Гайхалтай дуу хөгжим

11 September 2010



Бидний мэддэг мөртлөө... мэддэггүй маш олон дуу хөгжим байдаг, бүгдийг нь хаа нэгтээ сонсож байсан байж ч магад, үгүй ч байж магадгүй. Бас дуу болгон ямар нэг түүхтэй холбогдож байж ч болох юм. 

Эргэн тойронд байга бүхий л зүйлс ямар нэгэн дуу чимээ, ая аялгуутай, хэм хэмнэлтэй байдаг  гэдгийг та анзаарсан л байх. Хөгжим гэдэг зүйл өөрөө бол нэг ёсны хэл бөгөөд хүн өөрийн бүхий  л сэтгэлийн илэрхийлэл, бодол санаа, мэдрэмж, мөрөөдөл өө шингээн хүч хөдөлмөрөө зориулан бүтээдэг болхоор ч тэр үү... хөгжим бол хүнд ойлгогдох хамгийн энгийн түгээмэл хэл байж болох талтай. Зүрх сэтгэлд чинь ойр хөгжим байхад тархинд чинь нөлөөлөх ч хүчтэй хөгжим бас байдаг.



Миний хамгийн дуртай зүйл бол хөгжим боловч би хөгжим тоглодоггүй... Заавал тоглох ёстой тийм хууль байхгүй учираас би сурах гэж ч оролдлого гаргадаггүй ба хөгжмийг зохиодог хүмүүс нь л чаддаг зүйл гэж боддог. Би мэт тоглоод тоглоод нээх утгатайгаар аялгуулаг хэмнэл зохиочино гэж санахгүй л байна.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!