Shoegaze урсгал

11 February 2011



Shoegaze нь Indie Rock/Alternative Rock хөгжмийн нэгэн салбар урсгал бөгөөд 1980-аад оны эхний хагасаас 1990-д оны эхэн үед Их Британид үүсч, дэлгэрсэн гэж үздэг. Тэр үеийн хамтлагууд тайзан дээр өвөрмөц зогсолт хийн, нэгэн шинэ хэв маягийг оруулсан нь ерөнхий нэршилээрээ Shoegaze гэж нэрлэгджээ. Shoegaze гэдэг бол ямарч хольцгүй цэвэр хөгжим юм. Хөгжмийн дуугаралт гитарын шуугиант хэмнэл дунд өрнөх ба дуучины хоолой ямарч засалтгүйгээр хөгжмөө давж тод гардаггүй.
Хөгжим сонирхогчидын дунд маргаантай байдаг боловч “My Bloody Valentine хамтлагыг анхны төлөөлөгчөө гэж үздэг. Тэдний уран бүтээлүүдэд гол хөгжмийн суурь хэлбэр бүрэлдэн бий болж байсан нь ажиглагддаг ба Dinosaur Jr., the Jesus & Mary Chain, Cocteau Twins, Chapterhouse гэх мэт хамтлагуудын уран бүтээлд багагүй нөлөөлсөн байдаг юм. Мөн 60-аад оны psychedelia хөгжимд гарч байсан өөрчлөлтүүд нь хойч үед Shoegaze хэмээх урсгал үүсгэх гол суурь болсон гэж үзэх үндэстэй юм.
1990-д оны эхээр хөгжмийн чартуудад Shoegaze чиглэлийн уран бүтээлчид, хамтлаг дуучид, жишээлбэл Chapterhouse, Ride гэх мэт нэрс сонсогдох болсон нь энэ урсгал нэгэнт өөрийн байр сууриа олсныг илтгэх болсон байна. Ерөнхийдөө хөгжлийн хувьд Ambient Pop, Noise pop, Dream Pop эдгээр урсгалуудтай салшгүй холбоотой хөгжсөн байдаг. Үүнийг баталгаа нь The Radio Dept хамтлаг анх Shoegaze гэсэн тодорхойлолттой байсан ч, аажимдаа олон төрлийн өөрчлөлт дунд Dream Pop+ Indie Pop чиглэлийн болж эхлэсэн байдгаас тодорхой харж болох юм.

2000 оноос хойш гарч ирсэн уран бүтээлчид дундаас төлөөлөл болгон бидний сайн мэдэх The Radio Dept, M83, Deerhunter, The Pains of Being Pure at Heart, The Horrors, Young Galaxy, Black Tambourine гэх мэт хамтлагуудыг нэрлэж болох юм.  Харин хамгийн сүүлийн үеийн шилдэгүүд гэвэл мэдээж  Tamaryn, Wild Nothing 2-ийг зайлшгүй оруулах хэрэгтэй болно.

Ganaz: "Shoegaze гэдэг бол үнэхээр тухайн уран бүтээлчдээс энгийн нэг хөгжмийн дуугаралт биш  нилээд их сонсгол, чадвар, хэмнэл мэдрэмж шаардсан эгэл бус гаруудын л хийдэг хөгжим гэж миний хувьд дүгнэдэг. Shoegaze урсгалын уран бүтээлчидийн нэгдсэн нэг хэв маягт өөрсдийн хөгжмийн шуугиант хэмнэл гэдэг нь анхлан хөгжим сонирхогч, сонсогч хүмүүст ойлгож чихэндээ наахад хүнд санагдах нь гарцаагүй юм." 

3 comments:

nono said...

ороо наасөөөн

Ravenheart said...

Shoegaze hugjim hugjsuur l bna , minii sonsdog metal hamtlaguud ch gsn uursdiin toglodog ursgalaa tudiilen oishooxoo bolison yumuu gemeer shoegaze post black metalchid ih olshirch bna da, zarim tuluulugchidees ner durdval hamgiin anh ene shoegazing post black metal aar uran buteelee solison ni Alcest bna araas ni Lantloss, Liam geh hoid europe iin uran buteelchid mangasuud bna da,,,

Ravenheart said...

Loveless tsomogiin original iin avax geed amazon site naas zahitsan bgaa ,,,hugjim sonsdgiiin huvid ene domogt hamtlagiin ene tsomoggui bol chix maani haramsaad ch baraxgyi biz hojim hehe ...

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!