Huuy-Haay* сонголт

12 December 2011


Шинэ дуу гэхээр арай биш, хуучин гэхээр бүүр биш, тэгэхээр зүгээр дуунууд нтр. Ер нь шинэ ч байсан хуучин ч байсан олж сонссон цаг хугацаанаасаа шалтгаалаад гоё сайхан байдаг байх. Сүүлийн үед янзан бүрийн л хөгжим сонсож байна. Уулаасаа яг төвлөрч нэг хөгжимд баригддаггүй интернэт ухан төнхөж, хаа сайгүй явж эрж хайж явдын болохоороо өдөртөө сонголт минь хэд хэд хувирчих юм. Тэхдээ яахуу бас нэг чиг шугам байгаад байдйим аа нтр.  Заза үг олдож үхэр холдох нь зүгээр л хэдэн дажгүй дууг  Huuy-Haay* сонголтонд багтаалаа. 
Jensen Sportag - Everything Good
Elite Gymnastics - Omamori
Real Estate - Its Real
Shocking Pinks - Ten Years 
Salem - Redlights
READ MORE - Huuy-Haay* сонголт

Хип-хоп +4

10 December 2011


2,3 өдөр дараалаад комны ард суусан биш хэд хэдэн дуунууд таалагдаад байх юм.. Таалагдаад байгаам чинь яадын зүгээр л оруулчий...


READ MORE - Хип-хоп +4

Агшаасан будаа


Хүмүүс цагаан будаа идэхдээ яаж боловсруулсан, хэрхэн хүч хөдөлмөр гаргасан гэдгийг нь үл анзаардаг байх. Ганц цагаан будаа ч биш,  бор, шар, хөц, гурвалжин гээл бэлэн будаа идэхдээ анзаардаггүй байх  нтр. Будаа яахуу идээл боловсрох ёстой бүтээгдэхүүн юм болохоор хамаагүй идээл биз. Гэвч бас будааг түүхийгээр нь идэх, хэрхэн идэх аргаа олохгүй байх, бас ямар будаа яаж идэх вэ? гэдгээ мэдэхгүй бол хэцүү биздээ. Бэлэн болгоод, агшаагаад өгцөн будааг олоод идчихдэг хүмүүс нь сайн, гэхдээ бас хэтэрхий их хүний будаа иднэ гэдэг бол бас эргээд хор болчиж магадгүй. Будаа бол будаа, будааг агшаахад учир бий. Агшаасан будааг амаа олохгүй идэж байгаа хүмүүс нь зарим талаар өөрсдөө будаа агшаах, боловсруулах тухай жижигхэн ч гэсэн бодож үзэх хэрэгтэй юм болов уу... нтр
READ MORE - Агшаасан будаа

Mattafix /2 цомог/

09 December 2011


Mattafix* бол миний хувьд өсвөр насандаа олж сонссон болоод  ч тэр үү, ихэнх дуунууд нь чихнээс гардаггүй бөгөөд анх хөгжимд дурлаж, ухан сонсох болсон үед маш өвөрмөц гайхалтай, сайхан мэдрэмж, чих хөгжүүлэгч гэж хэлж болох хөгжим байсан юм.  Хип-хоп гэхээсээ Трип-хоп, Рэгги тал нь илүү хүчтэй байдаг нь маш гоё зохицдог бөгөөд ер нь одоог хүртэл сонссон маш өвөрмөц гоё хөгжим бол  Mattafix  яахын аргагүй мөн. Дэлхий даяар мандан бадраад, түгээд хит болсон хэдэн дуу байдаг ч, тэрнээсээ олон зүгээр л сайхан дуунууд зөндөө олон байдаг болов уу. 
Татах: Mattafix - Rhythm And Hymns

Mattafix*ийн хоёр цомгыг оруулж байгаа шалтгаан нь шилдэг цомог буланд ер нь бараг пост хийдэггүй болохоор энэ удаа оруулая гэж бодсон юм. Huuy-Haay хөгжмийн сонголт хөгжим ухан сонсох дуртай залуустаа 2 чанартай цомгыг санал болгож байна.
READ MORE - Mattafix /2 цомог/

Хөгжмийн сонголт

05 December 2011


Хүмүүсийн хөгжмийн сонголт ба хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглавал сонин сонин зүйлсийг олж харж болохоор... Хэн нэг чанартай хөгжим сонсдог хүний хөгжмийн сонголт өөрчлөгдөхөд л дагаж сонсдог хүмүүс нь туйлшраал өөрчлөгдчихдөг хэсэг бүлэг байх юм, зарим нь бүүр бусдаас хэт ховор онцгой байх гээд хичээсэн хандлага ч ажиглагдана. Тэгээд бас өөртөө үнэнч, гоё мэдрэмжийн хөгжим сонирхдог ч хүмүүс байх юм. Тэхдээ хэн юугаа яаж сонсоно уу гэдэг бол хэнд ч хамаатай зүйл биш лдээ.... Гэвч бас арай хэтрүүлчих гээд байдаг тасарцан хүмүүсийг харахаар инээд ч хүрэх шиг. Сайхан сонголтыг дагах нь зөв ч, учир утгагүй үгүйсгэдэг, хуулбарладаг, хулгайлдаг хүмүүс ч байх юм... Магадгүй хүмүүс цаг үеээ дагаад хувирч өөрчлөгдөөд байдаг байх... Энэ цаг үеээс болоод, хүмүүсийн нийтлэг алдаанаас болоод.. дуртай хөгжимөө тайван сонсох боломж ч бага болох тийшээгээ яваад ч байгам шиг... Аль болох чанартай хөгжмийн сонголт хийхийг хүсвэл Huuy-Haay *д нэгдээрэй гэж л хэлье дээ!!! 

READ MORE - Хөгжмийн сонголт

Salem – King Night /witchhouse/

04 December 2011


Salem*ийн тухай ярихаас өмнө "Witchhouse" урсгалын тухай өнгөцхөн дурьдмаар санагдлаа. "Witchhouse" гэдэг нь маш олон урсгалуудын элементүүдийг нэгтгэн, илүү тохирох шуугиант бөгөөд харанхуй, гүн бөгөөд тод, ойлгомжгүй бөгөөд тогтворгүй байдлыг илэрхийлсэн хөгжим юм. Тодорхой, тогтвортой бус элементүүд ашиглан цуурайтах мэт, шуугиантай мэт...Аль эсвэл зүгээр хоосон мэт тийм  нэг мэдрэмж яваад байдаг гэж хэлж болох байх... "Witchhouse" чиглэлийн уран бүтээлчид дундаас онцлох хөгжим нь мэдээж Salem,  Balam Acab 2 учираас Huuy-Haay блог онцолж байгаа юм. Хэтэрхий тасарцан сонсголтой хүмүүст ч тохирох байж магадгүй энэ хөгжмийг ямартай ч бүгдээрээ анхаараад нэг сонсоод үзэхэд илүүдэхгүй байх гэж бодож байна. Илүү сайн ухан сонсохыг хүссэн хүмүүс нь "Witchhouse" гээд нарийн хайгаад үзээрэй... Шинэхэн урсгал болохоор төдийлөн хүмүүст танигдаагүй уран бүтээлчид байгаа байх. Гэвч сонсууштай, мэдрэмжтэй хөгжим цөөнгүй олдоно гэж найдаж байна.
READ MORE - Salem – King Night /witchhouse/

Balam Acab - Wander Wonder (2011)

Balam Acab*ийн цомог гарсан даруйд оруулахыг хүссэн ч... Энэ жилийн хувьд хамгийн ховор сайн цомгын тоонд орсон болохоор жоохон хайрлаад оруулахгүйгээр шийдсэн юмаа хэхэ. Ерөнхийдөө бол энэ жилийн хувьд бест болсон 5цомгыг дурьдаад өнгөрсөн болохоос яг татах линкийг нь оруулаагүй байгаа, гэхдээ тэгээд энэ он дуусах дөхөж байгаа болохоор оруулахаар шийдлээ. Хамгийн чанар хөгжим гэж хэлэхгүй ч гэлээ, маш гоё мэдрэмжтэй сайн хөгжим гэж хувьдаа дүгнэж байна. Мөн Balam Acab *ыг анх санал болгосон Кадр*даа баярлаж байгаа шүү  нтр. За тэгээд энэ оны гайхалтай цомгуудын нэг нь болох болов уу гэж найдаж байгаа Balam Acab - Wander  Wonder  цомгыг сонсоод үзээрэй.

/торрентоос өөр татах линк  хайсан чинь Чингүндоржийн блог дээр байж байх юм, тэгэхээр нь хусчихлаа... зүгээр биздээ. хэхэ/
READ MORE - Balam Acab - Wander Wonder (2011)

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!