Wild Nothing - Golden Haze "EP" + "Gemini"

11 December 2010


Татах линк : Wild Nothing - Golden Haze EP 
Энийг татаад авчий гэж бодсоор нилээн уджээ. Татчих газар олдохгүй байсаар байгаад өдийг хүрчлээ. Онлайнаар сонсож үзээд мэдэрцэн ч гэсэн... бүтнээр татаж аваад сонсох шиг утгатай зүйл байхгүй ээ нтр. Блогын доод талд байгаа санал асуулгаар бол Wild Nothing илт илүү байгаа нь ажиглагдсан. 
Wild Nothing нь Jack Tatum гэдэг залуугийн solo project бөгөөд тухайн хөгжимд хэрэгтэй дуугаралтыг оруулах хөгжимчид болон найз нөхөдтэйгээ хамтран уран бүтээлээ туурвидаг. Түүний 2010 онд гаргасан Gemini цомгыг Smiths,Cocteau Twins-ийг санагдуулам гэж дүгнэдэг. Үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Нэг ёсондоо түүний хөгжимнөөс 80-аад оны инди рок мэдрэгддэг гэхэд болох юм. 

Харин сүүлд гаргасан Golden Haze EP  нь Jack Tatum-ийн ур чадварыг бүрэн илэрхийлж чадах хэмжээний болсон гэж дүгнэж байгаа ч урд өмнөх уран бүтээлүүдээсээ чанарын хувьд илүү сайжирч, эрс өөрчлөгдсөн гэхэд бас асуудалтай юм. Өөрийн амьдралын туршид хуримтлуулсан туршлага, хөгжмийн торгон мэдрэмжийн нарийн тодорхой хөгжмийн бүтээл болгож чадаж байгаа нь түүнийг тодотгодог...

Wild Nothing талаар судалж харахад... Нээх гайхуулаад байхгүй ч гэлээ ийм залуудаа энэ хэмжээний хөгжим хийж байна гэдэг бол үнэхээр гайхалтай мэдрэмж, авьяас юм. Миний хувьд "2010 оны хамгийн шилдэг уран бүтээлч" бөгөөд "хамгийн онцлох уран бүтээлчээр" би бардам Wild Nothing-ийг нэрлэж байна....

Өмнөх цомгын холбоос татах линк : Wild Nothing  - Gemini 

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!