Crystal Stilts - In Love With Oblivion (2011)

25 March 2011


Цомог Татах :  In Love With Oblivion (2011)
За тэгхээр энэ оны хүлээлт болж байсан цомгоо олоод авчлаа. Crystal Stilts хамтлагыг мэддэг хүмүүс хир их байдгыг сайн мэдэхгүй юм. Ямартай ч их сонирхолтой хүнд талдаа гэдийм уу, ямар ч гэдийм байгаам... Тийм нэг уран бүтээл туурвидаг хамтлаг... Анх сонсож байгаа хүмүүст бол ойлгож хүлээж авна гэдэг хэцүү дээ. Animal Collective шиг ч юмуу Avey Tare, Panda Bear  шиг ч юмуу маш ахисан түвшний хөгжим гэж ойлгох нь зүйтэй байх аа... Ariel Pink's Haunted Graffiti-ийг анх гарч байхад тоохгүй нилээн явсан юмдаг... Тэрүүн шиг л Crystal Stilts-тай анх танилцахдаа бас тоохгүй байсан санагджийна... Ер нь чанартай хөгжим гэдэг чинь эхэндээ ойлгож хүлээж авахад хэцүү ч, бага багаар чихэндээ наагаад ирэхийн цагт бол чихнээс салахаа байчдаг юм байгаам. Boards of Canada-г зүгээр нэг энгийн хөгжим сонирхогч сонсоод ойлгоно гэхэд хүнд шүү дээ. Эсвэл Toro Y Moi, Radiohead, Nicolas Jaar, James Blake нтр ч бас  зүгээр анхан шатныханд бол хурцдана биздээ.../Radiohead-ыг хурцдахгүй гээд байдаг хүмүүс худлаа нэр алдар, сүрээр нь дагаж шаагаад байдаг болхоос яс юман дээрээ жинхэнэ аймар "чанар хөгжим" шүүдээ./ 
Аливаа зүйлийг шууд сэтгэл хөдлөл, тухайн агшинд төрсөн мэдрэмжээрээ тодорхойлж илэрхийлж байх нь нэг талын маш зөв зүйл байдаг юм шүү. Сонсож сонсчоод дараа нь юм бичье гэж бодхоор толгой ажиллахаа байчдаг юм... Юугаа ч бичих юм сайхан мэдрэмж нь нисээд явцан үед толгойд байгаа бодлууд алга болчдийм байгааз дээ... 

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!