Pitchfork TV & Q TV

07 November 2010


Pitchfork TV, Q TV -ийг үздэг хүмүүс хир байдгийг мэдэхгүй юм. Миний хувьд лав ер нь байнга шахуу үздэг, учир нь хамтлаг дуучидын амьд тоглолтын бичлэгүүд мөн ярилцлагыг ч сонсох, үзэх боломжтой учраас надад маш их таалагддаг. Өөр харьцуулчихаар ямар ТВ байгааг сайн мэдэхгүй юм, Rolling Stone, NME, BBC Radio with ZaneLowe  уг нь дажгүй ажиллаад байдаг ч Pitchfork TV, Q TV хэмжээнд хүрч очихоор гэж хэлж чадахгүй ээ. Хэтэрхий том хүрээг хамарсан байдаг болхоор хэрэгтэй юмаа олоход хэцүү байдаг гэхүүдээ. 

CBC Radio-гийн Jian Ghomeshi-ний хөтөлдөг Q TV радио, телевизийн шоу нь маш их алдартай бөгөөд долоо хоногын баасан гариг болгонд алдартай уран бүтээлчдийг урьж оролцуулан ярилцлага хийнгээ, студидад амьдаар тоглуулдаг бөгөөд Youtube.Q TV дээр шууд тавигддагаараа маш их хүмүүст хүрдэг юм. Миний бодлоор манайд интернэт хэрэглэгчдийн интернэтийн хурд хангалттай сайн байвал ийм төрлийн нэвтрүүлэг явах боломжтой гэж боддийн.

Pitchfork TV бол мэдээж Pitchfork.com сайтын хамт олны бүтээл бөгөөд маш их хүч хөдөлмөр орсон санагддаг. Pitchfork Music Festival-ийг ерөнхийд нь үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэм чанартай, амьдаар тоглосон бичлэгүүдийг оруулахаас гадна бас бус шүүмж ордог нь үнэхээр гайхалтай гэж хэлж болхоор, Зүгээр нэг дуу сонсоод цаана ямар хүмүүс байдгыг мэдэхгүй өнгөрөх тал байдаг бол Pitchfork TV -ийг үзсэнээрээ та тийм зүйлийг мартах болно. 

Мөн маш их мэдээллийн сантай Last.fm , Allmusic, Metacritic, Stereogum, Bandcamp, Uncut  зэрэг сайтууд ч бас таньд маш их боломжийг олгох бөгөөд хэрвээ та үнэхээр хөгжмөөр дагнан судлагаа хийе гэж бодож байвал эдгээр сайтуудыг тоохгүй өнгөрч болохгүй юм. Гэхдээ нэг зүйлийг анхааруулан хэлэхэд эдгээр том сайтууд нь хөгжмийг ухахаасаа илүүтэй хэрэглэгчдийг татах үндсэн зорилго, ашиг сонирхлын үндсэн дээр ажилладаг тул үнэхээр галзуу хөгжим ухагчдад бол хангалтгүй санагдах байх. 

Эцэст нь дүгнээд хэлэхэд ер нь хөгжим ухагч, чанартай сонсогч байна гэдэг таны хүч хөдөлмөрөөс шалтгаалах зүйл юм шүү. Таны сонсгол хир хэмжээнд хөгжсөн байна гэдгийг хамгийн ойрхоноос Huuy-Haay блог шалгаж чадна гээд хэлчихэд нээх буруудахгүй байх... Хөгжим ухан сонсдог хүн бүрт !!!!!!!!!

(Бичлэг дээр тавигдсан зурган дээр Монголын далбай явж байхийн... Сонирхоод оруулчлаа)

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!