The Pains of Being Pure at Heart - Belong 2011

23 March 2011


The Pains of Being Pure at Heart - Belong цомгыг нилээн хугацаа алдаж оруулж байх шиг байна. Гараад тийм ч удаагүй ч гэлээ, онлайнаар цацагдаад нилээн газар авсан байсан болхоор ихэнх нь олоод сонсцон байх гэж боджийно. Гэхдээ бүтэн цомгоор нь биш над шиг 2,3 дуугаар нь сонсож байсан хүмүүс байгаа нь ойлгомжтой байх тээ. Тиймээс энэ цомгыг оруулахаар шийдэж байна лдаа. 

Нэг хүн надад "Чи блогтоо оруулж байгаагүй гаруудынхаа цомгуудыг сүүлд нь лаг, гоё болсон гээд байхын, Тэгээд чи блог дээрээ тэр гоёуудаа оруулдаггүйм бол юугаа оруулдаг юм" гэж хэлсэн юмдаг. Тэр хүнд хэлэхэд би бүгдийг нь шүүрээд, хамаад байдаг хүн биш шүү дээ. Хүмүүст хүргий гэж бодсон хамтлаг дуучид, уран бүтээлчдийг л сонгодог юм гэж хэлэх байна. Ер нь бол The Strokes - Angles (2011), PJ Harvey - Let England Shake [2011], Radiohead - The King Of Limbs [CD] (2011) цомгуудыг би орууллаа гээд нэмэр байх уудаа.. Хүмүүс бүгдээрээ л мэдэж байгаа шд тийм биш гэж үү... Бүх хүний мэддэг сонголтуудыг дахиж нэмж санал болгох нь утгагүй биздээ. Харин татах гээд линк нь олдохгүй байгаа бол санал хүсэлтээ үлдээж болно шдээ, татах газрыг нь олоод эсвэл шарелээд тавиад л өгий гэдэг шүүдээ. хэхэ

Сонголтонд үл нийцэх уран бүтээлчидийг би худлаагаасаа онцлоод байх хэрэггүй шд тийм үү? Тийм болхоор Huuy-Haay блогын сонголтонд нийцэхгүй байгаа хөгжмүүдийг ерөнхийд нь үлдээдэг гэхэд болно. Гэхдээ ганц хоёр гоё гоё цомгуудыг нь мэдэхгүй биш татах линк нь олдохгүй байсаар удчаад, дараа нь оруулая гэхээр хугацаа алдчих тал байдгаас нь болоод залхуурах тохиолдол байдаг юм. 

Тодруулга:
Хэрвээ та магадгүй өөрийгөө шинэ цомогт шүүмж хийх чадвартай, хөгжимд хандах хандлага чинь төлөвшсөн гэж боддог бол Huuy-Haay блогт өөрийн мэдээллээ нийтлэж болно шүүдээ. Үүд хаалга нээлттэй байгаа. Хэрвээ олон олон хөгжмийн сонирхол нэгтнүүдтэй санал бодлоо хуваалцаж, шинэ хөгжмийн сонголт мэдээлэл солилцмоор байгаа бол Facebook-ийн Huuy-Haay Group-д нэгдэхийг хүсэж байна. 

Ингэж бичиж байгаа минь Huuy-Haay блогыг дэмждэг, сонсдог, мэдэрдэг, хөгжим ухан сонсдог сонсогчдын тоо нэмэгдэж байгаатай холбоотой юм шүү... Санал хүсэлт байгаа бол  ямар ч байдлаар бичэж үлдээж болно... Блог дээр хүмүүсийн хүсэлтийн дагуу бичлэг оруулдаг шүү дээ. (Миний санаж байгаагаар 10 гаран бичлэг хүмүүсийн  хүсэлтээр хийгдсэн байдаг шиг санагдаж байна.)

Таны өмнө Huuy-Haay блогын үүд хаалга үргэлж нээлттэй байх болноо...

Гантулга.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!