Salem – King Night /witchhouse/

04 December 2011


Salem*ийн тухай ярихаас өмнө "Witchhouse" урсгалын тухай өнгөцхөн дурьдмаар санагдлаа. "Witchhouse" гэдэг нь маш олон урсгалуудын элементүүдийг нэгтгэн, илүү тохирох шуугиант бөгөөд харанхуй, гүн бөгөөд тод, ойлгомжгүй бөгөөд тогтворгүй байдлыг илэрхийлсэн хөгжим юм. Тодорхой, тогтвортой бус элементүүд ашиглан цуурайтах мэт, шуугиантай мэт...Аль эсвэл зүгээр хоосон мэт тийм  нэг мэдрэмж яваад байдаг гэж хэлж болох байх... "Witchhouse" чиглэлийн уран бүтээлчид дундаас онцлох хөгжим нь мэдээж Salem,  Balam Acab 2 учираас Huuy-Haay блог онцолж байгаа юм. Хэтэрхий тасарцан сонсголтой хүмүүст ч тохирох байж магадгүй энэ хөгжмийг ямартай ч бүгдээрээ анхаараад нэг сонсоод үзэхэд илүүдэхгүй байх гэж бодож байна. Илүү сайн ухан сонсохыг хүссэн хүмүүс нь "Witchhouse" гээд нарийн хайгаад үзээрэй... Шинэхэн урсгал болохоор төдийлөн хүмүүст танигдаагүй уран бүтээлчид байгаа байх. Гэвч сонсууштай, мэдрэмжтэй хөгжим цөөнгүй олдоно гэж найдаж байна.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!