Маргааш болохоос урьтаж...

26 May 2011


(Юуны өмнө 4 чанартай дуу оруулсан гэдгээ... онцолчий )

Заримдаа надад ийм бодол төрдөг маргааш юу ч болдог байсан хамаа алга, өнөөдөр л сайхан байвал боллоо.. Ирээдүйд болох, цаашид болох зүйлийн талаар бодох хэрэгтэй эсэхдээ ч эргэлзээд яг одоо байгаа газартаа, энэ л цаг хугацаандаа л оршиж чадвал боллоо... Ирээдүйн тухай бүү бод, ирээдүй ирдэг цагтаа л ирэг, хамаа алга. Ирэхээр нь л болий... Одоо л гоё байвал ирээдүй ямар ч байсан яахуу... хамаа алга.

Заримдаа надад ийм бодол төрдөг өнөөдөр ямар ч байсан яахуу болох юмнууд болоод өнгөрчвөл дараагийн өдөр гэж байгаа, хамаа алга өнөөдрийг л давчий... Өнөөдөр л дуусчуул бүх юм цэгцрэнэ. Амьдралын олон мянган бор, хар, цагаан, улаан, ногоон, ягаан, цэнхэр, хөх өдрүүдийн л нэг өнгөрч байх шиг байна.... хамаа алга. Нэг л хором, энийг л дуусгачий. Чив чимээгүй байхад л хангалттай өшөө илүү зүйл хэрэггүй.

Заримдаа надад ийм бодол төрдөг өчигдөр юу ч болсон одоо яах ч аргагүй болоод дуусцан, хамаа алга, Өчигдөртэй зууралдах хэрэг байхгүй... Зүгээр л нэг өдөр, өчигдөр гэж байсан гэхдээ одоо байхгүй. Өнөөдөр, маргааш юу болсон ч хамаагүй өчигдөр өчигдөртэйгээ үлдсэн, би хэзээч  дахиж эргэхгүй шйидсэн бас шийдвэрлэсэн хойно хохьчино нтр. Өнгөрсөнд үлдсэн, болсон зүйлс миний сонирхолыг татахгүй байна, татах ч үгүй байх зүгээр өнөөдөр, маргаашийн тухай бод, бараг бодоод ч дэмий байх... 

Заримдаа надад ийм бодлууд төрдөг....

1 comments:

4-лээ сайхан дуу байна

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!