Toro Y Moi - Underneath the Pine 2011 (+онцлох)

09 February 2011

Toro Y Moi өнгөрсөн жилийн Huuy-Haay блогын онцлох уран бүтээлчдийн нэг бөгөөд Toro Y Moi - Causers Of This 2010 цомгоороо нилээдгүй өндөр үнэлгээг авсан юм. Блогын зүгээс chillwave гэх шинэ урсгалыг маш их дэмждэг төдийгүй энэ чиглэлийн уран бүтээлчдийн талаар их оруулдаг байсан нь Toro Y Moi-гийн нөлөөтэй холбоотой гэдгийг онцлон хэлье. Toro Y Moi - Underneath the Pine цомгын нээлт албан ёсоор бол 2-р сарын 22нд байсан боловч интернэт  хөгжлийн хурдаар бидэнд арай түрүү хүрч ирж байгаад баяртай байна. Та хэрвээ Huuy-Haay блогын дуу хөгжимд дуртай бол та энэ цомгыг заавал татаж авах хэрэгтэй шүү. Жинхэнэ хөгжим мэдэрч сонсох дуртай, хөгжимд хайртай, чанартай хөгжимд тэмүүлэгчдэд зориулагдсан хөгжим.


Цомог Татах: Toro Y Moi - 2011

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!