Туйлширсан хэв маяг

17 August 2011

Монгол дуунууд ердөөсөө сонсдоггүй болохоор намайг тойроод юу болоод байдгийг огтоос анзаардаггүй бөгөөд анзаарах ч шаардлага байдаггүй. Гэвч хүн болгоны аманд аялагдаж, зарим нэг дууны үг нь хүмүүсийн ярианд хэлэгдэж байгаа элдэв бусын хөгжим дуунуудыг зорьж биш ч гэлээ тохиолдлоор сонсох юм. Надтай адил залуучууд өөрийн чадах хэмжээндээ л өөрсдийгөө илэрхийлж бусдын хийж чадаагүйг хийх гэж оролдож байгаа юм гэж бодохоор үнэхээр бахархмаар байдаг ч зарим нэгийг нь харахаар ухаан хүрч очихгүй, ичиж үхчих гээд байх юм. Ямар нэг хоосон хэв маяг, хэлбэр төрх хөөж хэний өмнө юу харуулах гэж байгааг ёстой бүү мэд... Аймшигтай гэхэд дэндүү аймшигтай, арай л биш тоглолт, дуу хөгжим хийчээд аягүй лаг аймар юм хийцэн мэт л нисэн дүүлэн явах юм. Юу мэддэгтээ, юу хийж бүтээсэндээ, юу хийж чаддагтаа ингэж байгаа юм бол гэж хэлэх ч багадмаар санагдах үе олон юмдаа.

Ковер хийж байна гээд бүүр нэг өлбийцөн юм хийж хүмүүсийн сэтгэлээр тоглож, худлаа л нээх стиль, үсэрч хашгирч дэвшичсэн хүмүүс... Хаанаасаа олоод өмсцийн гэмээр хувцас хунар, хэнээс шаагаад тавьцийн гэмээр үстэй залуус юуг яагаад, яах гэж хийж байгаагаа огт ойлгоогүй мангар бацаануудын тэнэг царай... Ядаж тэрүүнд нь хууртах хөөрцөглөсөн туйлширцан хоосон гарууд... Чадахгүй бол чаддаг болтлоо бэлтгэл хийж, чаддаг боллоо гэсэн цагтаа гарч ирээд тоглож, дуулаж байвал уг нь зүгээрсэндээ. 

Учиргүй лааг нэртэй, учир нь үл ойлгогдох үг хэллэгтэй, ямар ч философи байхгүй зүгээр л нэг өнгө,мөнгө, өрөөсгөл зүйлийг хоосон толгойдоо агуулсан мөнгөтэй бацаанууд... Гангалж гоёсон их л сайхан харагдах гэж хичээсэн эрээн мяраан жоохон охидууд... Хэн нэгнээс ангид байх гээд хэтрүүлсэн тэнэгтлүүд....Энэ бүхэн хэн нэгний нүдээр дэндүү өрөвдөлтэй харагдах юм. Хэн нэгний бодол ямар ч байж болох ч гэлээ, бусдын бодолоос хулгай хийж байгаа биш болохоор дуртайгаараа хэнийгээ юу гэж хэлэхээ би өөрөө мэдэхэд болхийм шиг...  Мөн хэн юу хүссэнээ хийж болох ч гэлээ, хэн нэгнээс ичих, айхын зааг хэмжээг олж харж чаддаг байх л хэрэгтэй юм болов уу даа.

Болж байна гээд хэлчих юм түй ч байхгүй байхад л бөөн сүр мандуулцан явахыг нь харахад нэг л их гоё хөх инээд хүрээд байжийснаа бөөлжис хүрэх шиг санагдах юм. Ингэтлээ их дургүйцэх хэрэг байна уу? гэж өөртөө хэлж л нэг жоохон тайвшрах юм. Цаашдаа элдэв бусын туйлшралтай зүйлсээс хэдэн уулын цаагуур явий гэсэн л бодолтой болхийм даа... Бүх зүйлийг өөрт хамаатуулж харах гээд байх нь тэнэг хэрэг гэдгийг санаад дуугаа болийдоо нтр.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!