"Мороожин" Indie Dance Party

13 June 2011

"Мороожин" ловерс клубын 2 дахь удаагийн Indie Dance Party болох гэж байгааг чанартай хөгжим сонсдог хүн болгон олж сонссон дуулсан байх... Өнгөрсөн оны 10 сарын 30-нд "Tribute to Hi-Fi 98.9" night-г хийж Хай-Йай радиогийн зуу, зуун сонсогчдынх нь өмнөөс 98,9 радиод хүндэтгэл үзүүлэн зохион байгуулж байсныг хүмүүс санаж байгаа болов уу. Харин энэ удаагийн Party "Мороожин" клубынхан  өөрсдийн нэрээр нэрлэсэн Indie Dance Party-г зохион байгуулж байгаа юм байна. Энэ удаагийн night-н талаар товчхон мэдээлвэл: 2011 оны 06 сарын 17-ны өдөр Medusa night club-т  20:00 цагаас 18-ны өдрийн 02:00 цаг хүртэл болно. Мороожин lovers клубын гишүүд өөр өөрсдийн:
Indie rock
Rock'n Roll
Alternative
Jazz
Post-Punk
Electronic
New Wave
Synthpop
Chillwave 
Хөгжмийн сонголт"сэт"-үүдийг тавих бөгөөд хүндэт зочиноор радио сонсогчдын сайн мэдэх Хай-Фай радиогийн хөтлөгч Тамираа ирнэ. Радиогоор сонсдог байсан "Tamiraa's mix"-ыг энэ үдэш амьдаар сонсох боломжтой гэсэн үг юм. Мөн урилгаар Memories of Tale, Vatame хамтлагууд өөрсдийн уран бүтээлээсээ тоглож бидний сонорыг мялаах болно.

Huuy-Haay блогын хувьд  Мороожин lovers клубын гишүүдтэй нэгэн цагт буцалж явсан найз нөхөд, танилуудын хувьд бид ч өөрсдийн зүгээс энэхүү Партиг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Монголын цөөн боловч дэндүү галзуу, эрч хүчтэй, Цөөхөн боловч дэндүү олон хөгжимд дурлагч олон олон залуусын маань хүслийг дарж, бах тавыг нь хангах нэгэн орой болно гэж найдаж байна.. Бүгдэд нь амжилт хүсье. !!!

1 comments:

slngo said...

goe bson shu ehniih.. odoo tgeher 2 dahid ochilgui l yahav.. tged 3 dahi 4 dehi ged huleenedee.. bugded ni amjilt :)

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!