Cut Copy,Robyn, Girls, Games гэх мэт

26 November 2010


Ойрноос зарим нэг хамтлагуудын талаарх мэдээллүүд сайтуудаар дүүрэн байдаг болж. Австралаас гаралтай Cut Copy хамтлаг шинэ дуунуудаа хүмүүст хүргэж шинэ цомгоо гаргах ажилдаа орцон явж байгаам байна. Одоогийн байдлаар ямартай  ч 2сингл нь хүмүүст хүрээд байна. Games бол шинэ EP цомгоо гаргацан байгаа бөгөөд дажгүй үнэлгээтэй явж байгаа, EP цомог гэхэд нилээд хэдэн дуутай цомог болсон байсан.
Girls - Broken Dreams Club гээд бас шинэ EP цомгоо гаргацан байгаа боловч төдийлөн сайн болоогүй юм шиг байналээ. Өөр сүүлд гарсан цомгуудын хувьд бол No Age - Everything In Between-бол дажгүй болсон байсан (гараад удцан ч билүү, ямартай ч дажгүй болсон), 
Sufjan Stevens - The Age Of Adz ерөнхийдөө бол бас дажгүй гэхдээ асуудал их байсан. Өөр тэр Kenye West - My Beautiful Dark Twisted Fantasy  шинэ цомог бүүр балласан байсан, балласан гэдэг нь  Pitchfork - 10, Rollingstone - 100, Nme - 9, Metacritic - 93 гэсэн үнэлгээ өгсөн гэсэн үг л дээ. Хип Хоп сонирхдоггүй ч гэсэн ингэж үнэлэгдсэн дуу хөгжмийг бол сонсохоос өөр яахуудээ... урьд нэг онцолж оруулж байсандаа Kenye ахыг тээ. 
Bikini гээд ойрноос таалагдаад байгаа  electro-pop dance music прожект бас RIPJDS нэртэй EP цомог гаргаж байгаам байна.. Huuy-Haay mixtape-д American Mourning гэдэг дуу нь багтсан байгаа сонсож үзсэн болов уу. 


Weezer - Pinkerton (Deluxe Edition) бас их сайн үнэлэгдээд байгаа сайтуудын үнэлгээгээр 9,4 нтр авцан байсан.  Robyn - Body Talk бас дажгүй болсон байсан байхаа хэдэн дууг нь сонсож үзсэн. Robyn-ний хувьд миний нөгөө лаг алл тайм фаворит The Knife хамтлагын гишүүн, дуучин байсан гэдгээр нь их үнэлдийн гэхдээ ганцаараа болхоор сугараад л яваад байдийн нтр хэхэ.
 The Tallest Man on Earth - Blues is Just a Passing Bird бас дажгүй болсийм гэсэн би хараахан сонсож үзээгүй л явна... сонирхоод сонссон хүмүүс нь гайгүйм билээ гэсэн.
Elektra label -ийн стар Cee-Lo Green нь дажгүй яваад байгам шиг билээ. миний стиль биш болхоор тоохгүй байгаа нтр.

Lelia Broussard -  Satellite (энэ нэг дуучны хоолой шүү нтр)

Underoath гээд миний нэг Christian найзын сонирхдог хамтлаг, нилээн сайн цомог гаргасан гэсэн... би мэдэхгүй л дээ. Тэр найз минь л шүтээд байдийн бодуул их үнэн үгтэй дуу дуулдаг хамтлаг болов уу хэхэ. (хэтрүүлээгүй шүү нтр)

Татах линк:

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!