Сайн сайн байна уу? Huuy-Haay

07 August 2011


"Huuy-Haay" блог идэвхтэй үйл ажиллагаагаа явуулахгүй нилээдгүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд блогын анд нөхөд, найзууд, танилууд болон Фасебоок группын олон олон хүмүүсийг нилээдгүй саналаа нтр хэхэ. Блог хөтөлнө гэдэг зүгээр л нэг хөгжим сонсоод, юм уншаад, онлайнаар элийрээд байхын нэр биш болохоор өөрийгөө хөгжүүлж байнга шинэлэг, чанартай хөгжим, зөв өдөөлт-бодол санаа, хамтын үйл ажиллагаа гээл ер нь басчгүй хөөрхөн менежмент шаарддаг гээд хэлчихэд нээх буруудахгүй юм болов уу... Гэхдээ энэнээс илүүтэй хүмүүсийн дэмжлэг, урам зориг, шүүмжлэл, зөвлөгөөнүүд хамгийн их хүч өгдөг юм шиг санагддаг.

Labyrunth Ear - Walk on the Moon

"Хөгжим ухан сонсдог хүн бүрт"  буюу чанартай хөгжим сонсох дуртай хүн бүртэй хамтдаа чанартай хөгжимд дурлаж, өөрсдийн хүсэл сонирхолд нийцсэн сайхан дуу хөгжмийн сонголт хийж чаддаг, чаддаг болоход сайн чанартай дуу хөгжмийг санал болгох нь хэн нэгний өмнө өөрийгөө тодотгож, онгирох гэсэн санаа биш бөгөөд сайхан мэдрэмж чанартай сонголт л хийж хамтдаа зөв явцгаая гэсэн санаатай юм. Цаашдаа "Huuy-Haay" блог бага багаар ч  болсон эрчимтэй үйл ажиллагаа явуулах тал руугаа шилжих байх... Тийм болохоор одоог хүртэл нөхөрлөж ирсэн андууд болон шинээр нэмэгдэх олон олон андууд минь бүгдээрээ хамтдаа хөгжижгөөе!!!

1 comments:

HAPXAH said...

Хэхэ тэгээрэй.. танай блог үнэхээр дажгүй блог шүү.. муухан сайтаас хамаагүй илүү.. би бараг сонсохоор тавьсан бүх дууг чинь яаж ийж байгаад татаад мп н дээ хийчээд сонсоод явдын..
Цаашдаа илүү эрч хүчтэй ажиллаарай.. зун дуусжаам чинь өдөртөө тавтиртайхан суужагад нэг ганц 2 мэдээ хийчжахгүюү :P
За амжилт.. [thumbs up!!!]

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!