Ойлгомжгүй (+ Bon Iver)

22 June 2011

Bon Iver*т тайлбар хэрэггүй: Зүгээр татаж аваад сонсоход л болно.

Хүн болгоны харж, сэтгэж, бодож, туулж байгаа зүйлсээс эхлээд мэдэрхүйн, сэтгэхүйн түвшний  болон гоо сайхны гээд бүхий л мэдрэмжүүд өөр өөр байхад бүгдэд тайлбар хийж бүгдийг ухааруулж яг өөр шигээ сэтгэдэг, өөрийн нэгэн хувилбар болгох эсвэл хэн нэгнийг өөрийн эрхэн доор бодуулж яриулж, сэтгүүлж байх ёстой юм шиг бүгдэд тохирсон хэм хэмжээг гаргах гэж оролдох шиг ойлгомжгүй зүйл алга... Бүх хүн өөрийн толгойдоо зөв гэсэн болгоноо, үйлдлүүдээ хийдэг нь мэдээжийн тодорхой зүйл байхад л бүгдэд зөв байх хариулт болон тайлбарыг гаргах гээд байгаа нөхдүүд нийтээр дагах хэм хэмжээ, нийтлэг бусын тухай, олонлогт багтах жижиг хэсгүүдийн харьцааг огт ойлгодоггүй юм шиг санагдах юм. Хэзээч олж чадахгүй хариултыг хаа нэгтээгээс хайх хэрэг байдаг гэж үү....

Бүгдэд тайлбар өгөх хэрэгтэй юу? Бүх юманд оносон тайлбар, оноогдсон тодотгол хэрэгтэй юу?.... Амьдрал үхэл, аз жаргал хайрын тухай хүртэл хэн бүхэнд таалагдах тайлбар, асуултын хариулт байх ёстой юу? Ямар ч ойлгомжгүй... Бүх зүйлд тайлбар байх шаардлагагүй баймаар...





1 comments:

CoffeeTeaORme? said...

tiim shuu tailbar hereggui

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!