Онцлох шинэ дуунууд

11 December 2010


Өдөр болгон бичлэг оруулдаг болоод сурчижээ. Ер нь ингэж их бичлэг оруулж байгаагийн шалтгаан нь тухай сард хир зэрэг хөгжим сонсож байгаатай яалт ч үгүй холбоотой юм. Миний хувьд 30 хоногт 30 бичлэг оруулах хэмжээний хөгжим сонсож байна гэж болхоор байна. Хальтхан тооцоо хийж үзвэл... нэг постонд 5-н дуу ордог, нэг цомогт дундаар 10дуу байдаг гэж бодвол би нэг сарын дотор блогт зориулж +150 -аас дээш дуу сонсдог болж таарч байна хаха. Энэ бол тийм ч цөөхөн тоо биш шүү... хажуугаар нь хэдэн ч дуу эргэлдүүлж байгааг анхаарвал би ямартай ч нэг сарын дотор +300-аас дээш дуу сонсдог болох нь ойлгомжтой...  Сонсоод мартаад байдаг тал байдаг болхоор блогт орсон дуунууд л ерөнхийдөө тодорхой үлддийн байгаам.... Ер нь хөгжим ухан сонсоно гээд байгаа маань бараг өвчин тал руугаа шилжиж байх шиг байнаа ... энэ оны эцэст гаргах шилдэг цомгын жагсаалт, шилдэг дууны жагсаалтаас болоод бүүр ч их дуу хөгжим сонсож байна... галзуурахад ганц хором дутуу байхад л компьютер ба чихэвчнээс холдох юмдаа. 

Young Galaxy - "Cover Your Tracks" (2011 онд цомгоо гаргана)
Star Slinger - "Baby Mama" (оны шилдгүүдийн нэг )
Evan Voytas - "Tomorrow Night We'll Go Anywhere" ( Энэ ч эвгүй гардаа)

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!