүй сонсоод үздээ. Таалагдсан хэсгийн үгийн харжаагаад ойлгож мойлгоод явсандаа ч тархинд чинь эерэг цэнэг өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.
Madvillain - All Caps
Madvillain - Accordion
Madvillain - Monkey Suite
<<<Татаж авах>>> (энд торрент файл хийж байхаар шийдлээ)
Madvillain-ний энэ цомгоор "Шилдэг цомог буланг эхлүүллээ" цаашдаа хамгийн шилдэг гэж боддог цомгуудаасаа түүвэрлэн оруулж байна аа
0 comments:
Post a Comment