Ойрноос зарим нэг хамтлагуудын талаарх мэдээллүүд сайтуудаар дүүрэн байдаг болж. Австралаас гаралтай Cut Copy хамтлаг шинэ дуунуудаа хүмүүст хүргэж шинэ цомгоо гаргах ажилдаа орцон явж байгаам байна. Одоогийн байдлаар ямартай ч 2сингл нь хүмүүст хүрээд байна. Games бол шинэ EP цомгоо гаргацан байгаа бөгөөд дажгүй үнэлгээтэй явж байгаа, EP цомог гэхэд нилээд хэдэн дуутай цомог болсон байсан.
Girls - Broken Dreams Club гээд бас шинэ EP цомгоо гаргацан байгаа боловч төдийлөн сайн болоогүй юм шиг байналээ. Өөр сүүлд гарсан цомгуудын хувьд бол No Age - Everything In Between-бол дажгүй болсон байсан (гараад удцан ч билүү, ямартай ч дажгүй болсон),
Sufjan Stevens - The Age Of Adz ерөнхийдөө бол бас дажгүй гэхдээ асуудал их байсан. Өөр тэр Kenye West - My Beautiful Dark Twisted Fantasy шинэ цомог бүүр балласан байсан, балласан гэдэг нь Pitchfork - 10, Rollingstone - 100, Nme - 9, Metacritic - 93 гэсэн үнэлгээ өгсөн гэсэн үг л дээ. Хип Хоп сонирхдоггүй ч гэсэн ингэж үнэлэгдсэн дуу хөгжмийг бол сонсохоос өөр яахуудээ... урьд нэг онцолж оруулж байсандаа Kenye ахыг тээ.
Bikini гээд ойрноос таалагдаад байгаа electro-pop dance music прожект бас RIPJDS нэртэй EP цомог гаргаж байгаам байна.. Huuy-Haay mixtape-д American Mourning гэдэг дуу нь багтсан байгаа сонсож үзсэн болов уу.
Weezer - Pinkerton (Deluxe Edition) бас их сайн үнэлэгдээд байгаа сайтуудын үнэлгээгээр 9,4 нтр авцан байсан. Robyn - Body Talk бас дажгүй болсон байсан байхаа хэдэн дууг нь сонсож үзсэн. Robyn-ний хувьд миний нөгөө лаг алл тайм фаворит The Knife хамтлагын гишүүн, дуучин байсан гэдгээр нь их үнэлдийн гэхдээ ганцаараа болхоор сугараад л яваад байдийн нтр хэхэ.
The Tallest Man on Earth - Blues is Just a Passing Bird бас дажгүй болсийм гэсэн би хараахан сонсож үзээгүй л явна... сонирхоод сонссон хүмүүс нь гайгүйм билээ гэсэн.
Elektra label -ийн стар Cee-Lo Green нь дажгүй яваад байгам шиг билээ. миний стиль биш болхоор тоохгүй байгаа нтр.
Lelia Broussard - Satellite (энэ нэг дуучны хоолой шүү нтр)
Underoath гээд миний нэг Christian найзын сонирхдог хамтлаг, нилээн сайн цомог гаргасан гэсэн... би мэдэхгүй л дээ. Тэр найз минь л шүтээд байдийн бодуул их үнэн үгтэй дуу дуулдаг хамтлаг болов уу хэхэ. (хэтрүүлээгүй шүү нтр)
Татах линк:
- Weezer - Pinkerton (Deluxe Edition) -90-д оны шилдэгүүд нэг шүүдээ нтр
- Girls - Broken Dreams Club
0 comments:
Post a Comment