Инди поп-д угасс дуртай болхоор одоо яахуудээ... Гэхдээ ойрд энэ төрлийн уран бүтээлчид нээх онцлог байж чадахгүй байсанд жоохон тиймэрхүү байсан чинь харин Seapony гарч ирээд аятайхан санагдуулаад явчлаа. Тэдний талаар нээх сайн мэдэхгүй ч аятайхан юм хийгээд байгаа болхоор удахгүй л тодроод гараад ирэх болов уу. Эсүүл бас Лаки Соул шиг хэнд ч мэдэгдэхгүй байсан чигтээ яваад байж магадгүй л юм. Тэхдээ миний сонсголд бүрэн нийцэж байна.
The Pillars Of Creation-ний хувьд ч гэсэн мөн адил мааш их таалагдаж байна. Учир нь элдэв юмгүй аятайхан хэмнэлтэй бага зэргийн чиллваве дуугаралт хослоол... Ер нь их дажгүй гарууд байна. Хаана яаж тодорсныг хэлүүл хүмүүс гайхах байх гэхдээ л тэд тодорч гарч чаджээ. Бусдаас ялгарах онцлогтой байна гэдэг л чухал байгаамдаа. Онцлохоор оруулж байсан ч дахиад оруулчий.
0 comments:
Post a Comment