Залуус ( +дуу )

31 October 2010

Tribute to Hi-Fi Radio 98.9 маш амжилттай болж өндөрлөлөө. Залуусийн маань анх төсөөлж харж байснаас илүү гоё хэмжээнд болсон болов уу гэж бодож байна. Хүмүүсийн уур амьсгал болон нэгдэн нийлж хуучин цагаа Hi-Fi Radio-гаа дурсан нэгэн оройг хөгжилдөн өнгөрөөх гэсэн зорилго биелсэн болов уу. Мороожин ловерс клубынхан маань бүрэн бүрэлдэхүүнээрээ офтоороо цуглан дээрээс нь санаа зорилго нэгтэй хэдэн найзууд нэмэгдэн доргицгоов. Парти тараад Зулаа эгчийнд очиж үргэлжлүүлсэн бөгөөд үүр цайтал хөгжмийн талаар ярилцан хөгжилдөж Их хотын шинэ өглөөг Зайсан толгой гарч угтацгаалаа. 
Анхны юм гэдэг алдаа оноотой байдаг ч өчигдөр болсон партины хувьд тэхдээ алдсанаасаа оносон нь их байсан болов уу. Инди хөгжим сонсдог залуусын маань хувьд ойрд болоогүй шинэлэг бас сайхан орой болж чадлаа. Hi-Fi Radio-гийн Нацгаа ахын сэтгэлийн хөөрөл, онцлог дуугаралт , онцгойлон бүгдэнг нь гэсэн тэр сэтгэл хүн болгоны зүрхэнд тод үлдсэн байх гэж найдаж байна. Партинд хүрэлцэн ирсэн бүх найз нөхөд, бүх зочид хөгжим ухан сонсдог сонсогчиддоо баярлалаа. "Та наргүйгээр бид нар үгүй" гэдэг шиг хүмүүсийн халуун дулаан хүсэл дунд их хотын инди парти амжилттай боллоо.
  





0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!