Хуучны хөгжим -1

24 June 2011


Хуучны хөгжимд дургүй хүн ховор байдаг болов уу.. Анхлан хөгжим сонирхож эхлэж байгаа хүмүүсийн хувьд бол хуучны бүхэн утгагүй санагдаж болох ч гэлээ, яваа яваандаа бол хуучны хөгжимд гүн гүнзгий ордог гэхэд болно. Амьдралд ямагт өнгөрсөн дурсамж, түүх, эх үүсэл, уялдаа холбоо байдагтай адилаар хүсэл сонирхолд ч бас тийм нэгэн зангилгаа байдаг байх. Хөгжим гэж зүйл хичнээн сайхан билээ.... Хөгжим гэж зүйл хичнээн хүчтэй билээ...
Trash Can Sinatras - Obscurity Knocks
Bauhaus - Third Uncle
Talking Heads - Memories Can't Wait

 Сонсдог хөгжим нь тухайн хүний сэтгэлзүй, сонирхолд хүртэл өөрчлөлт оруулж чаддаг гэж бодохоор үнэхээр л гайхамшигтай. Хэн нэгэнд энэ гайхалтай шүү гэж хэлэхээс илүүтэй, сонсоод үз-сонсоод чамд ямар нэг байдлаар таалагдвал чи ийм төрлийн хөгжимийг ойлгож чадах юм байна гэдэг ч юмуу аль болох эвтэйхэн байдлаар хүмүүст санал болгохгүй л бол эвгүйтчих гээд байдаг хуучны хөгжмүүүд.... Хэн нэгэндээ мэдлэгээрээ онгирох дуртай хөөрцөглөсөн, өөрсдийгөө магтах өвчтэй хүмүүсийн нэгэн хэвийн үзэлүүд... Амьдралд хуучны бүх үнэ цэнэтэй зүйлс байгаагүй бол хичнээн харанхуй бүүдгэр байх байсан бол... Хуучны хөгжим-тэр тусмаа Huuy-Haay блогын дурладаг хуучны хөгжимүүд...таалагдах байх гэдэгт итгэж байна.
David Bowie - Sound And Vision 
Pretenders - Don't get me wrong
Gilbert O'Sullivan - Alone Again (Naturally)

2 comments:

Sancho said...

bi huuchnii hogjimoos oor um sonsohoo boliod udaj bna, uhah tusam dontoh met ulam l uhsaar bdag um. tegeed etsest ni hogjmiin san hichneen baylag bolohiig oilgodog. odoo 4 n jil uhaj bga ch shineer um garj irseer l bdag. nadad odoo 4000 garui 60, 70 bas 80n onii pyanznii tsugluulga bga. Soul Funk Jazz Psychodelic rock, rock, Pop, Disco chigleliin

"4000 гаруй 60,70,80 оны пянзны цуглуулга" байгаа бол үнэхээр том цуглуулгатай юм байна. Би хуучны хөгжимд дуртай ч, цуглуулга хэмжээнд цуглуулдаггүй ээ... Манай блогоор орж гарч байгаарай. Фасебоок групп-д нэгдвэл чанартай хөгжимд дурлагч олон залуустай нэгдэх боломжтой шүү.

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!