Хөгжим ба бусад

22 May 2011


Хөгжим гэдэг зүйл миний хувьд юу вэ? Зүгээр нэг хобби сонирхол уу, эсвэл хэт гүнзгийрч орсон дур хүсэл үү? Холдож чадахаар бол холдчихмоор санагдах, зогсоож болохоор бол зогсоочихмоор санагдах амьдралын нэг өнгө, нэгэн хэсэг болсон гадаад хүчин зүйл, нөлөөлөл бол "хөгжим"...  Хэдий өөрийгөө сайн төлөвшсөн залуу гэж хэлж чадахгүй ч гэлээ. Зарим хүмүүсийн хажууд бол  өөрийн тогтсон бодолтой, чанартай хөгжмийн сонирхолтой, зөв сонголтыг олох гэж хичээдэг хүн гэж хэлж болохоор ч юм шиг нтр. 
/ Амьдрал чамайг юунд дуудна вэ? хүмүүс жинхэнэ гадаадын уран бүтээлчид, хөгжимлөг амьдрал, хоосон ертөнц бүгдийг нь автоматаар дуурайх чиг хандлагатай байхыг хараад тэр зүгт гишгэх хүсэл ч алга болох юм. Амьдрал намайг юунд дуудна вэ? хүмүүс жинхэнэ гадаадын уран бүтээлчид, хөгжимлөг амьдрал, хоосон амьдралд дурлахаа болж бусдыг биш өөрийгөө олж сонсох, зөв сонголтыг хийж чаддаг болох зүгт л хэд гурав алхахыг уриалан дуудна.../
Ганцхан өөртөө байгаа боломж, чадварыг олж хараад байгаа гэж ярих дуртай хүмүүсээс илүүтэй бусдад байгаа боломж, чадваруудыг олж харж чаддаг хүмүүс л надад илүү санагддаг... Болж бүтэхээрээ явжийна гэхээсээ илүүтэй болгож бүтээх хүслээр явах нь илүү юм байгаам. "Би боджийно оо" гэж хэлэх цаг нь ирэх үед, хамгийн чимээгүй байх тэр агшинд хийж чадах зүйлсийн жагсаалт толгойд бууж ирдэг юм. Хэнээс ч илүүтэй, юунаас ч илүүтэй "хөгжим" бол миний амьдралд нилээдгүй том орон зайг эзэлдэг байсан ч юм шиг... Гэвч туйлширч болохгүй лдээ.. Бас түрүүвчний зузаанаар, хэлний мэдлэгээрээ түрүү барьж бусдад учир зүггүй номчирох нь огтоос хэрэггүй,утгагүй зүйл гэдгийг хүмүүст дахин дахин сануулах байна... /Зарим нэг хүнийг хараад ичиж үхэх дээрээ тулах шахахад л нэг аймар инээд хүрэх юм./
Хөгжимөөс бусад нь надад хичнээн хэрэгтэйг ойлгох хүртэл минь "хөгжим" миний үзэл бодол байж чадах ч юм шиг... Бүгдийг нь мэддэг, мэдэрдэг, ойлгодог, сонсдог байх хэрэггүй зүгээр чанартай сонголт л хийж чаддаг байх хэрэгтэй юм болов уу... Хүчээр чиний тархинд хүрдэг хөгжим, хүчээр чиний чих рүү түрэмгийлдэг хөгжим ч биш, Зүгээр сонсгол,мэдрэмжийн цэнзүүрээр үнэлэгдэх хөгжмүүдийг сонсдог байхад л гол учир утга нь байдаг болов уу...
Huuy-Haay-ын хардаг цонх өнөөдрөөс дахиж үе үе хаалгаа нээж байх бодол төрлөө. Яагаад би өөрийнхөө хийснийг үгүйсгэж, зогсоох хэрэгтэй гэж.... Гадаад хүчин зүйл надад хамаа алга, цаашдаа дотоод сэтгэл, эргэцүүлэл, төсөөлөл мөрөөдөл дундаа л амьдръя... Өөр хэн ч, юу ч намайг өөрчилж чадахааргүй л явъя... /Ganaz/
Blood Orange - Dinner
Gang Gang Dance - Chinese High

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!