Huuy-Haay Mixtape ( 9 сар )

30 September 2010

Huuy-Haay Mixtape хүргээд 2 дахь сарынхаа нүүрийг үзэж байна. Тухайн сардаа хүргэсэн хамтлаг, дуучдаас өөрт таалагдсан 20 дууг сонгож авснаар Mixtape маань бүтдэг билээ. Блогруу маань байнга ороод дуу сонсоод байж чаддаггүй хүмүүст амар юм болов уу гэсэн үүднээс анх хийж эхэлсэн гэж болноо. За тэгээд 10 сар ч хүрээд ирлээ олон сайхан уран бүтээлчид шинэ шинэ дуу хөгжим зохиож биднийгээ баярлуулах болтугай.
Huuy-Haay Mixtape
READ MORE - Huuy-Haay Mixtape ( 9 сар )

Маргааш Буянаатай

Буянааг үзэх гэж гэж ямар ч их хүлээвдээ. Буяанаа бол монголын тоотой хэдэн singersongwriter-уудын нэг бөгөөд түүний debut "Эргэх Дөрвөн Улирал" цомогийг магтаад магтаад магтах үг олдохгүй билээ. Маргааш их завсарлагаар шинэ цомгийн дуунуудаасаа дуулахгүй л юм гэсэн хуучин дуунуудаасаа дуулна гэж байсан. Ямартай ч Буянаа бол миний хувьд монголдоо байхгүй л уран бүтээлч шүү. Тэгээд манайхан маргааш таарий!

Museum of Bellas Artes - Who Do You Love
Museum of Bellas Artes - Watch The Glow

Pop хөгжимийг Шведүүд шиг гайхалтай хийдэг улс байхгүй билээ.
Part Time - If I Lose My Cool I Die
Copy - Something
Games - Shadows In Bloom by alteredzones
READ MORE - Маргааш Буянаатай

Миний дуртай дуугаралт

28 September 2010


Өөрийгөө ер нь ажаад байхад lo-fi дуугаралттай юманд их дуртай юм шиг санагдчихлаа. Дажгүй санагдсан дуу болгон л тийм байхиймдаа. Доор хүргэж байгаа дуунууд ч мөн адил.
Swimsuit - Sunlight
Shake the Shackles by Crystal Stilts
Энэ дууг оруулъя гэж бодож байгаад мартчиж Ганааг оруулсан байхыг хараадсаналаашд. Миний хайртай хамтлагуудын нэг удахгүй цахиур хагалана гэдэгт итгэдэг.
Thick Shakes - (Baby) You're A Starfish by lizpelly
Энэ дууг бас Ганаа маань оруулжээ таалагдаад оруулчлаа бас л lo-fi...
READ MORE - Миний дуртай дуугаралт

7дахь учрал дээрээ ( + )

27 September 2010





Хүнтэй санал бодлоо солилцмоор санагдаад ойрд ер нь л их шоу хийж байнаа. Их сургуулийн андууд, багийн найзууд, 10жилийн хамтлагууд, ахан дүүс болсон танилууд гээд л өөрийн мэддэг сайн сайн холбоо харилцаатай байдаг хүмүүстэйгээ аль болох л намрын уулзалт хийж шоу хийчээд байх юм. Даллага авхуулсан гэдэг шиг л ар араасаа ундран гарах шоу нуудаас хоцрохгүй л явсаар нэг мэдэхэд 6давчиж нтр. Гайхуулж ярих гээд байгаам биш ч гэсэн сүүлийн үеийн амьдралын хэмнэл их таалагдах тал руугаа болоод байх шиг байна. 

Ice Cream Shout :: Tattooed Tears
Shake the Shackles by Crystal Stilts


Өнгөрсөн зун хийсэн бие даалтууд маань энэ намарын бэлтгэлийг их сайн хангасан бололтой ч санагдах шиг. Амьдрал гэдэг зүйл их олон хувирдаг юм шигээ нэг хэсэг сэтгэл санаа сайхан, нилээн яваад ирхээр хаа хүрч зогсох уу гэсэн шиг чихэнд наалдсан хажуугаар өнгөрсөн үг шиг л сэтгэл гонсойлгож нтр. Тэхдээ бүх буруу зүйлийн эхлэл надаас болдог байхалдаа гээд л нээх их ухаарсан царайтай өглөөг угтан алхдаг ч, бас мартаад л хаа хамаагүй хазааргүй морь шиг л... засч залруулж болдоггүй алдаа гаргасан ч юм шиг. Юм шигийн туйл болчих гээд байна уу... одоо болийдоо. тэхдээ одоогийн байдлаар 7дахь учрал дээрээ явжийна даа.

READ MORE - 7дахь учрал дээрээ ( + )

Deerhunter - Halcyon Digest


Оны шилдэг цомогуудын нэгээр зүй ёсоор нэрлэгдээд байгаа Deerhunter хамтлагын Halcyon Digest өнөөдөр гарлаа. Миний хувьд цомгыг сайн сонсож амжаагүй болхоор ийм тийм гээд хэлж чадахгүй нь. Ямартай ч 2010онд хүлээж байсан цомгууд гараад дуусчлаа. Миний хувьд 2010 шилдэгээр Beach House - Teen Dream нэгт, Wild Nothing - Gemini хоёрт оруулчаад харин Deerhunter-н шинэ цомог байрыг нь солиж чадахнуу гүй юу. Revival, Helicopter хоёр лав аймар таалагдсан. Та бүхэн сонсож үзээд өөрсдийн үнэлэлт дүгнэлтээ өгнө биздээ. 

Цомог татах
READ MORE - Deerhunter - Halcyon Digest

Live Performance

26 September 2010

За ингээд хамтлаг дуучдын сонирхолтой амьд тоглолтуудыг оруулж байхаар боллоо. Бид нар зарим хамтлаг дуучдын нэрийг нь л мэдхээс цаашгүй байдаг шүү дээ. Тиймээс тэр хамтлаг дуучид маань амьдаараа ямархуу гүйцэтгэлтэй тоголдогын, ямар хүмүүс байдгыг харж мэдсэнээр тухайн хамтлагыг үнэлэх үнэлэмж тань дээшлэх болов уу гэж бодоод ийм нэгэн буланг нээлээ. Зөвхөн чанартай гэснийг нь хүргэж байх болно.


Camera Obscura - Forests & Sands from Yours Truly on Vimeo.


Yours Truly Presents: The Morning Benders "Excuses" from Yours Truly on Vimeo.



READ MORE - Live Performance

Зүгээр л сонсдоо

24 September 2010



Хүргье гэж бодсон дуунуудаа орууллаа. Бичье гэсэн ч үг олдохгүйм зүгээр л сонсдоо.

<a href="http://softpowers.bandcamp.com/track/just-like-tropica-l">just like tropica-L by Soft Powers</a>
Frank(Just Frank) - Valerie
Twin Sister - Lady Daydream (cassette version)
Houses - Endless Spring

Rafael Brom - America-Beautiful Home 
Young Montana - Scare Cool  
Velvet Davenport - Mystery Michael 
Frankie Rose and The Outs - Candy 
READ MORE - Зүгээр л сонсдоо

Онцлох дуу

18 September 2010

Энэ дууг би яагаад ч сонсохгүй байж чадахгүйм байна нтр. Ойрын үед хэдэн 100 н удаа сонсчив бүү мэд. Ямартай ч нэг л их сонсох хүсэл төрөөд давтаад л сонсоод байхийн. Хөгжим нь, хэмнэл нь цаанаасаа нэг л өөр юмаа. Урьд нь цомгоор нь сонсохдоо анзаарахгүй бусад дуунуудыг нь сонсоод байсан чинь одоо энэ дуунааас салахаа байчлаа. Юу болжийнодоо. Ойрд ингэж нэг дууг олон давтсанааа санахгүй юм. Бүү мэддээ ганцхан дуу л байхад болчих юм шиг сэтгэгдэл төржийнө дөө. Өнгөрсөн хугацаанд бас сайн санавал Радио Дефтийн нэг дууг бас айхтэр их сонссийн байна. Тэр дуу ч тухайн үедээ эвгүй л байсан даа... Утасны хөгжим, мр3 , ком, нэт хаа саагүй эзэгнэхэн төрөөд л байсан санагджийна энэ дуу ч бас ардаас нь орох нээ. 

WILD NOTHING - LIVE IN DREAMS
READ MORE - Онцлох дуу

Нэг шагайгаад гарахад алдах юмгүй !!!


Хүмүүс ер нь комны ард суугаад янзан бүрийн л юм хийдэг байх. Интернэтийг өөрийн амьдралын нэгэн хэсэг болгож чадаагүй зарим хүмүүст бол интернэт гэдэг зүйл их том мэдээлэлтэй хогийн сав шиг санагддаг эсүүл зарим нэг хүмүүст бол их л чухал цагийг өнгөрөөх газар болдог ч байх. Та өөрийн ямар нэг хэрэгцээг хангах гэж л интернэт ашиглаж байгаа нь тодорхой ч гэсэн та хир зэрэг үр дүнтэй цаг хугацааг комны ард сууж өнгөрөөдөг вэ? 
Үр дүн гэдэг бол гагцхүү мөнгө олох гэдэгтэй холбогдох зүйл бол биш лдээ. Зүгээр өөрийн оюун бодол, мэдлэгийн хүрээ, тархиа хир хөгжүүлж байна гэдэгтэй л холбоотой ч байж болох зүйл юм. Миний бодлоор та ер нь аливаа нэг зүйлд дур сонирхолтой бол түүнийгээ дуустал нь хийх хүсэл эрмэлзлэлтэй байх хэрэгтэй. Тэхгүй л бол та замын дундаас хэзээч ухарч мэднэ. (  Энэ их энгийн зүйл лдээ, тэхдээ сануулчий.)
Нэтэд ороод таны хамгийн энгийн хийж чадах зүйл бол өөрийнхөө бодит чадварыг үнэлэх л байгаам... бодит чадвараа үнэлснээр та юу хийж бүтээж чадахаа эргэцүүлэн бодох, шинэ санааг ологч болж, ямар нэгэн нэгэн хүч болно гэсэн үг лдэээ.  Жишээ нь : Та хөгжимд дуртай бол .... Та, бидний блогоор орсноороо таны хөгжмийн боловсролд их өөрчлөлт гарч болох юм. Гэвч та учиргүй нэгээр сэтгэгч бол бидэнтэй санал зөрчилдөх байх. Та өөрийгөө хөгжүүлэе гэж бодоод бидний санал болгож дуу хөгжимд дурлаад, өөрөөсөө шалтгаалах  оролдлого гаргаад  үзээрэй. Дурлал бүхэн бүтэх албагүйтэй адил заавал бүтэх албагүй, ямартай ч та сонирхох, шохоорхох, дурлахын алийг нь ч болсон сонгоод, оролдлого хийгээд л үз. Таны явах замд тань бид жоохон ч гэсэн хөтөч болохыг хичээх болно.

1. Now 2010'
Young Montana - Bad Day
Tamaryn- Love Fade
Ruby Coast – Whatever This Is
Dirty Projectors- No Intention

2. Youtube  link 2000'
Annie - "Heartbeat"
The Rapture - "House of Jealous Lovers"
Spoon - "The Way We Get By
TV On The Radio - Wolf Like Me

3. Youtube link 1990'
DJ Shadow - Midnight in a Perfect World
Pulp  - "Common People"
Pavement - Gold Soundz
Mazzy - Star Fade Into You


Тодруулга: Таньд бидний зүгээс хүргэж буй дуу хөгжим таалагдахгүй байгаа бол асуудлын гол нь та хэдээс хэдэн он хүртэл, хаанаас хаа хүртэл аялах сонирхолтой байна вэ? гэдэг таны сонголтонд байгаам шдээ. Яаад таны сонголт гэж онцолж байна гэхээр бидий зүгээс оруулж буй дуу хөгжим бол нилээд ухан сонсогч про.түвшин рүү дөхсөн хэмжээнд санал болгож байгаа дуунууд учираас та хараахан хүлээж авахад бэлэн бус байж болох юм. Гэсэн ч та нэг оролдлого гаргаад..  Өөрийн  сонголтоо зөв хийж чадсанаараа хөгжмийн боловсрол, хөгжмийн таашаал авч чадах нь гарцаагүй юм. ( Хэрвээ таньд бодсон бодол байвал бидэнтэй хуваалцаарай.!!! )
READ MORE - Нэг шагайгаад гарахад алдах юмгүй !!!

Амьдралд үнэ цэнэгүй, утгагүй зүйл гэж үгүй

15 September 2010

Амьдралд үнэ цэнэгүй, утгагүй зүйл гэж үгүй энэ үгийг би урьд сонсож байсан ч гэлээ. Тэгтлээ айхтар зүрх сэтгэлдээ тултал мэдэрч, ойлгож байсангүй. 

Хүн бүхий л амьдралынхаа турш ямар нэгэн утгатай болон утгагүй үйлдэл , хөдөлгөөн хийдэг ч тэр бүхнээ ер нь яагаад ингээд дахин давтагдах цаг хугацааны орон зайд дотор хийгээд л яваад байдийн бол гэдгээ нээх анзаардаггүй юм шиг санагддийн. 

Алхам тутамдаа амьдралаас аз жаргалыг сугалж ав гэж бас нэг үг бий... Энэ ч гэсэн их философи сайтай сэтгэлгээнээс төрсөн санаа байгаам. Хүн хэзээд аз жаргалыг хүсдэг ч, хүсэж буй аз жаргал нь хир их хэмжээнийх гэдгээс нь болон их олон асуудалтай нүүр тулгарч байдаг. Гэвч хүн нугардаггүй, хугардаггүй үргэлж л аль болох аз жаргалыг амьдралаасаа олж авахыг хичээдэг нь үнэн. 

Ухаант хүн өдөр болгон дурладаг гэж бас их бодлын үг бий. Хажуугаар өнгөрөх хөөрхөн бүсгүйг хараад дурлаад байх нь хаашаа ийн, эргэн тойрныхоо танил бүсгүйчүүдэд бас дурлаад байх нь хаашаа ийн... Ер нь бүсгүй хүнд дурлаад бай гэсэн санаа бол энэ яавч биш нь тодорхой юм лдаа. Амьдралын бүхий л сайн сайхан, гоё ганган, цэцэн мэргэнд дурла гэсэн санаа.

Ганцхан хоромд бүхлээрээр өөрчлөгддөг  гэдэг нь үнэхээр ийн үнэн санаа. Хүн өөрийн дотроос гарч буй зүйлсээ, тархиндаа боловсруулсан бодлоо бусдад илэрхийлэхдээ ганцхан хором л буруу ойлголт юмуу, ганцхан хоромд алдаа гаргах эсэхээс бүх өөрчлөлт эхэлдэг юм шиг ээ. Өөрчлөлтийн санаа маш энгийн хүний алдаанаас болдог. Амьдрал д өөрлөлтүүд алхам тутамд тааралддаг шүү...дээ бүгд л хүмүүсийн алдаа байх нь элбэг юмдаа.

Эхлэлийн тэндээс амжилт эхэлдэг гээд хэлчүүл амьдралд гарах амжилт бүхний тал нь эхлэл байдаг гэсэнтэй утга нэгэн болчих уу. Гэвч эхлэх гэж буй тэрхэн хоромын алсад амжилтын гараа байдаг юм шиг санагддын. Харин эхлэл нь тавигдсан амжилт гэж байхыг би л одоогоор хараагүй байна даг.

..........................................................................

<<Амьдралд үнэ цэнэгүй, утгагүй  зүйл гэж үгүй...>>

Миний амьдралд утгагүй болон үнэ цэнэгүй зүйл нэгээхэн ч, хэсэгхэн ч, огтхон ч алга гээд зоригтой хэлчүүл шууд гараад ирдийн болууу нтр.



READ MORE - Амьдралд үнэ цэнэгүй, утгагүй зүйл гэж үгүй

Twin Shadow (онцлох уран бүтээлч)

14 September 2010

Энэ уран бүтээлчийг тоохгүй нилээн явлаа.... Ер нь бол онцолж оруулахаас өөр аргагүй сайн уран бүтээл хийдэг уран бүтээлч гэдгийг нь аргагүй хүлээн зөвшөөрлөө. Үнэхээр анх сонсоход нэг л наалдахгүй байснаа үргэлжлүүлээд сонсоод байхаар аажмаар наалдаад л бүүр чангараад, мэдрээд явчхийн. Хөгжим болгон л иймэрхүү дамжлагаар явдаг  ч гэсэн... үнэхээрийн тасархай хөгжимнүүд л ийм мэдрэмж төрүүлдэг гэдэгтэй бас эргэлзэх хүн гарахгүй байхаа. 
Хэдэн дууг нь аятайхан олчий гэсэн олдохгүй ийн... ямар ч гэсэн боломжоороо орууллаа.


  

    

    

    

    

    

    

  



    

    

    

    

    

    

  

  




READ MORE - Twin Shadow (онцлох уран бүтээлч)

Huuy_Haay.blog.gogo.mn


Сайн уу. Өнөөдрөөс эхлэн  Huuy_Haay.blog.gogo.mn гэсэн нэртэйгээр гого блог дээр давхар ажиллаж байхаар болсноо мэдэгдэе.

2010.02.01ний өдрөөс эхлэн huuy-haay.blogspot.com гэсэн нэртэйгээр блогспот дээр анх энэ блогынн хоо эхлэлийг тавьсан билээ... Өөрсдийн зүгээс хийж буй зүйлээ олонд таниулахын тулд ийм шийдвэр гаргалаа. Гол нь давхар гэдэгт л асуудлын гол санаа нь байгаа гэдгийг анхаарай !!!! 

Цаашдаа гого дээр хир боломжтойг судалж байгаад гоё гоё зүйлсийг нэмж, оруулж байна гэж боджийно. Ер нь бол аль болох өөрсдийн чадлын хүрээнд энэ тэнцүү мэдээлэл оруулж байхыг хичээнэ ээ.
READ MORE - Huuy_Haay.blog.gogo.mn

Амралтын өдрийн мэнд!!!

11 September 2010


Сайхан л амарч байгаа биздээ ажлын таван өдөрийг үр бүтээлтэй өнгөрөөсөн гэж найдаж байна. Хагассайн өдөр нэг л тайван амар байдиймаа маргааш нь дахиад нэг байгаа гэж бодхоор санаа амар. За тэгээд миний зүгээс хүргэж байгаа хэдэн дууг сонсоод амралтаа сайхан өнгөрүүлээрэй!  
Lay Bac - Kasumi
Houses - Soak It Up
Teengirl Fantasy - Cheaters
Gala Drop - Untitled
 <a href="http://lordhuron.bandcamp.com/track/the-problem-with-your-daughter">The Problem With Your Daughter by Lord Huron</a>
READ MORE - Амралтын өдрийн мэнд!!!

Гайхалтай дуу хөгжим



Бидний мэддэг мөртлөө... мэддэггүй маш олон дуу хөгжим байдаг, бүгдийг нь хаа нэгтээ сонсож байсан байж ч магад, үгүй ч байж магадгүй. Бас дуу болгон ямар нэг түүхтэй холбогдож байж ч болох юм. 

Эргэн тойронд байга бүхий л зүйлс ямар нэгэн дуу чимээ, ая аялгуутай, хэм хэмнэлтэй байдаг  гэдгийг та анзаарсан л байх. Хөгжим гэдэг зүйл өөрөө бол нэг ёсны хэл бөгөөд хүн өөрийн бүхий  л сэтгэлийн илэрхийлэл, бодол санаа, мэдрэмж, мөрөөдөл өө шингээн хүч хөдөлмөрөө зориулан бүтээдэг болхоор ч тэр үү... хөгжим бол хүнд ойлгогдох хамгийн энгийн түгээмэл хэл байж болох талтай. Зүрх сэтгэлд чинь ойр хөгжим байхад тархинд чинь нөлөөлөх ч хүчтэй хөгжим бас байдаг.



Миний хамгийн дуртай зүйл бол хөгжим боловч би хөгжим тоглодоггүй... Заавал тоглох ёстой тийм хууль байхгүй учираас би сурах гэж ч оролдлого гаргадаггүй ба хөгжмийг зохиодог хүмүүс нь л чаддаг зүйл гэж боддог. Би мэт тоглоод тоглоод нээх утгатайгаар аялгуулаг хэмнэл зохиочино гэж санахгүй л байна.

READ MORE - Гайхалтай дуу хөгжим

Хүн бүрт...


Зиаг зиаг тэгхээр блогын гарчиг их сүртэй. Учиргүй л <<Хөгжим ухан сонсдог хүн бүрт >>; шүүдээ. Та бүхэн гайхах байхалдаа яагаад ийм сүржин нэр өгцийн гээд, гайхахгүй ч байж болох байхалдаа Миний бодлоор хөгжимд дуртай залуус маань өөрсдийн дуртай урсгал жанртай бол бүгд л их мэдэгч нар болчоод байдаг мөртлөө яг гоё хөгжмийн талаар нарийн ширийнд орж сонирхох дургүй зүгээр л сонсогч посер болоод яваад байдийн. Заавал энд бүх хөгжмийн ухдаг хүмүүс орох албагүй ээ. Зүгээр миний ертөнцөөр хөгжмийг ухахад нэг иймэрхүү л байгаад байдийн миний сонирхож, дурладаг хөгжим л нэг иймэрхүү. Энэ хөгжим гэж ойлгогдоод байгаа өөрийн хүсэл сонирхол татсан ертөнцдөө бол би чинь их мундаг болчих гээл үзээд байгаам... Уг нь бол нэгэнт хөгжмийг ухуулах гээд байгам бол бас дээр үеийн гайхалуудыг оруулж баймаар байгаам лдаа. Тэхдээ бүгд мэддэг болхоор яг юу гэж оруулахаа мэдэхгүй л байна. Зүгээр л гоё хууччуул гээд оруулах уу. 1960-1990 он хүртэлх Рок,амьд хөгжмийн хамтлаг дуучдаас ах дүүстээ хүргэдэг юм билүү. Ах дүүс минь уг нь та нарт хэрэгтэй л байгаам даа.

Нэг л их New Order, Smiths, Joy Division, Clash, Stooges, Velvet Underground, Pink Ployd, Led Zeppelin, Nirvana, Dead Kennedys, REM  гээд яриад байдаг ч яг гоё ямар үүх түүхтэй, хэрхэн энэ амьд хөгжмийн ертөнцөд өөрсдийн мөрөө үлдээж түүхэнд үлдсэн хамтлаг, уран бүтээлчид болохийг минь нээх их анзаардаггүй. Нэг л сайхан их мэдэгчид болоод яваад байдийн... ( Аа чи тэрийг мэдэх үү ? мэдийшд. тэр дуу нь гоё тэгээл дуусаа) За яахуу уг нь дууг нь мэдээд яваад байхад болнолдоо. Нэг их урлагийн түүхийн амьтан болох гэж байгаа биш тээ. Тэхдээ зүгээр амьд хөгжимийн ертөнц Андерграунд алтернатив, метэлл, рок, инди нөхдүүд минь амьдрал чинь хөгжимгүйгээр байж чадахгүй байгаад бол яахуу жоохон хамтдаа хөгжмийг ухаж байвал зүгээр байхийм даа.

Гоё ганган хувцастай, гоё ганган мэдлэгтэй биш ч гэсэн нээх сүрхий тасарцан сонсголтой биш ч гэсэн ер нь тэгээд жоохон хөгжимд хайртай амьдарцгаая дөө.
READ MORE - Хүн бүрт...

Сонгож сонсох....( + дуу )

08 September 2010


Хэдэн дуу эээлж дараа, хамаа замбармаагүй сонсоод суужаагаад дараа нь нээх их ядарсан мэдрэмж мэдэрхэд их балай шүү тээ. нтр Яг тоочиглоод сонсох гэхээр шинэ гарч ирж буй дуунуудыг тоочиглохын тулд ямартай нэг сонсолт хэрэг болно тэгэнгүүт л нэг, нэг , хоёр, хоёр гээд толгой нэг мэдэхэд ядарчина. Их хэцүүлдээ. Гарах гэж байга бас гарцан дуу хөгжмөөс олж сонсолт хийж, таална гэдэг их хөдөлмөр шүүдээ уг нь бол. Гэвч энийг хүмүүс нээх ойдоггүй ийн шиг байгаа нь ажиглагдаад байдийн, хийх юмгүй тэнэг гэчих гээл... Би ч хийх юмгүй дээ биш сонирхолтой юмандаа цаг нар, нойр хоол, хөлс хүчээ харамладаггүйгээр барахгүй бас илүү мөнгө төлөхгүйг хичээдэг л төдий юм. 



Ном сонирхогч, номонд дуртай нэгэн найз маань надад хааяаадаа их будаа идүүлнээ. Энэ найз маань нөгөө нэг хэний ч билээ нэг хүний "Ном бол ертөнцийг харах цонх "гэдгийг харин ч нэг мэдрүүлж байгамдаа. ( Хааяадааа ч бас их хэтрүүлнээ нтр )
READ MORE - Сонгож сонсох....( + дуу )

Huuy-Haay Mixtape 2010.08

02 September 2010

За ингээд сар болгоны эцэст тайлангаа гаргаж байхааар шийдлээ. Тухайн сард танилцуулсан дуу хөгжмүүдээс хамгийн шилдэгүүдийг нь Huuy-Haay Mixtape нэрийн доор сар болгон гаргаж байхаар шийдлээ. Тооны хувьд бол 20н дуу л байвал зүгээр юмуу гэж бодож байна. Угаасаа 30,40 гэвэл хүн хараад л залхуу нь хүрэх учираас чанартай байлгах үүднээс 20 зүгээр юм болвуу гэж бодсийн. Энэ сарын хувьд зүгээр сонсоод явцан урьд хүргэж чадаагүй нилээд дуу орсон байгаа. Яагаад Huuy-Haay Mixtape гэсэн бэ гэхлээр ер нь шүү кассет дээр бичээд блог уншигчиддаа хүргэвэл гоё юм болвуу гэж бодож явдаг болхоор тэгээл нэрлэцийн. Пянз цуглуулагчид гээл ярьдаг одоо кассет цуглуулагч гэж ярих болсийн бишүү.
 Ингээл цуглуулбал гоё биз...
За сонсоод санаа сэтгэгдлээ хуваалцаарай даа.

 Huuy-Haay Mixtape 2010.08
READ MORE - Huuy-Haay Mixtape 2010.08

Утгаар нь ( + дуу )

01 September 2010







Юмыг утгаар нь хийнэ гэдэг их гоё ойлголт шүү. Энэ ойлголт асар их хүчтэй мэдрэмжтэй, их олон талын далдын болон ойр орчимийн зүйлүүдээс эхлээд хялбархан бөгөөд энгийн мэдэрчихээр их гоё зүйлүүдийн олонлог юм лдаа. Чи бид адилхан хүмүүс учираас гээд л утгаар нь хэлэхэд  их олон зүйл өөрчлөгддөг ба бас чи миний бодож байгаагаас илүү утгаар нь ойлгодог бол, чи ч овоо муу гар шүү гэхэд л бас утгаар нь болчино. За утгаар нь утгатах зүйлүүд их байдийн маш энгийн зүйл л өчүүхэн утганаас эхэлдийм доо. Өнөөдөр нээрэн миний чиний "9сарын нэгэн шүү"  гэхэд үнэн утгараа сайхан мэдрэгдэнэ. Чамд хамааруулж утгадахад л учир нь байгаам. 

Энэ маш энгийн ойлголт чиний сонсох, орох ёстой утгатай блог шүү гэвүүл чи орох бодол төрнө. Тэхгүй бол бас орж харах гэж нээх бодохгүй. Үүнтэй адилхан чи утгаар нь сонсоорой гэхээр худлаа ч болсон утгаар нь сонсох гээд мэрийж нтр, тэгснээ бас болоогүй бантаад  гоё юм билээ ч гэжээх шиг сайхан шүү. "Утгаар нь шаа" гэж бас моодны үг байдийн тээ. Энэ ч бас их үнэн үг л дээ. хаха 

Нээрээ сониноос ойрд их олон зүйлийг утгаар нь хардаг болчоод байгаа жишээ нь өөрийн бодит чадварыг харжийна нтр. ( би унтаж чаддийм байна идэж чаддийм байна, хөгжим чихнээсээ салгалгүй өчнөөн цаг  сонсож чаддийм байна, комны урд 1000цаг суучдийн байна нтр шүү хаха)

"Утгаар нь шаа" энийг би яг таарсан гоё үгийг нь олчий гэж бодсон чинь "Утгаар нь" гээд цаашаа явдаггүй шүү.  Дээхэн би нэг үгийг амнаасаа салгадаггүй байлаа одоо тэрүүн шиг утгаар нь гэдгийг нь жоохон моодонд оруулнаа. нтр 



Энэ дуунуудыг бүгдийг яг нэг нэг сонслоо. ихэнхийг нь мэдэхгүй юм. сонсчоогоод оруулчлаа
READ MORE - Утгаар нь ( + дуу )

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 
 
 

Мэдээлэл

Huuy-Haay блогтой хамт байдаг бүх хөгжимд дуртай, сонирхдог, мэдэрдэг, ойлгодог хүмүүст баярлалаа. Хөгжмийн сонирхолоороо нэгдэн нийлцгээе!!!