MOT 2 цомог + Brown Man Revival

18 March 2011


MOT гэхээр зарим хүмүүс санаж байж болох юм. Hi-Fi 98.9 фм-ээр явж байсан хөгжмүүд дундаас Азийн гэдэг тодотголоор ялгарч, тэр тусмаа Солонгосын гэдгээрээ ялгарч байсан хөгжим юм. Тэдний хөгжмүүд тухайн үедээ маш их баруунжсан, маш гоё мэдрэмжийн хөгжмүүд байсан санагдаж байсан. Солонгост сурч байхдаа солонгосын амьд хөгжмийн хамтлаг уран бүтээлчидээс сонирхож үзсэн ч яг сэтгэлд хүрсэн хамтлаг, уран бүтээлч тийм ч олныг олоогүй  юм. Дажгүй гэж хэлж болхоор хэд нь тийм ч шинэлэг бус энгийн л дуугаралттай хөгжмүүд байдаг болхоор онцлоод нэрлэх уран бүтээлч тун цөөхөн.

Ер нь тэгээд Азийн хөгжим гэдэг өөрөө маш сонирхол татсан зүйл юм байгаам... Hi-Fi 98.9-ээс мэдэж авсан цөөхөн хэдхэн Азийн уран бүтээлчид болох  MOT, Brown Man Revival 2-ыг хааяадаа сонсоход сайхан л байдийм... Brown Man Revival-ийн бусад дуунуудаас илүүтэй энэ л дуу хамгийн гоё нь юм шиг ээ. 

Хэрвээ таньд МОТ  хамтлагын албум байдаггүй бол та доорх линкээр ороод Strange season 2007 , Non-linear 2004  цомгыг нь татаад аваарай. 2011 онд нэг сингл цомог гаргасан байсан нь татахаар олдохгүй биздээ.(2-хон дуутай болхоор онлайнаар сонсчиж болох байх.)


1 comments:

Amazing!
Thank you ;)

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!