Хэсэг зүйлийн хэсгээс...

11 August 2011


Хэтэрхий амар амгалан дунд байхад л сая нэг юм толгой амарч, сэтгэл санаа уужирч, хаашаа ч юм явмаар, юу ч юм хиймээр санагдах юм... Амьдрал хэтэрхий амар амгалан байх тусмаа утгагүй болдог үе байхад, эсрэгээрэээ хэтэрхий тайван болох үе ч байх юм. Ямар ч бодол үгүй, ямар ч утгагүй нэг л их амар тайван амгалан байдал. Дээшээ үүл харан, газар өвс харан, хааш яаш юу ч хамаагүй, замбараагүй эрээвэр хураавар байдалтай байхад хов хоосон бодлууд ямар ч шаналал, эргэцүүлэл төрүүлэхгүй нэг л тийм оргүй хоосон, хийсвэр орон зайд үргэлжилж... Гэрт гадаа алинд нь байсан ч онцын ялгаа байхгүй цэлгэр бодлууд сэтгэлд болоод толгойд нөлөөлөхгүй энгийн ойлгомжтой цаг хугацаан дунд... Маргааш яг л иймээрээ байх учираас харамлах, хайрлах хэрэггүй хязгаар, ёроол, төгсгөл үгүй амар тайван, амар амгалан.... Биеээс минь бүх хүсэл минь гарчихсан мэт хөндий хоосон өргүй, өвчингүй, зовлонгүй тийм нэг мэдрэмж... Одоог хүртэл хийсэн бөгөөд хийхээр төлөвлөсөн, хийж магадгүй зүйлсийг нэгтгэн зангидах нэгэн түлхүүр мэт хов хоосон бөгөөд цэлгэр цэлмэг ертөнц... 
,,,,,,,
<<Орчуулган дунд төөрсөн шар шувуу>> хэсгээс
,,,,,,, 
Foster The People / Pumped Up Kicks /хамаа намааралгүй дуу/

Хаа ч юм намайг хамгийн сайн ойлгох хүн байгаа байх, тэр хүн харин яг одоо надад хэрэгтэй байна... Ганцхан тэр хүнтэй л өөрийн бодлыг хуваалцаж, хүсэж байгаа бүх зүйлээ хамтдаа хиймээр байна... Миний бодлыг хулгайлдаг хэсэг бусаг элдэв нэр уснууд, өнгө өнгийн цэцэгсүүдээс ангид ганцхан тэр хүнтэй л хэтэрхий амар амгалан дунд юу хүссэн бүхнээ хиймээр байна... Хов хоосон ертөнц рүү надтай хамт нисэх ердөө ганцхан суудалд таныг урьж байна...!!!!

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!