"Өнгө төрх" - Destroyer, Toro Y Moi, Southern Shores, Evan Voytas

22 December 2010

Ойрд шинэ дуу бараг оруулсангүй ерөнхийдөө 2010 оноо дүгнээд хуучин болон шинэвтэр дуу хөгжмүүдээ дахин сонсоод л байна. Он дуусах дөхөөд ирэхээр цаг зав хомсдоод хажуугаар нь шалгалт шүүлэг гээд...ядаргаа болох юм. 

Сүүлд гарсан дуунуудаас нилээд таалагдаад байгаа дуунуудаа хүргэе. Онц шинэ уран бүтээлч хүлээх гээд яахуудэээ.. Бүгдээрээ л Huuy-Haay блогоор эчнээ танил болсон уран бүтээлчид байгаа.

Grande Comore гээд дуу нь нилээн сайн хүмүүст хүрсэн болов уу... би урьд нь оруулж байсан санагдаад байхийн. Тэхдээ ямар ч гэсэн цоо шинэ гарч ирж байгаа уран бүтээлч. 
Southern Shores – Grande Comor
Southern Shores – Mauna Loa


Toro Y Moi - Causers Of This цомгынхаа дараа уран бүтээл гаргахгүй нилээн байсны эцэст одоо л нэг юм шинэ уран бүтээлийн үнэр үнэртэж эхлэх шинжтэй байна... Toro Y Moi -г тоохгүй өнгөрсөн хүмүүс байвал ухаад хараарай... Энэ жил Small Black, Star Slinger, Million Young, Teen Daze, Evan Yoytas, Com Truise, The Samps, Chad Valley,Young Galaxy  нтр гээд  нөхдүүдийг Huuy-Haay блог онцолсон байгаа... (өөр хэд хэдэн нөхдүүд байгаа бүгдийнх нь нэрийг нь бичих хэрэггүй биздээ.)

Toro Y Moi - "Still Sound" by carparkrecords

Merge record's бол маш алдартай гэдгийг хүн болгон мэдэх байхоо... Arcade Fire, Caribou, Spoon...гээд олон сайн уран бүтээлчидтэй хамтран ажилдаг. Энэ оны хувьд тэдний хувьд бас нэгэн нээлт нь Destroyer-Kaputt цомог болов уу. Тэр тусмаа Destroyer - Chinatown сингл чанартай болсоныг онцлох хэрэгтэй. (Mixtape-д багтсан байгаа.)
Destroyer - Chinatown


Star Slinger-ийн талаар дорвитойхон бичлэг оруулий гэж бодож байгаа... Ер нь бол 2010онд олж мэдсэн хамгийн зэвүүн уран бүтээлч.
Star Slinger - "Baby Mama"  


Evan Voytas -ийг нилээн сүүл рүү олж мэдсэн ч гэлээ... нэг юм дуулгах болов уу гэсэн уран бүтээлч байгаа юм. Заза тэгээд нэг дор баахан дуунууд хийчихээр бас сонсоход төвөгтэй байдаг тал байдаг юм шиг байгаам.
Evan Voytas - Tomorrow Night We'll Go Anywhere




    

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!