(Last.fm + Scrobble) + (Picasa)

24 December 2010


Last.fm -ийг мэддэггүй хүн ховор болов уу. Last.fm гээд л аль хичнээн жилийн өмнөөс дуу хөгжим сонирхогчидын дуртай сайт байдаг. Энэ сайтын үйл ажиллагаа маш их таалагддаг бөгөөд ийм хэмжээнд хөгжүүлэлт хийсэн сайт ховор байдаг байх. Last.fm дээр эрхтэй хүмүүс Scrobble гээд үнэгүй программыг татаад авчихад хэрэгтэй юм байна.Өөрийн сонсдог дуу хөгжмөө багцлаад, ямар дуу хөгжим сонсоод байгаагаа мэдэх боломжтой бөгөөд дээр нь маш олон нэмэлтээр өөрт чинь байхгүй дуу хөгжмүүдийг ч сонсох боломжоор хангасан (radio station, mix гэх мэт )..Scrobble  программ үнэхээр их ашигтай, үр дүнтэй санагдлаа. Youtube бичлэг үзэх ч юмуу энэ тэнд тааралдсан хамтлагаа сонирхож хараад дараа нь дуунуудыг нь нэмж сонсий гэхээр хаанаас сонсохоо мэдэхгүй тал байдаг.  Scrobble программыг ашигласнаараа та өөрт байгаа болон байхгүй дуу хөгжмүүдийг хүртэл сонсох боломжтой болж байгаа. Гол нь та өөрөө олон найзуудтай, олон хамтлаг уран бүтээлчидийг "адд" хийсэн байхад таньд маш их боломж нээгдэнэ гэсэн үг. Миний хувьд саяханаас ашиглаж эхэлсэн бөгөөд надад лав маш их таалагдаад байгаа учираас та бүхэнд санал болгож байна.

Last.fm дээр хаягтай хүмүүс нь надтай найзууд болохыг хүсье!!!
Дуу хөгжмийн хувьд  бараг л фасебоок юмуу даа. Найзуудынхаа сонссон дуунуудыг хүртэл та сонсох боломжтой болхоор заавал татаж сонсох шаардалагүй болхоор гоё юм.
 http://www.last.fm/user/ganaz 


Picasa гээд хүмүүс ямар түвшинд хэрэглэдийн бүү мэд ямартай ч... надад лав маш их таалагддаг зураг үздэг, хардаг, ялгадаг, салгадаг, томсгодог, жижигсдэг, архивладаг Google Picasa гээд авсаарсан мөртлөө маш гоё програмыг бас санал болгий. Google эрхтэй хүмүүст бол бүүр амар байх болов уу. Picasa ашиглаад та шууд л юм ямар амар болсийм бэ? гэж хэлэх байх аа нтр.
Та зүгээр л суулгаад хэрэглээд үзээрэй.... Шууд дэлгэцэн дээр чинь зургууд тодорч гарч ирэх болхоор маш амар, шаал амар харагдана хэхэ

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!