Миний сонирхдог Hip Hop

29 November 2010


Hip Hop гэдэг урсгалыг сайн мэдэхгүй ч, өөрийн гэсэн хөг хэмнэлтэй ... цаанаасаа нэг л зэвүүн гаруудыг нь бол сонсоно шүү. Ер нь бас хөгжим хийж байна гээд алиатаад байдаг нөхдүүдийг бодуул чанартай хөгжим хийчдэг гаруудыг нь л сонсмоор санагддийн. Тэхдээ сүрхий ухдаггүй өөрийн мэддэг хүрээндээ бага сагахан мэднэ. 

House of Pain - Jump Around
Hilltop Hoods - The Nosebleed Section
Cypress Hill - Insane In The Brain
Nujabes - Feather (ft Cise Star & Akin)
Wu Tang Clan - Shame On A Nigga

1990-оны хип хоп хөгжим нэг бодлын үнэхээр тасарцан байсан ч юмуу сонсоод байхад 80-аад дунд үеээс гарч ирсэн хамтлагууд жинхэнэ эвгүй байсан байдийн... улам л зэвүүн болноо энэ дуунууд гэмээр сэтгэгдэл төрүүлдэг. 2000 он гэхэд хөгжмийн урсгалууд бүхэлдээ тэр тусмаа хип хоп хөгжмийн чиг хандлага тэс өөрчлөгдсөн нь илт мэдрэгдэнээ гэж... DMX, Dr.Dre, Notorious B.I.G, 2Pac, Snoop Dogg гээд алдартнуудын хөгжим үеээ өнгөрөөх үед л *одоогийн хип хоп гээд утгагүй зүйл эхэлсэн байх гэж бодхийн... би ч тэхдээ яаж сайн мэдэх үү. Миний л бодол ийм байна. 

NWA - Straight Outta Compton
Pharcyde - Runnin
A Tribe Called Quest - Can I kick it
Dmx - We Right Here
Mystikal - Shake Ya Ass

Зарим дуунуудыг нь сонсоогүй удсан болхоор нэрийг нь бас мартчиж... уг нь хэд хэдэн гоё дуунууд санаанд байна лдаа. Яг нэрийг нь бас хэн дуулдаг билээ гээд санахгүй асуудал байна. Ерөнхийдөө бол Common, Nas, The Roots, Madvillain, De La Soul гэх мэт олонлогийн дууг сонсоогүй их уджээ.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!