Сорилтонд бэлэн !!!

25 November 2010


Заримдаа шинэ болон шинээр танилцсан танилууд минь намайг сорилтонд оруулах гэж үзэхийн... "Хөгжим ухан сонсдог хүн бүрт"-гэчээд яг ухдаг хөгжим чинь хэдхэн хүрээн дотор байна гэх шиг, эсүүл чи энэ тэр хамтлагыг мэдэх үү гэжаахшиг., тэгснээ болоогүй чи ийм юм сонсохгүй бол түүхий байнадаа нтр. Би та нартай адилхан хүн л болсон хойно өөрийн хөгжмийн мэдрэмжийн дагуу л хөгжмөө ухна шүү дээ. Тэрнээс та нарынхаар ухаад явна гэсэн юм байхгүйшдээ.Тэгээд нэг зүйл анхааруулахад бол Huuy-Haay блог хөгжмийн сонголт бий болгох, хөгжмийн сонирхолоороо адилхан залуусыг нэгтгэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг болхоос хэн нэгний өмнө шалгалт өгөх гэж оршдог блог биш шүү дээ!!! 

Би бүх зүйлийг perfect байгаа гэж хэлэхгүй бидний зүгээс мэдэхгүй өнгөрсөн уран бүтээлчид, дуу хөгжмүүд өч төчнөөн л байгаа... тэр бүгдийг мэднэ, олно гэдэг хэцүү бөгөөд боломжгүй. Харин өөрсдийн ухдаг хүрээндээ чихнийхээ хажуугаар ганцыг ч өнгөрүүлдэггүй нэг дутагталтай нтр. Тийм болхоор Huuy-Haay блогын хөгжмийн чиглэлийг дагагчид бол яг одоо дэлхийн хөгжмийг дагаж байна гэж үзэж болноо. Энийг бол батлан хэлж байна.

 Нэгэн хүн би танай блогт админ болий гэж хэлж байсан юм, яагаад тэгж хэлж байсийм бүү мэд. Би тэр хүний харьцдаг хүмүүс болон сонирхож буй дуу хөгжмийг нь хараад шууд татгалзахад хүрсэн. Яагаад гэвэл өөрийгөө лаг гэж бодчоод бусдад юу санал болгох гэж хүсч байгааам бол гэдэг эргэлзээ төрсөн...Өөрийн тэр лаг гэсэн байр суурьнаасаа бусдад лаг гээд байгаа хөгжмөө хүргэнэ гэдэг утгагүй шүүдээ. Яагаад утгагүй гэхээр чи хэт хүнд, хэт хөгжсөн, хэт анхан шатны, хэт тэнэглэгч, хэт даган дуурайгч бол чамайг дагах хүн олдохгүй шдээ. Үүнийг л бодолцох хэрэгтэй. Тэр хүн надад гомдсон байх... нтр


Эцэст нь Huuy-Haay блогын зүгээс нэг зүйлийг бүх зочиддоо, найзууддаа, шинэ танилууддаа хэлж байна... та бүгдийн ямар ч сорилтонд бид бэлэн бөгөөд хамтдаа хөгжих боломжтой гэж үзүүл бид ч бас таныг дагах болно.
Бусдыг дагуултлаа гэрэлтэцгээе !!!

Ariel Pink's Haunted Graffiti - Round and Round

Нээрэн нэг зүйл нэмээд хэлэхэд оруулсан дуу болгоны ард нь энэ бол хэдэн хүний гишүүнтэй,тэр улсын хамтлаг гэж бичих утгагүй бөгөөд энэ лаг шүү гэх нь бас тэнэг юм.  Зүгээр л сонсоод үз, хэрвээ таалагдвал та өөрөө ухаад сонсоод үз, ухаад дэлгэрүүлж судал тэгээл боллоо. Шаардлагатай тусламж хэрэгтэй бол Huuy-Haay блогт ханд бид туслахад бэлэн.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!