Амьдралд үнэ цэнэгүй, утгагүй зүйл гэж үгүй

15 September 2010

Амьдралд үнэ цэнэгүй, утгагүй зүйл гэж үгүй энэ үгийг би урьд сонсож байсан ч гэлээ. Тэгтлээ айхтар зүрх сэтгэлдээ тултал мэдэрч, ойлгож байсангүй. 

Хүн бүхий л амьдралынхаа турш ямар нэгэн утгатай болон утгагүй үйлдэл , хөдөлгөөн хийдэг ч тэр бүхнээ ер нь яагаад ингээд дахин давтагдах цаг хугацааны орон зайд дотор хийгээд л яваад байдийн бол гэдгээ нээх анзаардаггүй юм шиг санагддийн. 

Алхам тутамдаа амьдралаас аз жаргалыг сугалж ав гэж бас нэг үг бий... Энэ ч гэсэн их философи сайтай сэтгэлгээнээс төрсөн санаа байгаам. Хүн хэзээд аз жаргалыг хүсдэг ч, хүсэж буй аз жаргал нь хир их хэмжээнийх гэдгээс нь болон их олон асуудалтай нүүр тулгарч байдаг. Гэвч хүн нугардаггүй, хугардаггүй үргэлж л аль болох аз жаргалыг амьдралаасаа олж авахыг хичээдэг нь үнэн. 

Ухаант хүн өдөр болгон дурладаг гэж бас их бодлын үг бий. Хажуугаар өнгөрөх хөөрхөн бүсгүйг хараад дурлаад байх нь хаашаа ийн, эргэн тойрныхоо танил бүсгүйчүүдэд бас дурлаад байх нь хаашаа ийн... Ер нь бүсгүй хүнд дурлаад бай гэсэн санаа бол энэ яавч биш нь тодорхой юм лдаа. Амьдралын бүхий л сайн сайхан, гоё ганган, цэцэн мэргэнд дурла гэсэн санаа.

Ганцхан хоромд бүхлээрээр өөрчлөгддөг  гэдэг нь үнэхээр ийн үнэн санаа. Хүн өөрийн дотроос гарч буй зүйлсээ, тархиндаа боловсруулсан бодлоо бусдад илэрхийлэхдээ ганцхан хором л буруу ойлголт юмуу, ганцхан хоромд алдаа гаргах эсэхээс бүх өөрчлөлт эхэлдэг юм шиг ээ. Өөрчлөлтийн санаа маш энгийн хүний алдаанаас болдог. Амьдрал д өөрлөлтүүд алхам тутамд тааралддаг шүү...дээ бүгд л хүмүүсийн алдаа байх нь элбэг юмдаа.

Эхлэлийн тэндээс амжилт эхэлдэг гээд хэлчүүл амьдралд гарах амжилт бүхний тал нь эхлэл байдаг гэсэнтэй утга нэгэн болчих уу. Гэвч эхлэх гэж буй тэрхэн хоромын алсад амжилтын гараа байдаг юм шиг санагддын. Харин эхлэл нь тавигдсан амжилт гэж байхыг би л одоогоор хараагүй байна даг.

..........................................................................

<<Амьдралд үнэ цэнэгүй, утгагүй  зүйл гэж үгүй...>>

Миний амьдралд утгагүй болон үнэ цэнэгүй зүйл нэгээхэн ч, хэсэгхэн ч, огтхон ч алга гээд зоригтой хэлчүүл шууд гараад ирдийн болууу нтр.



1 comments:

dreamer said...

Ганцхан хоромд бүхлээрээ өөрчлөгддөг гэж яг үнэн юм даа

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!