Онцлох цомгууд... (+Заавал сонс)

03 March 2011

Он гарсанаас хойш маш олон цомог гарсан... тэдгээр цомгуудаас сайн болсон чанартай гэж бодсон цомгуудыг сонгоод дийлэнхийг нь оруулсан байгаа ч, Яг өөрт тохирсон цомгуудаа оруулаагүй байгаа юм байна. Ингээд энэ оны хамгийн гоё гэж бодож байгаа цомгуудаас онцолж буй 4-н цомгыг санал болгоё

1. Radiohead - The King Of Limbs  (2011) мэдээж олон үгээр яахуудээ ойлгомжтой болсон цомог шүү дээ. Хаа сайгүй л тавигдаад даган дуурайгчдаас нь эхлээд шүтэн бишрэгчид нь хүртэл өдөр шөнөгүй сонсоод элийрч байгаа цомог... Хэлэх ч үг байхгүй.. Дүгнэх ч шаардлага байхгүй.
2. Gil Scott-Heron & Jamie XX - We're Still Here  (2011)  цомог маш чухал, чанартай гоё цомог болсон. Өнгөрсөн онд  Jamie XX гэдэг нэр тийм ч их сонсогдоогүй ч энэ жилээс нилээд газар авах шинжтэй. Тиймээс ч Huuy-Haay Mixtape-д нэг дуу нь багтсан байгаа нтр.
Gil Scott-Heron & Jamie XX - "Running" 
Gil Scott-Heron & Jamie XX - Ny Is Killing Me


3. Jürgen Paape - Kompilation  (2011) энэ цомгыг маш сайн болсон гэдэгтэй маргах хүн олдохгүй биз. Өнгөрсөн оноос эхлэн маш их анхааралд өртсөн уран бүтээлч маань энэ жил цомгоо гаргасан нь маш том бэлэг болж чадлаа. Сонирхуулахад түүний хувьд Pitchfork 500-д нэг дуу нь багтсан байдаг юм. Мөн шинэ цомог мэргэжилтнүүдээс маш сайн үнэлгээ авсан нь хир чадал чансаатай уран бүтээлч гэдгийг нь батлах юм.
Jürgen Paape - Mit Dir
Jürgen Paape-So Weit Wie Noch Nie 




4. Nicolas Jaar-Space Is Only Noise (2011) хамгийн сүүлд сонссон гайхалтай төгс цомгуудын нэг бөгөөд маш сонин мэдрэмж, сэтгэлгээгээр дүүрэн энэ хөгжим цаанаасаа хүнийг татах нэг тийм зүйл оршиж байгаа юм шиг санагдаад байгаа.... Миний хувьд энэ онд нилээн олон давтаж сонсуулах цомог болж чадсан гэж бодож байгаа юм. Ерөнхийдөө бол "Яг надад тохирсон хөгжим өө гэж..."
Nicolas Jaar - "Keep Me There"
Nicolas Jaar - I Got A Woman

Татах линкүүдийг нь оруулаагүй байгаа... хэрвээ хайж үзээд олдохгүй цомог байвал хэлээрэй. Би  олоод оруулаад өгий. 

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!