Бүх Зөв хүмүүст...

04 June 2011


Huuy-Haay блогоор дамжин найзалж нөхөрлөсөн болон хөгжмийн сонирхол нэгтэй олон олон найз нөхөддөө баярлаж байгаагаа дахин дахин хэлий. Хэт нууцлаг ертөнцийн дунд амьдрах хүсэлгүй болохоор бүгдэд нээлттэй, чөлөөт орон зай,  зөв сонголт , чанартай хөгжим гэж ярьсаар өөрийн дуртай юмаа хийсээр байгаад өдий олон найз нөхөдтэй, танилуудтай болж мөрөөдлийнхөө  багахан ертөнцөд амьдарч байгаагаа мэдрэх үнэхээр таатай байна. Цааш цаашдаа ч өшөө олон найз нөхөд, олон сайн танилуудтай болно гэдэгт итгэлтэй боллоо. Huuy-Haay хөгжим зүгээр л нэг хоосон ертөнц биш Huuy-Haay  хөгжим зүгээр л нэг хийх юмаа олж ядсан хүмүүсийн сонголт биш.. Huuy-Haay хөгжим хоосон бодлын ертөнц биш гэдгийг хүмүүс ойлгодогт баярлаж байна. 

Блогт орсон бүх бичлэгийг уншдаг, уншаасай, уншдаг байх гэж боддоггүй унших хүмүүс нь уншаад, сонсох хүмүс нь сонсдог байх. Сонсгол нэгтэй нь дараа дараагийн бичлэгийг хүлээж, өөрийгөө мэдэрцэн хүмүс нь өөрсдөө холдоод явдаг байх нтр. Бүгдэд таалагдахын тулд биш, бүгдээс илүү гарахын тулд ч биш, бүгдэд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ч биш зүгээр л зөв бодолтой хүмүүс, зөв санаатай, зөв алхдаг, зөв ярьдаг, зөв сэтгэдэг, зөв замаар зөв явдаг, зөв мөнгө олдог, зөв хүмүүстэй нэгдэж нийлж чаддаг, зөв амьдралын төлөө тэмүүлж чаддаг, зөв бүхнийг дэмжиж чаддаг, зөв гэхэд дэндүү зөв хүмүүс зөв газраа цуглаж чаддаг. Зөв юмаа олж ярьж чаддаг байхад Зөв сонголт, Зөв зам, Зөв ирээдүй, Зөв хөгжим, Зөв бүхэн, Зөв зөвийн зөвийн зөвүүүд нэг дор хуралдаж, зөв бүхэн рүү харж, зөв л байх ёстойгоо ойлгодог байх.
Зөв хүмүүсийн зөв бодол, зөв дэмжлэгэн доор Huuy-Haay блог,Huuy-Haay групп цааш цаашдаа зөв явна гэж итгэж байна. Зөв хүмүүст бол Huuy-Haay -ийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно оо..  Ganaz& Boldoo

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!