Өөрийн оршин байгаа цаг хугацаанаас эхлээд бүгдийг үрэн таран хийсээр... утгагүй эрэл хайгуул дунд байгаа гэж өөрийгөө хуурахаас өөр тайлбар байхгүй. Хэзээнээс эхлээд худал хуурмаг байсан гэдгийг ч мартаж... зүгээр л маш их зүйл "үнэн" биш байна. Амьдралд үргэлж бэлэн байсан ч хааяа хааяа даа хонгилын үзүүр дэх биш, урдах замаа ч олж харахааргүй төөрөлдөх юм. Бүгдийг эхнээс нь эмх цэгцтэй, "үнэн" байлгавал арай дээрдэх ч юм болов уу? Хэн мэдлээ. Гэвч тэгэх боломжгүй. Надаас өмнө нь хэн нэгэн цаг хугацааны талаар бас ингэж бодож байсан л байх даа.
0 comments:
Post a Comment