Barcelona's Primavera Sound Festival

30 May 2011

Ariel Pink's Haunted Graffiti - Round and Round
James Blake- CMYK
Та бидний танил Pitchfork-ийн хамгийн сүүлд хийсэн Primavera Sound Festival 2011 маш гайхамшигтай болж өнгөрчээ. Амьд явсных нэг бүрчлэн бүх хамтлагын бүтэн тоглолтыг үзэж чадахгүйгээс хойш, иймэрхүү фестивал ч болсон очиж үзэх юмсан гэсэн бодол төрхийн. Pulp, Deerhunter, Ariel Pink, James Blake, Belle and Sebastian, The National, Battles, Twin Shadow гэх мэт нөхдүүдийг нэгэн зэрэг олж харна гэдэг бол тэгээл болчиж байгаа хэрэг юм шүү дээ. Ер нь тэгээд хоосноор шүтэн бишрэх, хөөрцөглөн гүйж дагаж дуурайх биш амьд мэдрэмж,  амьд хүсэл, амьд дуугаралтыг нь мэдрэхэд л асуудлын гол нь байдаг юм болов уу...
Deerhunter - Revival
Twin Shadow -  Slow
Бүх хөгжим өөрийн донж маягтай байдаг хэдийч , бүх хөгжимд ижил төстэй талууд олон байдаг гэж дотроо бодох юм. Хүнийг донтуулах чадвартай хөгжим гэж байхад хүний сонсохоос ч уур хүрэм гаж төсөөллийн хөгжим гэж бас байх юм. Хөгжим бол дэлхий ертөнцийн хамгийн түгээмэл хэл гэдэг нь ойлгомжтой ч гэлээ. Хөгжимөөр дамжуулан хоорондоо ойлголцдог нь хэд билээ. Хөгжим, хөгжим гэж л яриад байдаг мөртлөө - хөгжимнөөс авах кайф маань өөрөө хир хүчтэй, өндөр мэдрэмжийн билээ гэдэгт бас асуудал байх шиг байна.
Belle & Sebastian - Write About Love
The National - Bloodbuzz Ohio
Хүсэл сонирхол ба дур хүсэл аль эсвэл товч тэмүүлэл гэж тодорхойлж болох нэгэн татах хүч, гадаад хүчин зүйл нтр... Мөн цаашдаа хүн бүрт өөрийн гэсэн авьяас байгалийн өгөгдөл байдаг гэдэгт итгэх хэрэгтэй юм шиг... Магадгүй сүүлийн үед би өөртөө байгаа өгөгдлүүдээ олж харж эхлэсэн ч юм болов уу. Хэт дөвийлгөж ойлгож байгаа хэрэг биш шүү. Зүгээр л оршихуй дор орших ганцаар өгөгдлийн тухай л хэлж байгаа санаа минь энэ.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!