Хөгжмийн сонголт

05 December 2011


Хүмүүсийн хөгжмийн сонголт ба хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглавал сонин сонин зүйлсийг олж харж болохоор... Хэн нэг чанартай хөгжим сонсдог хүний хөгжмийн сонголт өөрчлөгдөхөд л дагаж сонсдог хүмүүс нь туйлшраал өөрчлөгдчихдөг хэсэг бүлэг байх юм, зарим нь бүүр бусдаас хэт ховор онцгой байх гээд хичээсэн хандлага ч ажиглагдана. Тэгээд бас өөртөө үнэнч, гоё мэдрэмжийн хөгжим сонирхдог ч хүмүүс байх юм. Тэхдээ хэн юугаа яаж сонсоно уу гэдэг бол хэнд ч хамаатай зүйл биш лдээ.... Гэвч бас арай хэтрүүлчих гээд байдаг тасарцан хүмүүсийг харахаар инээд ч хүрэх шиг. Сайхан сонголтыг дагах нь зөв ч, учир утгагүй үгүйсгэдэг, хуулбарладаг, хулгайлдаг хүмүүс ч байх юм... Магадгүй хүмүүс цаг үеээ дагаад хувирч өөрчлөгдөөд байдаг байх... Энэ цаг үеээс болоод, хүмүүсийн нийтлэг алдаанаас болоод.. дуртай хөгжимөө тайван сонсох боломж ч бага болох тийшээгээ яваад ч байгам шиг... Аль болох чанартай хөгжмийн сонголт хийхийг хүсвэл Huuy-Haay *д нэгдээрэй гэж л хэлье дээ!!! 

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!