Энэ цомгыг яагаад ийм орой оруулж байгаа вэ? гэхээр энэ зун ердөөс тогтож сууж идэвхтэй байгаагүйтэй холбоотой юм шүү. Яагаад харин олон олон цомгуудаас энэ цомгыг онцолж оруулж байгаа вэ? гэвэл өөрийн чихэнд наалдсан хамгийн хүчтэй хөгжим болсон учраас юм. Ер нь зарим заримдаа ямар дуу хөгжмийг хэсэг цаг хугацааны дараа сонсоход илүү их амттай санагддаг.... Гарсан даруйд нь сонсчихоор тэгээл хүлээлтэнд хүрээгүй юм шиг санагдаад онц санагдахгүй асуудал байдаг болохоор ер нь заримдаа хүлээлт & хүлээлт хийж байх зүгээр байдийм шүү.
John Maus хувьд жоохон тодотгоод хэлвэл 2007 оны "Love Is Real" цомог нь тийм сайн үнэлэгдэж байгаагүй ч гэсэндээ ямархуу чиглэлийн, ямар түвшиний уран бүтээлч гэдгийг нь тодорхой харуулж өгч чадсан юм. John Maus ийн хамтрагчид нь та бидний сайн танилууд байдаг гэдгийг магадгүй та интернэтээр түүний тухай олж харсан бол мэдэж байгаа байх аа. John Maus маань өөрийн хөгжмөө "Хальт сонсоход ч хэтэрхий хүнд санагдаж болох хөгжим" гэж дүгнэсэн байсан... Ер нь хэн ч бай сонссон нийт массын хөгжимнөөс ангид зүйлийг хүсч тэмүүлж, зориж хийсэн гэдэг нь ойлгомжтой санагдах болов уу. Ерөнхий хөгжмийн чиг баримжаанд хамгийн хүчтэй нөлөөлөл нь бол мэдээжийн хэрэг Joy Division дуугаралт, хөгжим ...
0 comments:
Post a Comment