2011 оны шилдэг цомог ? (+4)

03 September 2011


2011 онд гарсан цомгуудыг ухаж төнхөвөл ямар цомгууд их дээгүүр орж, ямар уран бүтээлчид хүмүүст хүрч өнгөрсөн жилийн "Deerhunter - Halcyon Digest", "Ariel Pink's Haunted Graffiti - Before Today", "Wild Nothing – Gemini", "Twin Shadow – Forget", "Four Tet - There is love in you", "LCD Soundsystem – This Is Happening" гэх мэт цомгууд шиг хүч төрөн орж ирэх юм бол гэсэн урьдчилсан дүгнэлт хийж үзэх хүсэл төрөөд байх боллоо. Huuy-Haay блог маань оны эхэн үед нилээд хэдэн цомгуудыг санал болгож байсан ч 3 сараас, 7 сар хүртэл жоохон идэвхгүй болсон болохоор энэ үед гарсан цомгуудыг төдийлөн хүргэж амжаагүй билээ. Гэхдээ бараг ихэнх цомгуудыг нь ямар нэг байдлаар онцлоод яваад байсан болохоор ерөнхийдөө барагцаатай байгаа гэж болох юм.

Bon Iver and James Blake- Fall Creek Boy’s Choir
Neon Indian - Polish Girl
Mo Kolours- 8 Hours
Pictureplane - Goth Star


2011 онд мэдээж хэрэг "Toro Y Moi - Underneath the Pine", "Radiohead - The King Of Limbs", "Nicolas Jaar - Space Is Only Noise", "James Blake - James Blake", "Gang Gang Dance - Eye Contact", "Destroyer - Kaputt", "Bon Iver - Bon Iver", "Bibio - Mind Bokeh", "Panda Bear -  Tomboy", "Mogwai - Hardcore Will Never Die, But You Will"гэх мэтээр маш олон сонирхолтой цомгууд гарсан байгаа... Энэ дундаас илүү шинэлэг бусдыг чих тавиулан сонсуулах хөгжим гэж тодорхойлж эрэмбэ тавихад их хэцүү. Тэрний оронд 2011 оны шилдэгүүдэд шинээр орж магадгүй гэвэл "Tune Yards - Who Kil", "Young Galaxy - Shapeshifting", "The Antlers - Burst Apart", "The Weeknd - House of Balloons", M83 - Hurry Up, We're Dreaming   гээд маш олон цомгуудыг нэрлэж болохоор байх шиг... Ер нь энэ жил шинээр ямар цомгууд оны сүүлчээр хүч төрөн нэмэгдэх бол, мөн ямар цомог оны шилдэг нь болох бол гэсэн бодол их төрж байна шүү. 

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!