The Black Keys - Brothers.

26 July 2010

The Black Keys хамтлагыг бол хүмүүс нилээн сайн мэдэх байхаа... Тэдний урьд урьдны цомгууд болон хит хит дуунуудыг нь хэлээд ч хэрэггүй биздээ. Мэдээж хэрэг бүх хүний хүсэл сонирхолд нийцүүлж уран бүтээл гаргадаггүй болхоор зарим нь нааг ингэж онцолхоор ундууцах л байх. Гэвч үнэн юм үнэнээрээ сайхан, сайн зүйлийг сайн гэхээс өөр юу гэхүүдээ. 
Нээрээ би хаанаас гаралтай, ямар урсгал гэдгийг нь хэлдэггүй яваад байдаг байх тээ... энэ удаа ганц хэлчдиймүү... ер нь тэгээд ийшээ ороод л харчдоо. Энэ нь амар байх нтр.
албан ёсны сайт : The Black Keys


READ MORE - The Black Keys - Brothers.

Өөрийгөө шалга...



Таньд чихээ шалгах нэг боломж олгий... Өөрийгөө лааг гар гэж боджийно уу? тэгүүл наашаа суу. Та  ер нь ямар ч төрлийн рок (хүнд ертөнцийн л биш бол) хөгжим сонсдог бай, улаан цагаан ногоон фанат ч бай, хэн хүнгүй таньдаг ч бай, хэн нэгнээс илүү гарах гэж оролддог ч бай... энэ зэрэгтэй хөгжмийг сонсоод таалдаг бол та сайн чихтэй, чанартай хөгжимд дуртай юм байна. Энийг гэхдээ заавал хүчээр тулгаж байгаам биш шүү. Бас энд орсон уран бүтээлчдийг бүхлээр нь, бүтнээр аймшигтай лаг, тод од, сонсох ёстой шүтээн гэж хэлээгүй шүү. Зүгээр хөгжим гэдэг зүйлийг та хир хэмжээнд хүлээж авдаг вэ? гэдгийг чинь харуулах байх. (онцлог нь энд цаг хугацааны шилдэгүүдийг оруулах гэж зорьсонгүй... энгийн  зүгээр шинээр гарч байгаа уран бүтээлүүд дундаас л шүүчлээ.) Таны дуулаачгүй, сонсоочгүй дуу хөгжим байгаа байхдаа...


Миний кибер найзуудаа надаас энгийн л нэг асуулт: чи энийг, хэнийг мэдэх үү гэж бүү асуу. Бүгдийг нь мэднэ...мэдэхээс өөр яахын... бүүр огт мэдэхгүй бол бол нэтээс хайчина, сонсчино тэгээл болоо(гэхдээ өөрийн таалдаг төрөлдөө мэдэхгүй байна гэж байхгүй лдээ.)_ битий хүүхэд шиг гайхуул хаха. Та надаас илүү байж харагдуул, надад биш өөрөө өөртөө л гоё байх шүү. !!!

Аа нэг жагсаалт харуулчий... эндээс та мэдэхгүй юмаа надаас асуу... нтр (өдрийн мангар бацаанд)

READ MORE - Өөрийгөө шалга...

Монгол хүн та юугаар бахархдаг вэ?

25 July 2010


Монгол хүн та юугаар бахархдаг вэ? энэ асуултын хариулт янз янз байдаг. Гэхдээ хамгийн түрүүнд таньд Чингис Хаан гэдэг хариулт орж ирэх байх. Тэгүүл та өөрөөсөө Чингис Хааныхаа талаар юу мэдэх вэ? гээд асуугаад үзээрэй. Өөрт чинь шууд л бүгдийг нь мэддэг юм шиг санагдаж байна уу? яг л над шиг та ч гэсэн ингэж бодож байгаа гэдэгтэй би эргэлзэхгүй байна. Та нааг яагаад  ингэж элийрээд байгаа вэ? гэж яг одоо гайхаж байна уу?... 

Учир нь хэд хоногын өмнө би Хэнтий аймаг Их Эзэн Чингис Хааны төрсөн газраар яваад ирлээ. Аялал эхлэхэд нээх юм бодохгүй  гадаадуудад сайхан бахархах юмтай, сайхан аялал болно гэж л бодож байлаадаа. Тэгсэн зорьсон газраа очлоо, үзлээ миний байгаа байдал тэнд очоод энэ бол Чингис хааны төрсөн газар юм гэдгээс цааш юу ч хэлж чадахгүй хөөрхийхэлтэй байдал байлаадаа. Юу  ч мэдэхгүй нэг бацаан  Хэнтий яваад орчуулга хийж байгаа нэг киноны баатар л болчлоо. Замаар явжаагаад нэг түүхэн дурсгалт газар очно энэ юу гэхээр нь энэ бол тэр юм гээд хэлчих олигтой үг ч байхгүй... үнэн элэглэл наасан. (би ч үнэндээ орчуулагч хийж яваагүй л дээ. дагаж л аялал хийсэн) Хамт явжийсан монгол хүүхдүүд надаасаа ч долоон доор байх нь энүүхэнд. Бид чинь яачваа гэмээр өрөвдөлтэй царайрууд.  

Хамт явсан нэг орчуулагч хийж байсан нэг хэлэнцэр гар Эзэн богд Чингис Хаан гэж авсан... би хэдийгээр юу ч мэдэхгүй байж болох ч тэр хүний хажууд ядаж нэг ном олж уншсан ч юм шиг сэтгэгдэл тэр үед төрсөн шүү. Яагаад гэвэл "богд" гэдэг тодорхойлолт чинь шашны үг хэллэг бөгөөд Чингис Хааныг хэзээч "богд" гэж нэрлэж байгаагүй гэж нэгэн акидемч, түүхч хүн ярьж байхыг сонссын байна. За энэ ч яахуу гэхэд орчууланцар маань их олон газарт Чингис Хааныг маань төрүүлээд, оршуулаад, хуралдуулаад, байлдуулаад авсан. Яг энэ орчуулгар явагдаж байхад хажууд байсан монгол хүмүүс маань тийм л юм байх гээд дагаж сонсож нтр. Монгол хүн нь мэдэхгүй байхад гадаад хүмүүс юу гэж тэрийг мэдхэвдээ. хаха 

Өдөрт 270-350км явж байсан хүмүүст худлаа мэдээлэл өгнө. Дээр нь бас шаал худлаа сэргээн босголтын үед баригдсан зүйлсийг 13р зууных гэж ярина. Бас чинь нээх айхтэр юм үзүүлэх гэж байгаам шиг хамаг үйл лайг нь барж барж  нэг Хөшөө, чулуу үзүүлэнэ. Тэнд нь очонгуут нээх сүрхий юм хөшөө ч байхгүй, хашаа ч байхгүй байх нь энгийн зүйл. Гэхдээ Хэнтийд байдаг хэдэн газрууд бол бас ч гэж өнгө үзэмжээ зассан л байлээ. Зассан ч байлээ гэж ямартай ч байж болох хэмжээндээ харуулах гэж хичээсэн байлээ. Тэхдээ нэгдсэн цогцолбор үйлчилгээ хариуцсан бодлого гэдиймүү тиймэрхүү юм түүч байхгүй байлээдээ.  

Аялал дуусгаад хамт явсан гадаад нөхдүүдээс аялал ямар байв гэсэн яахуудээ их урт байлаа, ядарлаа дахиж хэзээч Хэнтий явахгүй гэж авсиймдаг. Яаад тэгж хэлж байгааг хамт явсан хүний хувьд би маш сайн ойлгож байлаа. Байгалийн үзэсгэлэн , өвөрмөц тогтоц, онгон төрхөөрөө бол Хэнтий хойд талын Дадал сум, Биндэр сум бол гоё юм билээ, тасархай юм билээ гол нь тэр байгалийн төрхөөс илүү Чингис Хааны төрсөн нутаг гэдэг л онц сонирхолтой аялалын зорилго байсан боловч энэ зорилго маань миний хувьд ч, гадаад нөхдүүдийн хувьд үр дүнгүй байлаа. 

Монгол хүн та юугаар бахархдаг вэ? хэнээр бахархдаг вэ? Мэдээж бид бүгдээр Чингис Хаанаар, Эх орныхоо түүхээр бахархдаг байж таараа... Тийм учраас бахархдаг хүнийхээ, бахархах ёстой түүхийнхээ талаар мэддэг байх хэрэгтэй.!!!

(Монгол улсын түүх гэдэг чинь таны 10жилд халтар мултар үзсэн түүх биш шүү. Бас Их эзэн Чингис хааны түүх гэдэг бол ӨвөрМонголын Чингис Хаан кинон дээр гардаг баатар эрийн дан ганц түүх биш юм шүү.) 

/// Монголын Нууц Товчоо/// - г дахиад нэг уншихад илүүдэхгүй байх шүү. !!! гэдэг бодол эцэст нь үлдлээдээ.
   

READ MORE - Монгол хүн та юугаар бахархдаг вэ?

Here We Go Magic - Pigeons

Байгаль цаг уурын байдал аа гэж дуу хөгжим сонсох хүсэл сонирхолд хүртэл нөлөөлчих юмаа. Хэт халуунд олигтой юм чихэнд орохгүй зовоогоод байхын. Өөрт байгаа бүгдээ эргүүлээд тэр дундаас арай даж сонсогдож байгааг нь хэсэг явуулж тэгээд л скиплээд скиплээд л... Өнөөдөр харин толгойгоо сэргээе гээд Тэрэлж орсон чинь бүх зүйл гоё болоод явчлаа яах аргагүй тасарцан байгаль, орчин уур амьсгал хүний бодол санааг өөрчлөөд л ирдийн байнаа. Ер нь яаг надад нэг юм дутагдаад байх шиг мэдрэмж төрөөд байсан алга болчлоо.

Энэ цомгийг нилээд дээр хийе гэж бодож байсан ч нилээд залхуураад одоо л оруулж байх шивдээ... за тэхдээ миний блог оос дуу татаад нааг гайхуулаад байгаа хэдэн хүн байгаа гэдгийг бүү мэд ээ. дэмий тэнэж яваад энүүгээр шагайхдаа хүсэл чинь төрүүл татаад авна биздээ. 

(урьд нь хэдэн дуунуудийг нь сонсохоор оруулж байсан болхоор энэ удаад оруулсангүй)
READ MORE - Here We Go Magic - Pigeons

Шинэ өдрийн эхлэл (дуу)

24 July 2010


  Хорвоо дэлхийн өдөр хоногууд ээлжлэн солигдож бүхий л зүйл цаг хугацаа, хором мөчөөр өөрчлөгдөж байдаг. Эргэн тойрон хаа нэгтэйгээс үйлчилж буй хүчин зүйлс дунд хамааралтай ч юм шиг... Өдөр хоногууд нэгэн хэвийн тогтмол хэв маягтай ч юм шиг. Үдэш  болж амьдралын нэгэн хэмнэлт шөнө эхлэхэд бас шинэ өдрийн эхлэл ирдэг. Энэ мөчид ихэнх хүмүүс унтаж байдаг болуу... Гэвч шинэ өдрийн эхлэл бол унтаж босоод өглөө сэрч байгаа хүмүүст бас  унтах гээд цагаа хараад сууж байгаа шөнийн 00 цагаас хойш сэрүүн байгчидад ирдэг зүйл юм. 


READ MORE - Шинэ өдрийн эхлэл (дуу)

Sleigh Bells - Treats

12 July 2010

"Хэн нэгнээс онцгойрох гэж, хэн нэгнийг даган дуурайх гэж дуу хөгжимд дурлаагүй... өөрийн тархины хир хэмжээнд юуг, ямар хөгжмийг хүлээж авч байна гэдгээс шалтгаалж зөвхөн миний чихэнд таалагдаж тултал нь сонсох ёстой дуу хөгжмүүдийг цуглуулж, амьдралынхаа нэгэн хэсэг болгож байгаа минь дуу хөгжмийн эрх чөлөө гэж өөртөө бардам хэлэхэд хүргэдэг юм."  

* Шуугиантай хөгжмийн хувьд анх сонсоход нилээд төвөгтэй, анхаарал сулраад л чих өвдөөд л явчдаг тал байдаг ч... яг нарийн сонсоод ирэхээр аймар гүн ордийн. shoegaze н сонсдог хүмүүс ихэвчлэн анхандаа дуугаа дуустал нь сонсоход хэцүү байдаг ч бас яваандаа дасаад ирдэг. *

" Sleigh Bells ийн хувьд гол баримталдаг урсгал нь electronic, lo-fi, experimental ч бас сайн сонсуул... их шуугиантай дуугаралттай байгаа санагдаад байгаам. Ямартай ч ойрд энэ чиглэлийн дорвитой хамтлаг сонсоогүй байсан тул шууд таалагдаад байна. Аа бас нэмж хэлэхэд ийм хөгжмийг сонсож, чих чинь хүлээж авч байна гэдэг бол та ч бас нилээн хөгжим ухан сонсдог хүн юм байна. 


READ MORE - Sleigh Bells - Treats

Wild Nothing - Gemini ( + )


Энэ уран бүтээлчийн  хувьд нээх сайн судалж сонсоогүй байгаа ч... хэдэн сонссон дуу маань их таалагдаад шууд л шаре хийчлээ. Яг хаанахийн юу хийдэг ямар хамтлаг нь бүү мэдээ ер нь мэдлээ гээд яах ч ийн тээ, дуунууд нь гоё байвал аяндаа л мэдрэгдээд, судлагдаад ирнэ шд. Энэ цомог миний бодлоор нилээн сайн явах шинжтэй сая том сайтуудын шүүмжлэлүүдийг харсан чинь овоо газар авах хамтлаг бололтой ийн. Ямартай ч хэдэн дууг нь сонсож үзээд татаад авцаагаадаа... Цомгын дуугаралтын хувьд : dream popshoegazeindie pop 


Wild nothing - Chinatown
Wild nothing -  Confirmation.
Wild nothing -  Summer Holiday. 


READ MORE - Wild Nothing - Gemini ( + )

CEO - White Magic ( + )

11 July 2010


Ойрын үед CEO д их дуртай болжийно шүү... Энгийн зүйлээс санаа аваад хурцлагдаад, хурд нь нэмэгдээд нэмэх нэг, дахиад нэмэх нэг гээд л үргэлжлээд байгаа юм шиг мэдрэмж төрүүлж. Маш энгийнээр татагдаж байгаа хөгжим бол White Magic цомог юм. Хөгжмийн дотор нь орж сонсох гоё байдгийг бүх хүмүүс мэддэг ч... тэрийн болгон бас орж сонсож чаддаггүй харин White Magic бол тийм мэдрэмж төрүүлж байнаа гэж дахин нэг хэлээд онцлоод авийдаа...



*Өнөөдөр нээрэн наадмийн нээлт үзсэн чинь их таалагдлаа. Яагаад ч юм би өөрөөр хардаг болциймуу хүмүүс, монголын маань өнгө төрх ингэж өөрчлөгдөө юу гэдэг л болллоо...*
READ MORE - CEO - White Magic ( + )

Girl Talk - Feed The Animal


Gregg Michael Gillis  буюу Girl Talk хэмээх тайзны нэртэй залуу маань 4 CD гаргасан байгаам. Энэ 4 CD дундаасаа хамгийн дажгүй нь гэж болхоор 2008 онд гаргасан Feed The Animal хэмээх цомгыг нь  танилцуулах гэж байнаа. Энэ уран бүтээлч маань mashup буюу 2 болон түүнээс олон дууг хэсэг хэсгээс нь өөрийнхөө санаагаар хольж хутгаж уран бүтээл туурвидаг хэв маяг юм. Би энэ цомгыг 2008 онд сонсоод хачин их баяр баясалтайгаар эхнээс нь дуустал нь сонсож байсиймдаг. Янз бүрийн урсгалын дууг хооронд нь тун аятайхнаар микс хийдэг тул та сонсоод харамсахгүй ээ гэдгийг амлаж байна.
Girl Talk  - No Pause
Girl Talk  - Hands In The Air
Цомог татах
READ MORE - Girl Talk - Feed The Animal

Ойрдоо юу сонсож байна?

10 July 2010


За сайн уу уулзсангүй удсан байна шүү. Сүүлд 3 сарын 18нд бичлэг үйлдсэн байнаа арай дэнднээ би. Ямар учираас ингэж удваа гэхээр би амралтаа авсан юм гэхгүй юу. Тэр үед сэтгэл санаа ч тогтворгүй ажил төрөл ч бүтэхгүй өөртөө итгэх итгэлээ ч алдаад амьдрал ч утгагүй санагдаад нтр байсиймаа тиим байхад юун пост манатай вэ. За за элийрэх ч яахав тэгээл хүн нэг хийе гэчээл болж өгдөггүй шүү дээ тийм л юм болсийн. Намайг эзгүй хойгуур Ганаа маань цаг наргүй зүтгэсэн байна.(бахархав) Сүүлийн нэг сар дуу хөгжим айхтар сүрхий ухаж чадаагүй учираас 2 сарийн өмнө сонсож байсан болон сүүлийн үед сонсох дуртай болоод байгаа дуунуудаа сонирхуулж байна.
 Ингээд чихээ бэлдэнэ уу:
Caribou хэмээх залуугын Swim цомогоос дараах 2 дууг хүргэж байна
Caribou - Leave House
Caribou - Odessa

Цомог Татах

Энэ их сонирхолтой дуу
Gogol Bordello - My Companjera
Archeology хэмээх Портландаас гаралтай хамтлагын энэ онд Memorial нэртэй цомогт нь багтсан энэ дуу нь л  учиргүй их таалгадаж байсан нь саяхан мэт.
Archeology  - White Walls
Sleigh Bells энэ оны шилдэг цомгуудын нэгийг энэ хамтлаг яах аргагүй гаргасаан
Sleigh  - Rill Rill
Sleigh  - Crown On The Ground
 Wild Nothing - Gemini энэ бол гайхалтай surprise байсаан. Оны шилдэг цомогуудын нэг шүү!!!
Wild Nothing  - China Town
Wild Nothing  - Summer Holiday
Beatles хамтлагын Across The Universe гайхалтай cover хийсэн гайхалтай уран бүтээлч Rufus Wainwright
Rufus Wainwright  - Across The Universe
 Тайлбаргүй:
 Julian Lynch - Just Enough
За тэгээд одоо ч сонсоход шинэлэг сонсогддог The Who - Baba O'Riley.
The Who - Baba O'Riley
The Tellers гээд хөөрхөн хамтлаг байдагдаа ганц дуртай дуу. Энийг сонсохоор л аман хуурдаж сурхиймсан гэж боддийшд


Таалагдаж байна уу яаж байна сэтгэгдэлээ бичээрэй дээ. Бичихгүй бол би алга болно шүү :)



READ MORE - Ойрдоо юу сонсож байна?

Хэлний талаарх - Миний бодол

02 July 2010

Ойрын хэдэн өдөр үнэн монгол хэлээ мартах хэмжээнд очиж байна гэвүүл яахуу... Өглөөнөөс орой хүртэл солонгос залуустаа ярилцаад сонирхсон, асуусан зүйлд хариулсаар байтал толгой гэж монгол солонгос хэлэн дунд будлиад бөөн хачин хаанах нь мэдэгдэхээ байцан хүн болчхийн... Урьд нь ердөөс хэлтэй болчуул гоё байнадаа гэж боддог байсан чинь хэл жоохон мэддэг байх чинь бас бөөн гашлин юм байнаа. Нээх сүртэй лаг биш ч гэсэн өөрийгөө боломжийн хэмжээнд бэлддэг, хичээдэг байсан нь мэдэгдэж л байна... хүмүүс юу гэж бодох нь хамаа алга өөртөө л лав сэтгэл өндөр байнадаг. Яриагаа хөгжүүлэе гэж бодоод нилээд хичээгээд байсны минь үр дүн юмдаа. Хүмүүсийн ярьжаагааг бүүр гаргаахгүй гэж хэлэхгүй ч гэсэн сайн хангалттай хэмжээнд ойчиж байна гэхээр дажгүй шүү... Бүүр байна аа аялга маялга болцон хөгийн яриаг нь ч бас ойчоод байгаа болхоор сэтгэл хангалуун байна ооо. 

Одоо нээрэн эргэн тойронд байгаа хэл сурч байгаа хүүхдүүдийг хархаар хэлийг хүмүүс сурахдаа өөрсдийн зан характер, өөрийн унаган хэлээр хэр үгийн баялагтай ярьдаг, хажуудах хүмүүсийн яриаг хэр дэмждэг нтр ээс их шалтгаалж өөр өөр арга барил, өөр өөр хэв маягтай байхын... зарим нэг нь их тэнэгдүү яриатай, зарим нь аягүй хөгжилтэй, зарим нэг нь хөгийн хөгийн үгийн сонголтой , зарим учираа мэдэхгүй шаацан хэлэнцэртэй, бүүр зарим нь яг өөрийн эх хэл шигээ болгоцон юм шиг дууриамтгай нтр... хэхэ Гэхдээ миний нүдэнд л харагдаж байгаагаар ийм байгаа юм шүү. Гэхдээ бас энийг би гаргаж хэлэх ч юмуу, илэрхийлэх гэж боддоггүй ийн.

Хүмүүс зөндөө л ярьдагдаа монгол хүний онцлог гээд л  өөрсдийгөө хэзээч муу гэж боддоггүй мөртлөө хүнийг дандаа муу гэж хардаг нтр гээд нэгнээ дэмждэггүй, үнэлдэггүй нтр гээд - энэ бол аймар аймар. Бидний болон миний үеийн залуус бүгд лаг өөрчлөгдөж байгаа энээ тэрээ гэдэг ч харин ч илүүтэй ийм хөгийн зан нь бидний үеийн залуус дунд харин ч бүүр ихээр байх шиг энгийн зүйлээс эхлээд бүх зүйл дээр өөрсдийгөө л гээл... бусдадаа хандах хандлага нь үнэн алиа санагдах юм. Миний хувьд бол аль багаасаа бусдаас арай зожиг өөрийн гэсэн ертөнцтэй гэх талтай болхоор их өөр бодолтой байх гэж хичээдийн нтр. Тэгж чаддаг эсэхээ мэдэхгүй ч өөртөө бол тэгхийг хүсдийн. За энэ бол бас дотроо л бодож явах зүйл л дээ ер нь бол.

Саяхан нээрэн аймар лаг лаг монгол хэлтэй ойролцоо настай гадаад хүмүүстэй уулзаж хэсэг ярилцаж суулаа... Тэр хүмүүсийнхээр бол монгол хэлийг сурсан, сурч байгаа шалтгаан нь түүх талдаа л байдын юм шиг тэрнээс өөр шалтгаан ердөөс харагдахгүй байлаа. Нэг хүн харин монголд төрчөөд буцаж ирээд хэлээ сурч байга нтр элчин сайдын хүүхэд байсан. Өөр чинь нээх гоё шалтаг ч байхгүй байлээ. Бизнес нтр хийж байгаа ч монгол хэл сурах шаардлага байхгүй гэж байсан нь ойлгомжтой, сонирхолтой санагдсан. Угасс монгол хэлээр бизнес хийх гадаад хүнд огтхон ч таалагдахгүй нь тодорхой байх... бөөн сүржигнэсэн худлаа яриануудтай болхоор бас хэлсэнээсээ байнга буцдаг, гэнэтийн өөрчлөлт байнга хийгддэг болхоор шүүдээ. Сонирхолтойгийн хувьд бол монголд амьдарч энэ газар нутагт бизнес хийж байж яагаад сурчиж болохгүй гэж гэсэн бодол л доо. 

Миний бас нэгэн бодол гэвэл бүгд сурхыг хүсдэг, сурах ёстой зайлшгүй нэгэн хэл болох англи хэлний талаар... Юу вэ гэхээр ? байна аа Англи хэлийг би одоо хүртэл олигтой сайн мэддэггүй юм. Мэддэггүй шалтгаан сурах гэж хичээдэггүй, арга барил аа олоогүй байгаатай холбоотой юм шиг байгаам. Ойлгомжгүй зүйл гараал бол хаячдаг нь их асуудал үүсгэдэг тал ч бий. Ер нь бол солонгос хэлийг сурахдаа хичнээн их цаг зарж суудаг, юм хум харч өөрийгөө хөгжүүлдэг байлаа... Гэтэл англи хэлэнд болхоор тэгж хандахгүй байгаа нь их сонин байгаам. Заавал нэг англи хэлтэй улс руу явж тэр оронд нь дуртай, хүмүүст нь дуртай, хэлэнд нь сонирхолтой болж байж л болох ч юм шиг ээ хэхэ. Ингэж боддог хүмүүс ч их олон байгаадаа нтр.

Заза энэ бодол маань энэ хүрээд цэглэгдэж байна доо... дараа үргэлжлүүлмээр санагдуул өөртөө зориулж бичхээс нтр.










READ MORE - Хэлний талаарх - Миний бодол

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!