Шинэ сонголт (+ Teen Daze )

05 November 2010


Хүмүүсийн анзаардаггүй зүйлс маш олон байдаг, өөртөө яг юуг хэрэгтэй байгааг олно гэдэг маш хэцүү. Нэг жишээ : Номын дэлгүүрт байгаа хэдэн зуун номон дундаас өөрт таарсан номоо олж харна гэдэг бол хэдэн цаг ч зарцуулаад амархан сонгочих асуудал биш юм. Хэн хаана ямар чиглэлийн уран бүтээл гаргаж тэр нь юуны талаар юм, ямар үнэлгээ дүгнэлттэй байгаам, хэнд зориулж гээд л маш чухал чухал асуудлууд байдаг.
Дуу хөгжмийн хувьд ч гэсэн хэн хаанаас ямар хөгжим онцолж байна, ер нь одоо хөгжмийн чиг хандлага ямархуу байна гээл бөөн нухацтай хандах зүйлс.... Энэ бүхнийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ, харах вэ. 



Шинэ сонголт хийх боломжийг таньд олгочих тийм зүйл байна уу... Санал болгож буй газар байна уу... Бидний блогын хувьд уг нь яг энэ шинэ сонголт хийх боломжийг олгох гэсэн туйлын зорилгот агуулгыг барихыг хичээдэг. Үүндээ ч ерөнхийдөө хүрдэг гэж бодож байна. Тэхдээ шинэ сонголтын талаар өдий хүртэл хийсэн зүйл маань тийм ч хангалттай санагдахгүй байж болох юм... тэгүүл одооноос эхлэн илүү их өөрчлөлт оруулан шинэ сонголтонд хөтлөх хөтөч болох үүргээ илүү тод гаргаж байхаар шийдлээ.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!