Тархины цочрол + өдөөлт

25 March 2011


Өнөөдөр "Тархины цочрол" нэртэй орчуулга хийгээд суусан чинь бүүр гашилж гүйцлээ. Юу ч болоод, юу ч тайлбарлаад байгаам цус гэж огт ойлгомжгүй... оройжин эргүүтчихлээ нтр. За энэ ч яахуу тээ... Гайгүй мэдээллийн сайтуудыг ухаад байдаг мөртлөө харин нилээн олон мэдээллээс хоцорчихож ээ. Хаагуур нь яагаад зөрцөн юм байгаам бүү мэд ээ? Нилээн л юм гарсийм байна... Бараг өдөр болгон зогсолтгүй татаад татаад байдаг ч гэсэн өнөөдөр гэнэт оюун ухаанаа алдаад ирсэн хүн шиг баахан шинэ гарсан цомгууд ард үлдчиж бүгдийг нь сонсож үзэх гэсээр байтал маш их цаг хугацаа орох байх лдаа. Би ер нь зодог тайлдаг ч юмуу нтр хэхэ... Учир утгатай амьдраад байна уу ? Үгүй юу? новш санагдах шиг болох чинь... /Гэнэт шүү гэнэт новшийн санагдав./

За тэгхээр юу хаана шинээр гарчив гэхээр байнаа... Gold Panda-Companion, Crystal Stilts-In Love With Oblivion, Panda Bear-Tomboy нтрийг хэлээд байгаам шүү... Өөрөөр бол  The Weeknd-House of Balloons-ийг сонсох гээд амжихгүй явсаар байна... Fleet Foxes, Jens Lekman, The Sea and Cake, White Denim, Bon Iver гэх мэт гаруудын шинэ гарах цомгуудын шинэ дуунуудыг олж сонсоогүй байна гэж... Ер нь энэ хэд яагаад ингээд үлдчив гэхээр хуучин ид оргил үед нь байнга сонссоор байгаад шинэ юмыг нь хүлээхгүй гарсан ч нээх сэтгэгдэл авахгүй байх гэсэн төөрөгдлөөс болоод байх шиг байна... За бүгдийг нь сонсчоод тухтай үзнээ... нтр

Нээрэн одоогоор 2011 он гарснаар нийт 50 гаран шинэ цомгуудыг олж сонссон болон сонсох гээд татаад авчаад байгаам байна... Өнгөрсөн жил буюу 2010 онд компьютерийн Hard-н дээр нийт 2010 онд гарсан 137 цомог байсан юм даг... Энэ 137-гоос сая ихэнхийг нь устгасан, учир нь шинэ юм сонсоход саад болоод, цаг аваад зууралдаад байхаар нь талаас илүүг нь устгацан байгаа... Гэвч тэгээд 2011 онд гарсан 54 цомог олоод татцан байгаа бодвол би ёстой л хамаа замбараагүй таталт хийжээ... Одоо эхнээс нь устгахаас хэхэ... Гэхдээ 10 гаран  ЕР байгаа нь тоог өсгөөд байх шиг байналдаа... Магадгүй таны сонирхсон цомог Huuy-Haay блогын авдарт байгаа байх аа... Ямар нэг цомог хэрэгтэй бол олж өгч болхийм шүү. 

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!