Эргэцүүлэл

06 October 2010


Амьдрал гэдэг зүйл их олон хувирдаг юм шигээ нэг хэсэг сэтгэл санаа сайхан, нилээн яваад ирхээр хаа хүрч зогсох уу гэсэн шиг чихэнд наалдсан хажуугаар өнгөрсөн үг шиг л сэтгэл гонсойлгож нтр... Амьдралд урам хугарах, сэтгэлээр унах үе олон байдаг ч бас баярлаж хөөрөх, сэтгэл догдлох үе дутахааргүй их байх юм. Саяхан кино үзээд суужийсан зовлон шаналал, баяр жаргал бүгд л цаг нь өнгөрхөөр яваад өгдөг юм гэсэн үгсийг сонсоод их л юм бодох шивдээ. 

Амьдралд хүн бүрт өөр өөрсдийн гэсэн зам мөр байдаг ч юм шиг санагдах үе байх юм. Юу юун дээр тэгж бодогддог вэ гэхэр жишээ нь: хар багаасаа тооны хүн, математикийн хүн болох гэжаагаам шиг их мундаг явж явж явснаа нэг мэдэхэд солонгос хэл сурч байсан, тэгснээ ер нь гадаадад амьдрал байна гээд гадаадад амьдарахаар шийдэж нтр, тэгээд хүссэн гадаад руу яваад тэнд ч бас адилхан юм гэдгийг мэдрээд буцаад ирсэн. Одоо тэгсэн бас өөрийн хүсэж байсан мэргэжлийн ангиасаа гарчлаа, уг нь бол давхар сурах хүсэл ч их байлаа, их байлаа ч гэждээ надаас шалтгаалахагүйгээр шийдэгдчихлээ. Өөрөөр бол одоо буцаад нэг тийшээ явмаар санагдаад байх юм. Энд амьдрал алгаа гэж ч хэлмээр санагдаад. Энэ бүхэн надаас тийм ч их шалтгаалахгүйгээр өөрийн аясаараа болоод байгаам шиг байхийн. Би ч сонголтыг хийж, ирээдүйгээ төлөвлөөд байсан юм алга. Хүний хувь заяа нь юм байлгүй... Аяндаа л өөрөө шийдэгдчих  юм. 

Одоогоос 7-н сарын өмнө эрх чөлөөтэй өөрийн түрүүвчээ түнтийлгээд, хүссэн юмаа тооцоолоод авчих боломжтой нэгэн явлаа. Одоо тэгсэн ээж, эгч 2ийн хаялага доор паразит болсон нэгэн амьтан болж хувирлаа. Ингэж хувирах хооронд зун өнгөрсийн, зуны хэдэн сар сайхан л зугаацлаа, Амьдралдаа анх удаагаа сурсан эзэмшсэн зүйлээрээ буюу оюуны хэрэгцээ болсон хэлний мэдлэгээрээ бага биш хэдэн цаас олж үзлээ. Даанч тэр бүхнээ өөрийгөө зугаацуулахад хайр найргүй үрсэндээ. Ингээд өнөөдрийн би гэдэг хоосон шалдан гуя гарч ирлээдээ нтр. Эцсийн мөчид хүн өөртөө хайргүй, эсүүл хайртай байдаг юм байна гэдгийг би яс махаараа уг нь гадаад гээд байгаа газарт ажилчин анги байхдаа сайн мэдэрч билээ.


Одоо сарын орлогын тухай их бодох боллоо. Тогтмол орлоготой байхгүй бол хүний хэрэгцээ, амьдрал үнэндээ хэрэг алга... Хамгийн новшоор ярьвал одоо төрийн албан хаагчдийн цалин нэмнэ гэнээ, тэгхээр чинь бүх юм өснө, өсхийнхөө хирээр орлогогүй хүмүүсийн амьдрал бүр л хэцүүдэнэ. Над мэтийн амьдралын паразит нөхдүүд бол бүүр л сүйрнэ гэсэн үг болжийно. Энэ бол эдийн засгийн ерөнхий хэрэгцээ нтр. Мөнгөгүй хүн юу ч хийж чадахгүй үнэн өрөвдөлтэй байдаг, хамгийн арчаагүй байдал бол мөнгөгүйн зовлон ч юмуу гэмээр арай тэгж болохгүй ч гэсэн санхүүгийн асуудал шийдэгдээгүй цагт амьдрах утга алгаа. 

Асуудал зовлон, хувь тавьлангийн талаар бодох юм. Энэ бодол хаана хүрч эцэслэх вэ ? Хаа ч хүрэхгүй болуудаа тээ. Хүн хөдөлмөрлөж байж л мөнгө олно, хөдөлж байж л ам тосдоно... Тиймээс ямартай ч хөдөлж, хөдөлмөрлөхгүй бол энэ амьдрал нэг л бишээ. Одоогийн байдлаар миний амьдрал гэдэс цатгалан, өмсөж зүүх юмтай, пиводах зугаацах мөнгөтэй байгаа ч энэ бол миний амьдралын паразит хэсэг харагдаж байгаа гэхүүдээ. Өөрийн чадлаар гэх нь хаашаа ийн өөрийн өмсөж зүүх, идэх уух, наргиж цэнгэх , хэрэглэх зүйлээ өөрөө авчдаг болчуул... болчуул гэж дээ уг нь тийм байсийн, одоо байхгүй болцийн, эргээд тийм болгуул л энэ амьдрал биш байдалаас гарч чадах юм шиг байна. 

Нааг их олон хүн таньдаг байх миний эргэцүүлээд байгаа нь хаашаа ийн, энэ эргэцэн бичлэгийг уншаад суух завтай хүмүүсээ ийм юм уншиж байхаар, ажил олж хийгээд хөдөлмөрийн хөлсөө аваад тэрүүгэээрээ амьдар... тэгүүл л тэгээд болох юм шиг байна. Тэхгүй бол амьдрал нэг л бишээ !!!

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!