Нэмэлт Сонголт (+2010)

06 March 2011

Huuy-Haay блог маань хэдийгээр шинэ хөгжмийн сонголтуудыг бий болгох хүсэл зорилготой явдаг ч... Дан ганц хүний хүч хөдөлмөр болхоор тэр болгон бүх хүрээнд хамарч бүх хөгжимд ойртож очиж чадахгүй байдаг юм шиг. Урьд нь 2лаа байхад бас арай гайгүй байсан чинь сүүлийн үед үнэхээр хүч хүрэхгүй болж байнаа гэж...Ямар сайндаа 2010 онд хүрч сонсоогүй үлдээсэн хөгжмүүдээ дахин сонсоод ч дуусахгүй их хөгжимүүд байна.2010ондоо багтах нилээн хэдэн гоё дуунууд, уран бүтээлчид Нэмэлт сонголтоор санал болгож байнаа.  
____________________________________________________________
1.
Gayngs - Relayted "2010" цомогт хэд хэдэн гоё дуунууд байдаг юм. Сонсож үзэх ёстой цомгуудын нэг.

____________________________________________________________
2.
Sharon Van Etten - Epic "2010" цомог нь маш сайн болсон бөгөөд нилээдгүй өндөр үнэлгээг авч байсан.
____________________________________________________________
3.
Phantogram - Eyelid Movies "2010" цомгыг нь бүтнээр нь сонсож үзээгүй их байгаа болов уу. Ерөнхийдөө тийм хүн татмаар гайхалтай биш ч өөрийн төрөлдөө дажгүй сайн болсон.
____________________________________________________________
Шинэ сонин: Дээхэн шинэ сайтын ажил эхлэсэн байгаа гэж байсандаа тэр ажил маань жоохон цаг алдаад завсардаад байгаа, хамтран зүтгэгч Энэтхэгт суралцаж буй нөхөр маань сургуулиа төгсөх гээд зав муутай болсоноос шалтгаалаад зогсчихлоо. Ер нь тэхдээ явахаасаа өмнө сайтыг ажилгаанд оруулчаад явна гэдэгтээ бол итгэлтэй байгаа тэр хүртэл хүлээж байждээ хүмүүс минь. Миний хувьд сурахын хажуугаар давхар ажил хийгээд дээрээс нь блог хөтөлнө гэдэгт үнэхээр цаг зав болж өгөхгүй байгаа болхоор өөрөө бие даагаад дуусгачиж чадахгүй л байсаар байна... Заа жоохон зовлон тоочих гээд байна уу? үгүй юу? нтр




1 comments:

Unknown said...

Чиний дан ганц сонголт явна гэсэн үг шт. Гэхдээ зүгээрээ залуу минь. Сонсууштай юм байж л таараа

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!